Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Tuesday, April 12, 2011

Бурхдын эрхшээлд...

Солиорч гүйцсэн бурхдын эрхшээлд
Сохор хүн шиг тэмтчин хөтлүүлж
Солирт хорвоог туучиж явахдаа
Сохор хорхойг ч онож гишгээгүй

Харваж яваа солирын тухай
Харуулдаж унасан толирын тухай
Тэнгэр бурхдын тургисан шүлс
Тэмтчигч намайг оносон тухай

Бичихгүй байж чадахгүйн тухай
Битүүлэн нууж болохгүйн  тухай
Бие сэтгэл эрхгүй болоод
Бийрэн лааны насгүйн тухай

Тэнэглэж бодох минь энүүхэндээ
Тэнгэрийн таалал юм шүү дээ

16 comments:

  1. Солиорч гүйцсэн бурхад гэдэг чинь өнөөх 76 юу?

    ReplyDelete
  2. tengeriin taallaar
    teneglej baigaa xuniig
    xumuun turulxitun yaltai vee

    ReplyDelete
  3. Амараа ах-хэхэ Уул нь энд улс төрийн зорилго байхгүйшдээ хэхэ
    Шоовой-харин яалтай ч юм бэ дээ? хахаха

    ReplyDelete
  4. hehe, oird ih senserchiinaa. sansraas l yum bicheed bgaam shig

    ReplyDelete
  5. Гэгээн-харин тиймээ сэнсрээд л байна

    ReplyDelete
  6. Sudokugoor gaigui barilddii shd bi neeree

    ReplyDelete
  7. онгод нэг л орж гарч зовоогоод байна аа даа. :)
    Местэй хvйтэн устай тvмпэнд хелее дvрээд бичээд vз.
    Хэн бил ээ дээ нэг том хvний патенттай арга шvv... :))

    тыва умшигч...

    ReplyDelete
  8. Лили-Тийм гэж үү Итгэмээргүй юмаа.
    Тыва-тэгье дээ хэхэ

    ReplyDelete
  9. Ер нь би нэг блог нээдэг ч юм уу гэж бодлоо.
    Эхний хуудсанд эрхэм Дэндэвт зориулж гое тыва дуу тавина.

    тыва умшигч

    ReplyDelete
  10. Ингэхэд манай аав Куулар овогтой. Тэхлээр би ч бас куулар гэсэн үг.Чи аль овог вэ

    ReplyDelete
  11. Куулар гэдэг чинь монголоор хунгууд гэсэн үг шүү дээ.
    Хун шувуун гарвальтай хүмүүн болох юм та.
    Би өөлэт овогтой, өөрөөр хэлбэл ойрод монгол гаралтай гэж хэлэх юм л даа. :)
    Та болохла куулар обогой дөрвөд күмүн, би болохла өөлэт обогой тыва күмүншив...:))

    тыва умшигч

    ReplyDelete
  12. Ааан за мэдэж авлаа

    ReplyDelete
  13. би энд Дэнэгээ сээноо басган том болжийноо гэсэн сээгий үлдээсиймсаан хаачуу

    ReplyDelete
  14. Сайн уу Луза. ондоо бичлэг дээр байгаа байхаа.
    Охин шулганаад сууж байна. Суудаг болсон. Өдөр ирэх бүр улам "муухай" болсоор л байна хэхэ

    ReplyDelete
  15. Солиорсон этгээд нь бурхад уу, будлианы хөрөнгө Дэндэв өөрөө юу гэдгийг нягталж тогтоох хэрэгтэй!!!

    ReplyDelete
  16. Паазл ч муу залуу юм даа

    ReplyDelete