Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Wednesday, April 28, 2010

Эмээ

Миний эмээ Саяана гэж удган эмгэн байсан юм.
Хэдэн нас хүрснийг нь, бас хэзээ төрснийг нь би сайн мэддэггүй.
Нүүрээрээ дүүрэн үрчлээтэй тува эмгэн.
Аавыг өөд болохын урьд жил гэнэт бие барчихаж билээ.
Бие сайтай, хөнгөн шингэн эмээ байсан даа хөөрхий.
************
Жаахан байхдаа хэнгэрэгний дохиур нь гэх үстэй годгор юмнаас нь үхтлээ айдагсан.
Айх хэрэггүйээ, энэ чинь ид шидтэй дохиур байгаа юм, ханиад гриппийг ганцхан дохиод эдгээдэг юм, гэж ээж хэлснээс хойш тэрэнд нь бүр одоо хүртэл итгэсээр байдаг юм.
Манайхны хэн нэг нь халуурч бүлээрвэл эмээ тэр дохиураараа домноход үнэхээр л гайгүй болчих шиг санагддагсан.
************
Эгч бидэн хоёрыг өөрийнхөө натигай онгонд ойртуулна гэж байхгүй.
Саваагүйтээд нэг хэсэг тамхи татдаг байв.
Тэрнийг минь эмээ мэдчээд, ааваас нууж хааяа янжуур ширхэгээр өгнө.
*************
Онгоноо хааяа залахдаа ойлгохын эцэсгүй хэлээр, /бодвол тува хэл байсан байх/  толгой сүүл холбож, сөөнгөтөн шүлэглэх нь одоо ч санаанд илхэн байна.
Тэр үед нь үнэхээр  л ерэн есөн атаа тэнгэр буугаад ирэх шиг санагдаж, нэг тийм гэхийн тэмдэггүй сонин орчин бий болдог байж билээ.
Эмээгийн дуу хоолой эрс өөрчлөгдөж, эршүүд бас бурханлиг, цаанаа л нэг ариун тансаг болдогсон.
*************
Цагаан сараар эгч бидэн хоёрт "цэлбэн" хэмээх  тосонд чанасан бин бэлэглэдэг байлаа.
Одоо болтол, эгч бидэн тэр ёсы нь хаяхгүй гэж цагаан сарын битүүнд хүний тоогоор цэлбэн хийж тавьдаг.
Хийж тавих болгондоо эмээгээ байж тэсэхийн аргагүй ихээр санан дурсдаг даа.
*************
Яагаад ч юм эмээ маань үйл үртэсэнд баахан тааруухан.
Оёх шидэх юмыг ээж  эгч хоёр л амжуулдаг байв.
Үйл үртэсгүй ээжтэй болоод ч тэр юм уу, аав маань харин яг л эмэгтэй хүн шиг оёж шиднэ.
Бодвол эмээ маань ухаантай хүн болохоороо өөрийнхөө амжуулж чадахгүй юмыг ганц хүүдээ сургасан ч юм билүү.
*************
Одоо бодоод байхад ганц хүүгийнхээ  /тэр нь манай аав/  хойно орохгүй гэсэндээ өөрийнхөө шүтдэг тэнгэр шүтээндээ өөрийгөө даатгаж, ааваас урьтаж тэнгэрийн орондоо одсон ч юм шиг.
Эх хүн хүүхдийнхээ ард үлдэх шиг амьдын там хаана байх билээ.

16 comments:

  1. Сэгсгэр Юки хоёрын бичлэгээс санаа авч бичлээ.
    Эмээгийн минь тухай үнэн үгс

    ReplyDelete
  2. bi 3 uvuu 3 emeetei baisan yum odoo gantsxan emeetei uldsen dee ene zun neg deeree ochnoo Emeegee sanachlaa

    ReplyDelete
  3. зохиол уншиж байна гэж бодсон чинь дурсамж байсан байна ш дээ. сайхан дурсамж байна аа. эмээ өвөө 2 маань хэдийгээр бурхны оронд очсонд зүүдээрээ байнга уулздаг, дэргэд байгаа юм шиг гоё мэдрэмж төрдөгийн

    ReplyDelete
  4. Бөө хүний үр сад байх нээ. Эмээ нарыг эргээд дурсахад сайхан шүү. Миний эмээ намайг эрхлүүлж цаасаа ороосон хоосон тамхийг минь асааж өгөөд би сормуусаа түлж уйлж байж билээ

    ReplyDelete
  5. Санаадээхийм. Байжугаал эмээгээ санаад.

    ReplyDelete
  6. Шоовой-Эмээгээ хайрлаж яваарай
    Sol@ce-Дурсамж шүү дээ энэ чинь. Өчигдөржингөө эмээгээ санав.
    Амараа ах-Хэхэхэ. Эмээ нар ач нараа яагаад тэгж тамхиар эрхлүүлдэг байсан юм бол?

    ReplyDelete
  7. Пээ. Намайгаа хариулах гэж ядсаар суутал чи ороод ирсэн байшт

    ReplyDelete
  8. өнөөдөр өвөөгөө санацгаах уу :P

    ReplyDelete
  9. http://namuhai.blogspot.com/2010/03/blog-post.html

    ReplyDelete
  10. hehe yostoi saihan dursamj bna. neeree l zohiol shig yum

    ReplyDelete
  11. Tselben ideye aa /nehh tom dorvoljin am gargaj ireed orilov/

    ReplyDelete
  12. ene neg duurailgaj bichuuldeg balai usgee avaad hayachihval bi bas chamd ih bayarlamaaraina daa Dendeev

    ReplyDelete
  13. Хэхэхэ Сэгсгэрээ
    Цэлбэнг цагаан сараар ирж идээрэй дээ

    ReplyDelete
  14. Хэнд нь өгөөд хэнд нь өгдгүү цэлбэнбэээ тэр цэлбэн чэн ай?

    ReplyDelete
  15. Ирсэн хүн бүрт өгдөг цэлвэн шүү дээ хэхэ

    ReplyDelete