Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, May 15, 2011

Өндөр хээр буюу хүний мөс

Жанлав өвгөн хүнд өвчинд нэрвэгдээд их удаан хэвтэв.
Зуны гурван сарыг өргөмөл ганц хүү, эмгэн хоёрынхоо асрамжинд өнгөрөөгөөд, намаржаандаа  ганцхан хоноод бурханы орноо одов.
**********
Жанлавт хэдэн сайхан морь байдаг.
Тэдний дундаас өндөр хээр морио л унана.
Өндөр хээр морь, Жанлав хоёр бараг ах дүү, аав хүү шиг ижилдсэн хоёр билээ.
Өндөр хээр уг нь их номхон морь.
**********
Сумын төвийн хашаан дотроо морь эзэн хоёр, яг л аав хүү хоёр шиг аяглана.
Жанлавыг гэрээсээ гарч хашаан дотуураа нааш цааш холхиход өндөр хээр,  эзнийхээ мөрөн дээр эрүүгээ тавин дагана.
Гэртээ орох хүртэл нь ингэж дагасаар, үүдэн дээр үүрссээр үлдэнэ.
Гэтэл Жанлаваас өөр хэнийг ч ойртуулахгүй.
*********
Хавар морь дэллэх үеэр нэг удаа нутгийн залуус өндөр хээрийн дэлийг засах санаатай оролдоод     ер барсангүй.
Өндөр хээр  яг л зэрлэг догшин араатан. бар арслан мэт догширч, чөдөр тушаа бүхнийг тасар татан цамнав.
Залуус цөхрөнгөө бараад Жанлав гуайг дуудуулжээ.
*********
Жанлав өвгөн бугуйлаа мөрөндөө эгэлдэргэлсээр ирээд адууны захаас гуруйлбал, эзнийхээ дууг таньсан өндөр хээр үүрссээр ирж дэргэд нь зогсов.
Жанлав,  хээр мориндоо хандаж, "Яагаад байгаа юм дээ. дэлээ авахуулчихгүй.  Хамаг амьтан бужигнуулаад, яаж байгаа юм" хэмээн өхөөрдөх, зэмлэх хослуулан өгүүлбэл хээр морь гэмших мэт үүрсэн зогсоно.
Жанлав,   залуусын нэгнээс хайчы нь гуйж аваад, өндөр хээрийгээ дэллэж билээ.
*********
Жанлавыг өвчтэй хэвтэж байхад, хээр морь ижлээсээ тасран ирж гэрийнхээ ойр эргэлдэж байдаг болов.
Жанлавын хүү нь тэнэг ч гэмээр алдаа хийсэн нь хээр морийг барьж аргамжсан хэрэг байлаа.
Нэгэнт хүрээд ирсэн морийг барьж аргамжиж хоноод, маргааш нь ижилд нь нийлүүлэх гэсэн биш хэрэг бурууджээ.
**********
Өндөр хээр, хүүг ирэхэд үүрссээр ойртов.
Анзааргатай хүн байсан бол өндөр хээрийн нүдэнд нулимс цийлэгнэж байгааг харах байлаа.
Өндөр хээрийг гэрийнхээ ойр аргамжиж орхижээ.
Тэр шөнө Жанлав өвгөний бие муудаж эхэллээ.
Сахиж хоносон, эмгэн,   хүү,  өвгөний хамаатны хоёр гурван хүн хэрэндээ л  тэвдэж хонов.
**********
Өглөө болоход өвгөний ухаан саруулшиж, өргөмөл ганц хүүдээ сүүлчийн үгээ захиж байлаа.
Хээр морь яасан ийснийг анзаарах сөгөөтэй хүн гарсангүй.
Эмгэн, хүү хоёр өвгөний ая талыг харсаар бүхнийг огоорсон байжээ.
Харин хээр морь аргамжааны суртайгаа алдуурсан ч бүү мэд, хулгайлагдсан нь ч бүү мэд алга болсон байжээ.
*********
Үдийн үед өвгөн тэнгэрт халив.
Үдээс хойш хээр морь алга болсныг мэдэцгээжээ.
Алдуураад ижилдээ нийлсэн байх гээд тооцгоосон ч үгүй.
Жанлав өвгөний ажил явдал өнгөрөөд, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байлаа.
Өвгөний хүү хээр мориныхоо сургийг гаргахаар адуун дээр ирсэн боловч алга байжээ.
*********
Батсүх  зуслангаас намаржаандаа  нүүдэл хийх тэмээнийхээ эрэлд яваад нилээн оройтов.
Шөнө дундын үед ойролцоо зусаж байгаа Жанлав өвгөний хот айлын урдуур алсуур тойрсхийн ергүүлж яваад,  нэг нутгийн  Амар Далай гэгч хоёр залуу өвгөний өндөр хээрийг хөтөлж яваатай халз таарчээ.
Тэдний хэн нь ч тоймтой юм хэлж чадсангүй, мэнд мэдэх төдий болоо  л, зөрцгөөв.
*********
Батсүхийн хонь Амарын хоньтой нийлчихжээ.
Амар Батсүх хоёр хонио ялгах гэж бөөн хэрүүл хараал болцгоов.
Батсүх Амарыг давахын тулд бүрлээч Жанлав өвгөний  хээр морийг хөтөлж явсны нь үгийн далиманд  сануулж байв
Амар Батсүхийн хониноос монжих гэж оролдсон нь бүтэлгүйтжээ.
*********
Хэд хоногийн хойно нутгийн залуус нийлж өвлийнхөө түлээ түлшийг бэлдэхээр ууланд гарцгаав.
Тэдний дотор Батсүх, Амар Далай нар ч багталцжээ.
Арваад хоногийн дотор өвлийнхөө түлээг бэлдхээр явсан улс, тэр оройгоо бөөн уй гашуу чирч иржээ.
*********
Амар Батсүхтэй маргаснаа Далайд хэлжээ.
Тэгээд хоёул үгсэж, Батсүхийг тонилгохоор тохирлоо.
Тохиромжтой цаг нь  ирэв.
Амар Далай хоёр, эвий нь тааруулж байгаад гэрчээс салсан нь тэр ажээ

