Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Friday, April 30, 2010

Хэдэн шүлэг минь

Хэдэн шүлэг минь
Хэлхээтэй үгс минь
Шавхаж мушгимаар
Шал нойтон
Шараа болмоор
Шалдан нүцгэн
Шанагаар цохиулах
Шалтаг болмоор
"Шар хаданд" очих
Томилолт болмоор
Хуурай, нойтон
Худлаа, үнэн
Ус шиг
Сувс шиг
Хэдэн шүлэг минь
Хэлхээтэй үгс минь
Уур бармаар
Уцаарлаж тээршээмээр
Усы нь шавхмаар
Ураад хаямаар
Өрөөлөөс нуумаар
Өөрөөсөө ичмээр
Хэдэн шүлэг минь
Хэлхээтэй үгс минь
Хэзээ хаана
Хэрхэн яаж
Хэл нь чангарч
Хөлд орно доо
Хөөрхий дөө...
Ширэн нүүртэй эзнийхээ
Ширээний нүдийг эзэгнээд
Шийдсэн царайлаад хэвтэж л байхаас
Шидэл... гэж...
Хэдэн шүлэг минь
Хэлхээтэй үгс минь...

7 comments:

  1. Ad uzsen shulegnuudiinxee talaar tun chadvarlag bichij dee

    ReplyDelete
  2. Юувайна
    гадуур дотуур их гүйжийнууу кккк
    тэгжийгаад нэг уралды шөө хоюулаа

    ReplyDelete
  3. Шоовой-Хахаха баярлалаа
    ЛуЗа-Чи амжихуу? хахаха

    ReplyDelete
  4. Харин амжих болуу
    Ойрын зайд бол гайгүй гүйчнээ харин холд бол барку байхааа


    ингэхэд зуны шөнийн болзооо юу болсон бэ? хариугаа өгөөч

    ReplyDelete
  5. Аль ч зайнд чи намайг барахгүй л бол уу.
    Гадгаадад байгаа чамтай энд байгаа би яаж болзох билээ дээ

    ReplyDelete