Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Monday, May 30, 2011

Сыгыдай


Аанж,   хүүтэй болсондоо баярлаад нөгөө муу хоёр мухар  хөл нь газар хүрэхгүй байв.
Хэт их баярлаад, тэргэнцэр дээрээ дэвхцэх шахаж байлаа.
Бодоод байхнээ их эзэн хааны төрсөн өдрөөр хүү төржээ.
Нэр нь хүндэднэ гэж эмээгээд, хүүдээ их хааны нэр алдрыг өвлүүлж төвдсөнгүй.
Харин,  их хааны, омог төгөлдөр, эрэлхэг зоригт  хоёрдугаар хөвгүүний нэрийг билэгшээн өгчээ.
********
Сыгыдайг зургаан настайд нь сургуульд оруулжээ.
Угийн хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд тул багш нь Сыгыдайг хамгийн урд талын ширээнд суулгасан байв.
Юм л бол хойш урагш харж дэгдэгнээд, нэг бол босож гүйгээд хичээл дээр ер зүгээр суудаггүй хүүхэд аж.
Нөгөө, нялх тугал бараас айдаггүйн үлгэрээр, багшаасаа эмээнэ гэж байхгүй.
Тэвчээр нь барагдсан багш нь Сыгыдайг чихнээс нь хөтөлж авчраад ширээнд нь суулгатал, өвдсөндөө болоод уйлчихсан.
Тэгээд багш уруугаа ууртай нүдээр хялайж,  "Чамайг аавд  хэлнэ" гэж сүрдүүлсэн гэдэг.
*********
Сургуульд ороод удаагүй байхдаа л баахан найз нөхөдтэй болчихсон байна.
Тэдний нэг нь Мөнхөөнөө гэх дэрчгэр туранхай бор жаал.
Сыгыдай Мөнхөөнөө  хоёр байнга хамт.
Мөнхөөнөөд ах нь гадаадаас айхтар том аалз хэдэн жилийн өмнө авч ирж бэлэглэжээ.
Гэрийнхэн нь нөгөө аалзнаас нь зэвүүцээд, алга хий, зайлуул гээд үглээд байдаг юм гэнэ.
Тэрийгээ найз Сыгыдайдаа бэлэглэсэн нь бий.
Дунд гарын аяганы дайтай  аварга аалз, хархад нүдэнд хүйтэн зэвүүн ч гэлээ, дасаад ирэхээр тун ч эелдэг, зөөлөн тэр  амьтан,  Сыгыдайн гэр бүлийн нэг гишүүн болж амжсан.
Гэрийнхэний хэнээс ч айхгүй, зөөлхөн үсэрхүү хөлөөрөө гар хөл хүзүү нүүрээр нь тэмтчин гүйж  эрхэлнэ.
Аалзандаа Сыгыдай нэр өх гэж удаан бодсоны эцэст  "Маахай" гэж нэрлэжээ.
*********
Байрны гадаа багачууд тоглох нь тоглож, хөөцөлдөх нь хөөцөлдөөд зуны жирийн л нэг өдөр.
Хүүхдүүдийн цовоо цолгин, цаанаа л нэг гэгээлэг цангинасан инээд, дуу шуугиан тасрахгүй.
Зам дээр маузаар тоглож байгаа өөрийнхөө үеийн жаалуудыг Сыгыдай сониуч нүдээр харан зогсоно.
Тэгснээ, нэг жаалтай  тохиролцсон бололтой, маузы нь унаж баахан жирийлгэснээ ирж төлбөрөө барагдуулах бололтой.
Тэр нь мөнөөх том биетэй аалзаа харуулна гээд амалчихсан юмсанж.
Нөгөө маузны эзэн жаал Сыгыдайгийн аалзнаас айж орилоод, аалз нь хүүгийн хашгираанаас айж тэвдээд орох газраа олж ядан сандчаад мөн ч хөгийн юм болж билээ.
*********
Өнгөрсөн намар Аанжынх бүл нэмж, хөөрхөн охинтой болжээ.
Сыгыдай  дүүдээ хайртай гэж жигтэйхэн.
Өөрийнхөө хамаг нандин бүхнээ, дүүдээ бэлэглэхээр амалчихсан.
Хичээлийн хэрэглэлүүдээ, роликоо, бүр Маахайгаа хүртэл шүү.
*********
Сыгыдай хөвүүн энэ өдөр найман нас хүрлээ.
Аав ээж  охин дүүтэйгээ хамт гадуур явж баяраа тэмдэглэхээр догдолно

