Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, July 7, 2013

Цонхоор харсан дэлхий

Анхны хүүхдээ төрүүлж буй эх өвдсөндөө
    ээжийгээ дуудан орь дуу тавьж,
        биенийх нь хэсэг өмөрч тасран унах мэт мэдрэмж төрөөд,
                чийгийн улаан хорхой шиг улаан нялзрай амьтныг
                      эх баригч нь өргөн харуулав.
 Жигтэйхэн цовоо чанга дуутай бүсгүй үр мэндэллээ....
                       .... Сайн байна уу гэгээн өглөө минь...
***********
Зуны үдийн  наран чанх зулайнаас ээнэ.
     Өглөө босоод хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байсан их ажил одоо харин жигдэрч,
          ядарахаа ч мэдэхгүй, нүдрүүгээ урсах хөлсийг ч арчих завгүй ажилласаар....
                       ........Ингэхэд танайхаар сонин юутай байна даа........
**********
Оройн нар уулын цаагуур одоод, тэнгэрт үдшийн гялаан бүдэгхэн гялтайна.
      Өдөржингөө шуурсан цасан шуурга овоо намжжээ.  Ай даа...
            Яасан ч өндөр шат вэ дээ,  ямар ч байсан оройд нь гараад ирлээ.
                  Одоо энэ хаалганы цаана
                          амар амгалан, айдас түгшүүр хоёрын аль нь байгаа бол???
                        ....... За баяртай. Дараа тухтай уулзая........

 

1 comment:

  1. Өвөрмөц бөгөөд давтагдашгүй бичлэгийн энэ хэлбэрийг уншилгүй удсан байна шүү. Дараа хурдхан тавтай уулзая аа.

    ReplyDelete