Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, September 27, 2009

Уйдсан хүний бичлэг

Банжигт нэг муу навсархай блогтой ухаантаймаа. Тэгсэн сүүлийн үед тэр муугаа эргэж тойрч чадахгүй муухай сапирчийнаа. Энчодоо миний буруу ч биш, банжигийн атмаануудын буруу л даа. Хэрэглэгчиддээ ингэж ханддаг банжигаас өөр байгууллага халх дөрөв, шавь тавд байдаглуу? Тэгээд хааяа орж гарч мар мар хийдэг банжигийн хэдэн танилтайгаа тааралдахгүй болохоор уйдаж цөхрөөд, хуруу гар загатнаад, нөгөө хэдийнхээ тэнэглэлийг үгүйлээд байхым байшт. /Хэхэ соорий шүү манайхаан/ Тээд гарынхаа загатнааг гаргах гэж гөү гөү-д нэг болоог нээсэн чинь бичлэг нь гардгү гэнээ. Одоо ер нь над шиг уйдцан гаруудын уйдааг гаргаж байх нэг болоогны сайт нээдиймуу яадым. Тээл хааяа нөгөөхөө түр хааж маачаад, дүлий хожуул царайлж каакарч этр тэнэгтээд ай. Ингэвэл хэдэн хэрэглэгч нь боогоо боогоо үхээ үхээ явчих байхдаа хаха.
За тэр миний сайт нээгэээд, бусдыг боож хаадаг ч хамхуулны үлгэр биз.

Friday, September 25, 2009

Гайхмаараа

Яасан ч сайхан ая дантай юм, ямар ч гоёхон үгтэй юм,яасан ч сайхан хоолойтой юм.
Бадамлянхуа усан мандалд гандашгүй еэ хө
Бахтай чи минь ухаан бодлоос гаршгүй еэ хө
Бадрах гэрлээрээ гоолиг чи минь наддаа
Баяр цэнгэл бүхнийг авч ирэх гайхмаараа хө

Сансар хорвоо өнгөт мандалд сарнишгүй еэ хө
Сарнай чи минь санаа бодлоос салшгүй еэ хө
Саруул гэрлээрээ гоолиг чи минь наддаа
Санаж хүсэх бүгдийг авч ирэх гайхмаараа хө

Эрдэнэт наран агаар мандалд эндэшгүй еэ хө
Энхрий чи минь амин зүрхнээс эргэшгүй еэ хө
Элбэг гэрлээрээ гоолиг чи минь наддаа
Эсэн цэнгэл бүхнийг авч ирэх гайхмаараа хө

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С.Бадраа агсны шүлэг, Монгол Улсын гавьяат жүжигчин Банзрагч агсны дуулж олны хүртээл болгосон энэ дуу өнгөрсөн зууны дунд үеэр жинхэнэ хит болж байжээ. Хит болохоос ч аргагүй юм даа. Хайр дурлалыг үүнээс илүүгээр яаж ч дуулах билээ гэж санагдана