22 comments:

  1. Өнөөдөр миний муу дэггүй дэрчгэр шарын төрсөн өдөр

    ReplyDelete
  2. Цагаадай хөвүүнд мэндэлсэн өдрийн мэнд ээ. Тэр маахай бол маний ойлгохгүй философи байна аа. Амьд аалз тэжээдэг айл ховор байх шүү Дэндээв.

    ReplyDelete
  3. ай даа, айл гэрийн аз жаргал, амьд явахын баяр баясгалан гэдэг чинь энэ шүү дээ, хүнд үүнээс илүү зүйл хэрэггүй ээ.

    ReplyDelete
  4. Nerniih ni utga yugjaagaan boloo? Bas Tuva ner uu?
    Chamaig duuraisan l deggui gar baina shd, haha

    Bayar hurgeye

    ReplyDelete
  5. Сэгсгэр-Баярлалаа хө. Чи нэг л ойлгохгүй байнаа даа хахаха
    Саарал-Тиймээ хө. Аз жаргал гэдэг ойлгоход хэцүү юм шиг хэрнээ их энгийн зүйл байдаг

    ReplyDelete
  6. Гилбэрийн хатан-Нэрнийх нь утгасах юмгүйээ Цагадай гэсэн тува дуудлага

    ReplyDelete
  7. Ги Ха-Баярлалаа хахаха. Би ямар дэггүй юм уу хахаха

    ReplyDelete
  8. дэрчгэр шард төрсөн өдрийн мэнд

    ReplyDelete
  9. Хөөрхөн бор хүү байна. Баяр хүргэе.

    ReplyDelete
  10. :) сайн хүн болоорой гэж хэлээрэй гсн

    ReplyDelete
  11. Бага Дэндэвт төрсөн өдрийн мэнд хүргэе ээ!
    Бас хүүхдийн баярын мэнд хүргэе ээ!

    ReplyDelete
  12. Зоригт, Бөбөг, Дүүрнээ, Паазл нарт баярлалаа. Мэндийг чинь дамжуулнаа хэхэ

    ReplyDelete
  13. Хүүхдүүд хөөрхөн шүү. Гэр бүлээрээ суугаад багын паянг нь ярих сайхан

    ReplyDelete
  14. хэзээ нэг өдөр энэ аз жаргалыг мэдрэхээрээ чамд хэлнээ

    ReplyDelete
  15. Амараа ах-Хүүхдүүдийнхээ паянгаас хуучлаач
    Луза-Тэгээрэй хө

    ReplyDelete
  16. АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ

    ReplyDelete
  17. Юки-МАШ ТОМ БАЯРЛАЛАА хэхэ

    ReplyDelete
  18. Yamar goyo huu ve! Ene huugiin zurag minii huugiin baga nasnii tuhai sanagduulchihlaa.Eruul enh,az jargaltai,tsog hiimoritoi,olz omogtoi, ajil uils n butemjtei baih boltugai!

    ReplyDelete
  19. Xuugee sain xun bolgooroi
    sain zuild ugeer daguulax xetsuu ulgerlen duurial uzuulex xeregtei gejee Seneka

    ReplyDelete
  20. Hunii amidrald tohioldoj boloh hamgiin sain saihan buhniig huseye

    ReplyDelete
  21. evtei 4 amitan gedeg shig huurhun ger bul, wish you well :)

    ReplyDelete
  22. Анон-Ерөөл бат оршиг
    Шоовой-Баярлалаа, тогтоож авлаа.
    Сэгсгэр-Баярлалаа, чамд ч гэсэн
    Лили-Баярлалаа

    ReplyDelete