Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Friday, September 24, 2010

Ийм нэгэн үлгэр

/Ойрадын үлгэрээс сэдэвлэн бичив/
Эрт урьд цагт нэгэн худалдаачин байжээ.
Тэр худалдаачин  үзэсгэлэн төгөлдөр хоёр эхнэртэй  юмсанж.
Хоёр эхнэр нь тус тусдаа өөр өөр гэрт амьдардаг байлаа.
Харин тэр худалдаачинд удам залгах үр хөвгүүн байсангүй.
*********
Худалдаачин нэгэн удаа холын аянд явах болжээ.
Тэгээд хайртай хоёр эхнэртээ хандаж:
"Би гурван жилийн дараа ирнэ. Та хоёртоо би  хорвоогийн хамгийн нандин бэлэгнүүдийг авч ирдэг билээ.
Энэ удаа ч тийнхүү авч ирэх болно. Харин та хоёр надад юу амлах вэ" хэмээн асуулаа.
*********
Их эхнэр нь нөхөртөө цасан цагаан хурганы арьсаар зүүдэлгүй цагаан дээл хийж тавих болов.
Харин бага эхнэр нь алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүү төрүүлээд гурван настай болгоод хүлээж байя гэжээ.
*********
Худалдаачинг явснаас хойш хэдхэн сар болоод бага эхнэрээс нь үнэхээр алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүүхэд төрөв.
Их эхнэр нь харин цас адил цагаан хурганы арьсыг нэг нэгээр цуглуулж эхэлжээ.
Цаг хугацаа урсан одсоор.
*********
Цаг хугацаа өнгөрсөөр.
Нэг мэдэхэд, гурван жил болж, худалдаачин ирэхэд сар хүрэхгүй хугацаа  үлдэв.
Бага эхнэрээс төрсөн алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүү өсөж торнисоор өхөөрдөм хөөрхөн жаал боллоо.
Их эхнэрийн дээл сүүлчийн товч шилбийг хадах л үлджээ.
*********
Гэтэл их эхнэрт өөрийнх нь бэлдсэн дээл чамлалттай санагдаад, бага эхнэрт атаархах сэтгэл төрөв.
Тэгээд худалдаачинг ирэхээс урьтаж бага эхнэрийг хорлох арга хайж эхэллээ.
Тэг тэгсээр алтан цээжтэй, мөнгөн бөгстэй хүүг нь хорлож егүүтгээд, бага эхнэрийн амлалтыг бүтэхгүй болгож, улмаар хөөлгөх санаа төржээ.
*********
Энэ бодлоо  гүйцэлдүүлэхээр шийдэв.
Нөхрийнхөө захиас бэлгийг биелүүлснийхээ баярыг тэмдэглэж цайллага хийе гэж ярьжээ.
Тэгээд бага эхнэрийг өөрийн гэртээ урьж цайлж дайлжээ.
*********
Их эхнэрт, сахиусандаа хадгалж явдаг нэгэн зүйл хор байдаг байлаа.
Уг хорыг идсэн хүн гүн нойронд автаж хагас өдрийн турш үхсэн мэт унтдаг аж.
Тэр хорноосоо бага эхнэрт өгөх хоол цайнд хольжээ.
*********
Хоёр эхнэр орчлонгийн хов живийг ярьж цайлсаар.
Үд өнгөрөхөд бага эхнэр нойр нь хүрсэн янзтай байв гэнэ.
Үүнийг ажсан их эхнэр, " Гэнэт нойр хүрээд эхлэх чинь юу билээ" хэмээн худлаа эвшээж байв.
Тэгээд худлаа суугаагаараа унтсан хүн мэт донхолзон дохиж байна.
*********
Бага эхнэр ч нойр нь хүрч суудалдаа нам унтжээ.
Худлаа унтсан их эхнэр тайван, бас итгэлтэйгээр босож, бага эхнэрийн гэрт орлоо.
Бяцхан хүү авдрынхаа өмнө хойшоо хараад тоглож байв гэнэ.
Тоглоомондоо болоод их эхнэрийн орж ирэхийг мэдсэнгүй.
*********
Их эхнэр хүүгийн ард сэмхэн гэтэж очив.
Тэгээд,  энгэрийн дотроос мөнөөхөн дээл оёсон мөнгөн зүүгээ гаргаж ирлээ.
*********
Алтан цээжтэй мөнгөн бөгстэй бяцхан хөвгүүн үхэдхийн уналаа.
Их эхнэр хүүгийн зулайнаас мөнгөн зүүгээ оролдоод оролдоод сугалж авч чадсангүй.
Ингээд гэртээ очиж өөрийн суудалдаа суугаад унтагч болон нүдээ анин худлаа хурхирав.
*********
Үдийн хойно бага эхнэр нойрноос сэрэхэд ширээн дээрх хоол нь хэвээр байжээ.
Их эхнэр суудалдаа хурхирч байв.
Их эхнэрийг дуудаж сэрээлээ.
Бага эхнэр " Бид хоёр яасан удаан унтваа" хэмээн өгүүлээд, идэж амжаагүй аягатай хоолоо гэртээ очиж идхээр аваад харив.
*********
Хөөрхий бага эхнэр гэртээ очоод уй гашууд уналаа.
Хайрт хүүгийнхээ хойноос гашуудсаар хэдэн хоног хоол ч идсэнгүй, нойрсож унтсангүй.
Ингээд худалдаачин аянаас буцаж ирлээ.
********
Аян замын тоосоо гөвөөд, эхлээд их эхнэр дээрээ очжээ.
Их эхнэр амласнаа биелүүлж, цасан цагаан дээлээ гаргаж өгчээ.
Харин бага эхнэрийнхээ тухай их эхнэрээсээ сонслоо.
Амласнаа биелүүлж чадаагүйд нь хилэгнэн уурсав.
Тэгээд холын хол байгаа төрхөмд нь хөөж явуулахаар шийдлээ.
********
Бага эхнэр нь үүрд одсон хүүгийнхээ цогцсыг тэвэрсээр л байжээ.
Харин хайрт хүүгээсээ хагацахгүй хэмээн түүнийгээ үнсэж үлгэж байхдаа зулайд нь ямар нэгэн зүйл байгааг олж харлаа.
Оролдсоор байгаад гаргаж ирвэл цус болсон мөнгөн зүү.
********
Худалдаачин бага эхнэрээ хөөж явуулахаар гэрт нь ирлээ.
Уй гашууд унасан баг эхнэр нь нүд халтирмаар царай зүстэй амьтан, хүүгийн цогцсыг тэвэрч суув.
Үүнийг хараад өрөвдсөн худалдаачин, ямар ч болов  бага эхнэрийнхээ тайлбарыг сонсохоор шийдлээ.
*********
Бага эхнэр нь, их эхнэрийг огт сэжиглэхгүй байв.
Болсон бүх явдлыг эр нөхөртөө хэлээд, мөнгөн зүүг гаргаж харуулав.
Тэгэх зуураа, их эхнэрийнхээс авч ирсэн аягатай хоол нь муудаж ногоорсон байгааг анзаарчээ.
Тэр хоолыг гаргаж нохойндоо өглөө.
Нохой нь тэр дороо мансууран унахыг худалдаачин харав.
*********
Худалдаачин гэртээ ирээд их эхнэрээ дуудууллаа.
Ирэхэд нь, дээл оёсон мөнгөн зүү чинь хаана байна гэж асуужээ.
Их эхнэрт тэр нь мэдээж байсангүй.
********
Бүх учрыг нэгд нэгэнгүй мэдсэн худалдаачин, их эхнэрээ ардаг догшин морины сүүлнээс чиргүүлж алаад, бага эхнэрээ хайрлажээ.