8 comments:

  1. өндөр хээр морины түүх нэг л бүрхэг төгсчих шиг санагдав

    ReplyDelete
  2. Эвгүйтвэл бүлж ч мэдэхээр эргүүтсэн төлөг шиг юмнууд хөдөөгүүр их байдаг юм аа. Таанын яргайг тархинд чинь зооно гээд л таахалзана шүү дээ.

    ReplyDelete
  3. Дэндэв маани tragedy талдаа үнээрээ авийаслаг юм уу даа. Амидралын үнэнийг л бичсэн байна.

    тыва умшигч.

    ReplyDelete
  4. Саарал-Харин тэглээ
    Паазл-Ширүүн шүү дээ хэхэ
    Тыва-хэхэ За баярлалаа

    ReplyDelete
  5. Уул нь өвгөн морь 2ийн холбоог өгүүлэх юм боловуу гэсэн биш юм шиг байна.

    ReplyDelete
  6. аааа тэгээл онгод гэдэг чинь гэнэт ороод ирдэг шигээ гэнэт өөр өөр тийшээ үсчиж салаад ядаргаатай шд яггггг өндөр хээр жанлав өвгөн хоярыг бичих онгод нь амар далай эднүүсийн бие биенээ алсан тухай бичих онгодоор солигдчихож жиг шиг ккккк нээх юм мэддэг хүн шиг :P

    ReplyDelete
  7. Энэ нээрээ нилээн их завхарчээ хахаха

    ReplyDelete
  8. Юу нь замбараагүй байгаа юм? Хүний мѳс чанар сайн морины мѳс чанараас долоон дор болохыг харуулсан юм биш үү...

    дыва умшигч.

    ReplyDelete