Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Tuesday, September 3, 2013

Намрыг магтана би

Намрыг магтана дуулна би
Нараар ээж гийгүүлсэн, нарыг бас үүлээрээ  хааж соёрхсон
Намрыг магтана би
Наран доор нь амраг сэтгэлд уярч,
Нам гүмхэн үдший нь зүрхний цохилтоороо  цочоосны улмаас
Намрыг магтана би
Зүсэр зүсэр цагаан бороотой,
Зүггүй хонгор сэвшээ салхитай
Зүүдэлгүй алтан талы нь чимэх царцаа голионы царгиатай
Зүрхний чамтайгаа дуулах амрагийн дуутай
Намрыг магтана би,
              магтан дуулна би

2 comments:

  1. навч гэдэг үг ороогүй намрын тухай шүлэг анх удаа уншлаа

    ReplyDelete
  2. Навчаа үгүйлээгүй намар

    ReplyDelete