Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, April 21, 2011

Ээждээ бичсэн захидал

Арван нас ч хүрээгүй бяцхан охинд хэзээ ч эдгэшгүй аймшигт өвчин тусчээ.
Хорвоо ямар хүний зовлон зүдгүүрт цадна ханана гэж байх биш дээ.
Охиныг зургаахан сартай байхад ээж нь яг энэ өвчнөөр өөд болсон аж.
Харин эцэг нь охинтойгоо үлдсэн.
*******
Охины эцэг өвчтэй охиноо гэртээ орхичихоод ажилдаа гарна.
Ажил нь,  бараан зах дээр.
Наймаачдын барааг чингэлэгнээс лангуу уруу, лангуунаас чингэлэг үрүү зөөж хоёр амаа тэжээнэ.
*******
Охин ээжээ зөвхөн зургаар нь л мэднэ.
Ухаан орсон цагаасаа ээжийгээ зүүдэлдэг болсон байлаа.
Ээж нь охиндоо зүүдээр нь дамжин хааяа ирдэг байсан бол, сүүлийн үед шөнө бүр ирдэг болсон аж.
Харин охиныг өвчнийхөө тухай мэдэж авснаас хойш ээж нь ер ирсэнгүй.
Эжийгээ санахдаа охин доорхи захиаг бичжээ.
*******
Ээжээ...
Та ойрдоо яагаад ирэхгүй байна вэ?
Би таныгаа ямар их санаж байна гээч?
Аав ирэх болоогүй л байна.
Аав ажлаа тараад замаараа надын эмийг авч ирэх болохоор бүр ч оройтох байх.
Та аавын хажууд байдаг ч болоосой.
Аав заримдаа шөнө босоод гал зуухны өрөөнд орж надаас нуугдаж уйлдаг болчихсон.
Ээжээ...
Би урьд шөнө бие засаж яваад аавын уйлж байгааг харсан.
Аав гэрлээ асаачихсан байсан юм чинь.
Гарынх нь салаа болгоноор нулимс нь урсаа л байна лээ.
Аавыгаа би маш их өрөвдсөөн.
Аавд яг одоо та л хэрэгтэй байна ээжээ.
Болдогсон бол таныгаа тэр холын орноос авч ирээд аавдаа хань болгохсон.
Эртээр ирсэн эмч намайг найдваргүй гэж хэлсээн.
Тэхдээ надаа хэлээгүй, аавыг дагуулж гараад хэлж байгаа нь хаалганы завсраар сонсогдсон юм чинь.
Аав хоолоо ердөө ч идэхгүй юмаа.
Намайг унтаж байхад яваад бүүр орой ирдэг болохоор би гэртээ ганцаараа л хоолоо иддэг.
Тэхдээ заримдаа эрт ирдэг л дээ.
Эрт  ирэхээрээ "Охиндоо гоё хоол хийж өгнөө"  гээд миний дуртай будаатай хуурга хийдэг.
Ээжээ...
Би аавдаа маш их санаа зовж байнаа.
Намайг байхгүй болчихоор аав минь их ганцаардах байхаа.
Ганцаараа байх муухай.
Ээжээ.. Би удахгүй тань дээр очих болуу, эсвэл ондоо  тийшээ очих болуу?
Тань дээрээ очдог бол мөн гоёо.
Харин аав маань л ганцаараа шөнө болгон уйлах байх даа, тиймээ ээжээ.
*********
Хэдэн сарын дараа охин үнэхээр ээж дээрээ очжээ.

12 comments:

  1. nulims garchlaa...

    ReplyDelete
  2. х Дэндvv оолак, еревч хvмvний нилбусийг барах зорилгоор бичдэг юм уу даа.
    Бараг ухилан алдав.
    Одоо "надын" гэж их яридаг болжээ дээ.

    'надад' гэдэг vгийг бvrмvсэн хаяад "маньд, минд" гэж хэвших нь зев юм шиг ээ.

    тыва умшигч...

    ReplyDelete
  3. Гуталчин-Амьдарлын үнэнийг бичих гэж ядаж л байна
    Тыва-Амьдрал бол гэрэл гэгээ юм. Харин энэ гэрлийн эсрэг талд сүүдэр бий гэж бархирч байгаа санаа л юм даа.Надын гэдэг үгийн тухайд "миний" гэж бичиж болох л байсан л даа. Тэхдээ 9 настай хүүхдийн хэллэгээр бичих гэж зүдэрч байгаа нь тэр хэхэ.
    srkfan-Бидний дунд ийм амьдрал зөндөө бий
    Сэгсгэр-Чи яачваа. Зөндөө хүлээлээшд

    ReplyDelete
  4. aimaar emgeneltei yumiig marzan xun bichxeer xelex ug oldoxgui yum daa

    ReplyDelete
  5. Шоовой чи намайг арай марзан хүн гэж бодоод байгаа юм биш биз дээ.

    ReplyDelete
  6. Амьдрал их олон өнгөтэй байх юм

    ReplyDelete
  7. Dendew ee! Blogoor chini anx udaa orj uzlee. Bichsen bayatsxan o'guulliig chini unshlaa.Aaw eejiin tuxai ter l xeseg setgel semertel...
    Xo'orxii muu aaw eej xoyoriigoo ix sanalaa...

    ReplyDelete
  8. Анон-Зочилсонд баярлалаа. Миний блогоор цөөн ч гэсэн хүмүүс орж ирж хэдэн халтар бичлэгийг минь уншдаг болохоор урамшихын хажуугаар бас хариуцлагатай байж, уншигчийн урмыг хугалахгүйг хичээж байгаа. Дахин уулзахын ерөөл дэвшүүлье

    ReplyDelete
  9. нүүр хуудас дүүрэн байсан ч залхуурхааргүй унших сэтгэл хөдөлгөдөг гоё зүйл бичдэг штээ =]

    ReplyDelete