Аавынхаа тухай дуулж бичлээ би
Алдрай бага насаа бас дурсаж бичлээ би
Том оо гараас нь бариад наадам үзсэн тухайгаа
Томоожиж хөгширсөн хойноо дурсаж бичлээ би
Өндөрхөн аавынхаа тухай дуулж бичлээ би
Өөдөс жаахан насаа бас дурсаж бичлээ би
Өндөр хээр морьтойгоо галигуулж явсан тухай нь
Өнжин хонон бодсоор дурсаж бичлээ би
Олонтой явсан аавыгаа уйлж бичлээ би
Олойрт морь унаагүйгий нь дурсаж бичлээ би
Алхаж огтхон ч болохгүй шар суран бугуйлыг нь
Авч үлдэж чадаагүйдээ харамсан дурсаж бичлээ би
ХАЧИН НАМАР өгүүллэг
5 years ago