18 comments:

  1. yamar aimaar yum bee huue

    ReplyDelete
  2. Шоовой л айчиж гэнэ дээ... ширэглэхэээс

    ReplyDelete
  3. Больж муу лүдийг. Тэгүүл таарна.

    ReplyDelete
  4. Шоовой-Айснуу хэхэ
    Юки-Нэртэйгээр нь бөөлчөөч хахаха
    anjigai-Хахаха тавлаж байна уу
    leo-Хахаха хөөрхөн байна гэж үү

    ReplyDelete
  5. Алтан цээж, мөнгөн бөгстэй хүүхдийг өсгөх гэж үйлээ үзнэ биз айн? Үр хүүхдийг минь суйлчих вий гээд үргэлжийн санаа зовоостой наасан.

    ReplyDelete
  6. Тэр их эхнэр толгой дутуу ажиллаж л дээ. Гадаа гаргаад зам дээр тавьчуул шил хөнгөн цагаан тушаадаг гарууд авч яваад баримтгүй болно биддээ

    ReplyDelete
  7. Yooo.Ulgert gardag shig unen mon n ingej olddog bol saihan l baina.

    ReplyDelete
  8. Паазл-Тэр үед суйлаачин гониочингууд хараахан мэндлээгүй байсан хэрэг
    Галдан-Тэр үед хужаатай ямар ч харилцаагүй байсан болохоор шил лааз зэс хөнгөн цагааны хэрэг байхгүй байжээ
    Анон-Тэр үед үнэн мөнийг олох нь харьцангуй гайгүй байж л дээ

    ReplyDelete
  9. Тэр үед, тэр үед гэнэ шүү. Гэснээс алтан цээж, мөнгөн бөгс ч овоо хэдэн ээмэг бөгж, эмээлийн баавар болно доо айн?

    ReplyDelete
  10. Муу хогнууд алтан цээж мөнгөн бөгс л гээд байхаас хүнийг ер нь хүн гэж бодохгүй байна шүү

    ReplyDelete
  11. Паазлаа чи тэр хүүхдийг хайрлаж өрөвдөхгүй байна уу айн? хахаха
    Шоовой-Харин тиймээ.

    ReplyDelete
  12. Алтан цээжтэй, Мөнгөн бөгстэй, Тэлэгчтэй толгойтой хүү байх нь. цаад их эхнэр чинь тэлэгчнийх нь нүхрүү аваачиж зүүгээ шургуулсийм байналдаа.

    ReplyDelete
  13. Моринд чиргүүлж ална гэдэг ч харахад нүд хальтирмаар л байгааз дээ бодуул. Нөгөө хүү нь тэгээд амь ороогүй хэрэг үү. Уул нь мөнхийн аршаан нтр үлгэрт байдаг даа.

    ReplyDelete
  14. Анон-Юуны чинь тэлэгч вэ? Толгойнд тэлэгч байтугай өчүүхэн төдий сүв ч байхгүй
    Бадмаа-нээрэн тэр мөнхийн рашааныг орхигдуулсан байна шүү хө

    ReplyDelete
  15. энэ монгол үлгэрүүд ниххх аймараа

    ReplyDelete
  16. Мармелад-Юунаас нь айх вэ дээ үлгэрийн

    ReplyDelete
  17. Энэ Дэндэвийн блогийг уншсан чинь дотор нэххх сонин болчлоо

    ReplyDelete