Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, October 31, 2010

Лус савдагийн бэлэг

Могойн чуулган гэж сонсож байснаас, үзээгүй байв.
Үл ялиг тоос бужигнасан бутан дунд тоо томшгүй олон могой орооцолдох мэт арзаганаж байх нь тэр.
Дунд нь бусдаас арай том могой толгойгоо цогнойлгон байх нь харагдана.
Тэр бүхнээс зэвүүрхсэнгүй, харин ч ихэд билэгшээн, хормойгоо дэвсэн  мөргөжээ.
Олны дундаас нэгэн могой өөрийг нь чиглэн, гулсах мэт  мөлхсөөр ирээд хормой дээр нь цагариглав.
********
Хичнээн удсаныг бүү мэд.
Нар баруун уулын толгой дээр очсон байлаа.
Хамаг биенийхээ чилээг гаргахаар өндийтэл өвөр дээр нь нэг жижиг чулуу байв.
Могойн чуулган над эрднэсээ хайрлажээ хэмээн дотроо ихэд баясаад, бүснийхээ үзүүрт өнөөх чулууг зангидаад гэрийн зүг яаравчиллаа.
*********
Гэртээ ирэхэд нэгэнт харанхуй болсон тул лусын бэлгийг маргааш  задлахаар шийдэж унтжээ.
Өглөө босоод  эхнэртээ үзүүлэхээр бүснийхээ зангилааг  тайлтал өнөөх чулуу нь алга болсон байлаа.
Тэгээд  болсон явдлыг эхнэртээ хэлжээ.
*********
Харин тэр шөнө эхнэр нь хүүхэд олжээ.
Айл болоод арав гаруй жил болсны эцэст хүүхэд олж.
Шөнө дунд зүүдэнд нь нутгийн савдаг орж ирсэн байв.
Буурал үсээ намируулсан тэр савдаг, удтал хүлээлгэсний эцэст нэгэн ховор эрдэнийн чулуунаас хэлтлэн өгч байх аж.
*********
Нөхөр нь ч бас тэр шөнөдөө зүүдэлжээ.
Нэгэн их уст гол эрэгтээ багтаж ядан үерлэнэ.
Гэтэл нэгэн хэрээ нисэн ирээд "Үерийн усанд  хайрцаг урсаж явна. Түүнийг заавал барьж ав." гэх аж.
Хартал үнэхээр нэгэн гэрэл цацруулсан эрдэнэ мэт өнгөт хайрцаг алгуурхан урссаар  өмнө ирээд
усны эргүүлэг даган нар зөв эргэв.
Тэр хайрцагийг барьж аваад нээтэл дотроос нь цог заль төгөлдөр нэгэн хүүхэд гарч ирээд ааваа хэмээн өмнөөс нь сарвайв.
*********
Арван сарын дараа тэд үнэхээр хүсэн хүлээсэн хүүхдээ өлгийдөн авлаа.

6 comments:

  1. Нээрээ могойн чуулгантай тааруул хормой дэвсэн мөргөдөг гэнэ лээ
    мөн гэрт могой орж ирвэл толгой дээр нь сүү дусаадаг гэсэн
    могой хулган гэх мэт зүйлийг бүхлээр нь залгиад тэрэндээ болоод хахчихсан бадйаг гэсэн тэрийг нь илсээр байгаад гаргаж өгсөн хүний хүсэл биелдэг гэдгийм билээ

    ReplyDelete
  2. Бас залгисан хулганы нь гаргаж өгвсөн хүн бариач илээч болдог юм гэнэ лээ

    ReplyDelete
  3. Luza mini mogoi yu gej xaxax ve dee idej baigaa tsarai ni ter amitanii arai gej zalgisan xooliig ni butsaagaad gargaxaar yu ni sain baixuu dee
    Dendev mini mogoi ileed bariach boldog gej yamriim baix uu dee xicheel nom zaalgaj baij l surdag baixgui yu
    Tenger nadaa ur xairlana gesen chini lus nadaa mogoi xairlalaa geed ur mogoig unshix aimaar shuu
    Emegtei xun mogoi zuudelbel jiremsen bolox niguurtai Eregtei xun mogoi zuudelbel lus gomdooson baix niguurtai Xuuxed mogoi zuudelbel zugeer xar darj baigaa ni ter

    ReplyDelete
  4. Шоовой минь могой зүүдэлсэнээс болж жирэмсэлнэ гэж юу байхав дээ. Эмэгтэй хүн чинь ер нь л жирэмсэн болох нигууртай байдгиймшдээ гэж мэгээд :)

    ReplyDelete
  5. Puzl mini dee yu bolloo gej emegtei xun er ni jiremsen bolox ve dee emee nar bol chadaxgui shtee
    Segsger mini dee yun hehe ve dee

    ReplyDelete