Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Monday, May 10, 2010

Монкейгийн уралдаанд зориулав.

Амьдралд битгий бууж өгч өвдөг сөхрөөрэй залуусаа.
Миний амьдрал нэг хэсэг асуудал, бэрхшээлээр дүүрэн байсан юм.
1993 онд хайрт эмээ маань тэнгэрт харвав.
1994 онд аав маань бурхны орноо одлоо.
1995 онд ээж маань аргалд явчихсан.
1996 онд газар дээрх ганц эгч маань хүнд өвчинд ороогдоод, бүхэл бүтэн таван жилийн турш эмнэлэг домнологоор яваад арай хийж нэг юм хөл дээрээ боссон.
Яг тэр жил би хоё хөлгүй болсон юм.
Эгч бидэн хоёр оонын эвэр шиг хоёулхнаа улс.
Эгчийгээ хүнд өвчтэй байхад сургууль ном над утгагүй санагдаад, араваа дөнгөж төгсөнгүүт, эгчдээ хэлэлгүй ажил хийж бага ч болов амьдралд нь нэмэр болох гэж барилгын ажилчин болов.
Хоёр жил харвасан сум мэт өнгөрч, эгч маань ч халамжит хань, сайн хамт олныхоо буянаар хөл дээрээ бослоо.
Эгчийг эмнэлэгээс гарсны маргааш би барилга дээр ажиллаж байгаад, осол болж хөлөө хүнд юманд даруулаад, хоёр хөлгүй болсон.
Харин эгч хүргэн ах найз охин /миний эхнэр/ гурав миний төлөө сайн ч явсан.
Гурван удаа хагалгаанд орж хөлөө тайруулаад хоёр гуятайгаа үлдсэнээс хойш найман жилийг ардаа орхижээ.
Над энэ бүх бэрхшээлийн өмнө сөхрөх эрх байгаагүй.
Яагаад гэвэл ямарч хамаатан садангүй үлдэх эгч маань байна, бас хайртай эхнэр минь байна, голомт сахих нуган үр минь байна.
Энэ бүхнийгээ орхиод бэрхшээлд бууж өгч өвдөг сөхрөх эрх надаа байгаагүйээ.
Хэдэн жилийн өмнө эгч хүргэн ах хоёр ятгасаар ШУТИС-д эчнээгээр суралцаж төгслөө. Мэргэжил эзэмшиж ажил эрхлэх гэсэндээ бус, бусад хүмүүсд амьд байгаагаа, амьдрах итгэл дүүрэн багаагаа харуулах л гэж тэр юмаа.
Энэ бүхнийг бичиж байгаагийн учир нь, бусад хүмүүс, тэр дундаа залуус, бэрхшээлийн өмнө битгий сөхрөөсэй гэсэндээ билээ.
Та ядуу байж болно, баян ч байж болно.
Хамгийн гол нь өгөөмөр байгаарай.
Та өвчтэй ч байж болно, асуудалтай ч байж болно.
Гол нь тэвчээртэй байгаарай.
Та ууртай ч байж болно, эсвэл уурладаггүй ч байж болно.
Болж л өгвөл уучламтгай байгаарай.
Та эмзэг ч байж болно, хэрсүү ч байж болно.
Гол нь ухаалаг байгаарай.

16 comments:

  1. Сайхан бичжээ. Амжилт.

    ReplyDelete
  2. Saihan bichjee chi shuu

    ReplyDelete
  3. Сүүлийн үгүүдийг уншаад нулимс гарч ирлээ. Чамд амжилт хүсье.
    Чи осолд орсон байж болно. Гэхдээ чи хөлтэй яваа. Бүр жигүүртэй нисч явна гэж би бодлоо.

    ReplyDelete
  4. Улаан Малгайт-
    Шоовой-
    Амараа ах-Та нарт бүгдээрэнд чинь баярлалаа.
    Та нарын үг намайг үнэхээр жигүүртэй мэт болгов.

    ReplyDelete
  5. сайхан бичжээ. өгөөмөр, тэвчээртэй, өр нимгэн, ухаалаг байхад хорвоо гэдэг сайхаааан :)

    ReplyDelete
  6. Ямар их сэтгэлийн тэнхээ вэ. Би чамайг биширч байна...

    ReplyDelete
  7. Амьдрал өөрөө баян шүү дээ, амжилт ;)

    ReplyDelete
  8. Engiin mortloo yamar huchtei bichleg ve!!! (duu aldaj bgaam shoo hoo,anhaaraliin temdegtei bolohoor anhaaruulga geed anduurchih vii gej sanaa zovood tailbar bichiv shdee.Gol n bi ooroo ingej anduurch medeheer gar yum bgaamaa.)

    ReplyDelete
  9. ooooo setgegdel garahgui bna shdeeee

    ReplyDelete
  10. ooooo garch bna,garch bna UUCHLAARAI.

    ReplyDelete
  11. solace-Тийм дээ. зөв явбал зөөлөн замбуулин
    Stormy-Баярлалаа. Надаас илүү сэтгэлийн тэнхээтэй хүмүүс зөндөө бий л дээ хө.
    Aero-Амьдрал үнэхээр баян. Баярлалаа
    Anonymous-Хэхэ. За баярлалаа хө.

    ReplyDelete
  12. Ойлголоо атаманаа

    ReplyDelete
  13. Би ямар атаман юм уу

    ReplyDelete
  14. Тэгүүл ойлголоо атаман нь....ккк

    ReplyDelete
  15. урмын үг хэлж зоригжуулсанд байрлалаа

    ReplyDelete