Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, September 19, 2010

Нэгэн хүний амьдрал

Ах дүүсийнхээ хэнийд нь ч очоод,  гурав хоноод  л хөөгддөг байв.
Хаа очиж тэднийх ах дүү олуулаа тулдаа л тэсэж байлаа.
Хөөгдөх болдог шалтгаан нь, ердөө л гурван нялх үрээс нь болдог байж.
*********
Мягмар гэх энэ залуу хүүхэд байхын л хөдөлгөөнтэй, элдэв хэрэгт өртөмтгий.
Хаа л зодоон цохион болно, тэнд ёс юм шиг Мягмар байж байна.
Сумын төвийн аль л болохгүй бүтэхгүй улстай нөхөрлөнө.
Ирээдүйн ханиа дагаж гэрт нь очиход, хадам аав нь охиндоо  "Сумын энэ олон залуучуудаас үүнээс өөр юм олдсонгүй юу" гэж загнасан гэдэг.
Ирээдүйн хадмынхаа энэ үгэнд насаараа гомдож яваа.
**********
Мягмарынх аав ээжээс арван нэгүүлээ.
Дээрээ хоёр ах, хоёр  эгчтэй.
Доороо хоёр охин дүү, дөрвөн эрэгтэй дүүтэй.
Ах дүүс нь бүгд сурлага сахилга сайтай байтал, энэ Мягмар л гэж хэцүү хүн байх.
Ер гэрийнхнээсээ тэр л ганцаар дээд сургууль төгсөөгүй, бусад нь бүгд гадаад дотоодын дээд сургууль дүүргэцгээгээд, мэргэжлээрээ ажиллацгааж байгаа аж.
**********
Аавынхаас тавигдаад ирэхэд нь түүнийг ах дүүс нь, ялангуяа том эгч ах хоёр нь нутаг руу авгай хүүхэд рүү нь явуулсангүй.
Нутагтаа очоод, нөгөө л уруу татдаг нөхөдтэйгээ нийлнэ, нөгөө л мөрийтэй тоглоом, архи дарстайгаа нөхөрлөнө гэж болгоомжилжээ.
Тэр нь ч оносон байв.
Эхнэр нь гурван нялх хүүхдээ дагуулсаар нөхөр дээрээ ирлээ.
 **********
Том нь  зургаа, дундах нь дөрөв, бага нь ой гарантай гурван хүүхэд, гэр орон байхгүй таван халуун бүл, таван халуун ам айл, айл дамжин хоног төөрүүлсээр нэгэн жилийг ардаа хийв.
Мягмарыг "аавын"  амьдрал ноолсоор номхон хонь болгосон байжээ.
Нөгөө айхтар догшин, ааг омогтой эрээс, залуу наснаас өөр юм үлдсэнгүй.
Тиймдээ ч бүхнийг тэвчин тэсэж байлаа.
Бага хүүхэд нь уйланхай, дунд хүү нь дүрсгүй болохоор нэг айлаас нөгөө үрүү хөөгдөн, хамхуул адил өнхөчиж байлаа.
**********
Том ахынх нь сайн найз Эрдэнэтийн ГОК-д дээгүүр алба хашдаг байжээ.
Тэр хүнтэй яриад Мягмарынхыг тэнд ажилд оруулжээ.
Амьдрал хэцүү гэдгийг яс махандаа тултал ойлгосон тэрбээр үнэхээр сэтгэл зүрхнээсээ ажиллаж байлаа.
Бусад хүмүүс ажлынхаа заваар архидаж наргиж цэнгэж байхад Мягмар ажлаа тараад шууд л гэртээ ирнэ.
Гэртээ ч гэж дээ танихгүй айлын хашаанд хөлслөн суусан жижигхээн амбаартаа ирнэ.
**********
Тэг тэгсээр ажилдаа ч дадаж, хамт олонтойгоо ч дотносч, нэг мэдэхэд хориод жилийг ардаа орхижээ.
Хамт олондоо нэр хүндтэй ч болов.
Өөрөөр хэлбэл ажил амьдрал нь тэгшрээд ирлээ.
**********
Одоо тэр, хоёр өрөө байранд том охиныхоо зээтэй хамт гурвуулаа сэтгэл амар аж төрж байна.
Өглөө ажилдаа иртэл бригадынх нь нөхөд баяр хүргээд бөөн юм болж байв.
Автобусны  ФМ радиогоор баяртай мэдээ сонсжээ.
Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж, тэргүүний ажилчин Мягмарыг МУ-ын гавьяат уурхайчин цолоор шагнасан байлаа.
**********
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөхийн хэрээр, аливаа бүхнийг эдгээн илааршуулдаг ажээ.
Тэртээ хориод жилийн өмнө гэр орон ч үгүй, эхнэр хүүхдээ дагуулан тэнүүчилж явсан нь саяхан мэт санагдавч, сэтгэлийн болоод биеийн шарх сорви, ойр дотных нь хүмүүсийн хэлсэн доромжилсон бүхэн мартагджээ.

13 comments:

  1. Захиалгат бичлэг шүү

    ReplyDelete
  2. амьдрал яалтчгүй л хүнийг сургах юмда

    ReplyDelete
  3. Xun boloxgui ni dee gesen xumuus saixan aashtai aytaixan amidraltai bolood l irdiin armi amidral xoer xucheer l bugdiig shiideed baix shig baigaan

    ReplyDelete
  4. Yoo,yaaj duusah bol gej sanaa zovj bailaa.Ashgui saihan duuslaa.Yamar aimar yag muu yavdal boloh gej baigaa yum shig setgel dogdoltol bichsiin be!Za za saihan togsgold n uneheer tom THANKS.Saihan ch bichsen bnaa.

    ReplyDelete
  5. Цаг хугацаа гэдэг, чоныг хонь болгон хувиргах шидтэй.

    ReplyDelete
  6. олон хүнд итгэл өгөх үнэн байна шүү

    ReplyDelete
  7. хүн зовлонгооч илүү жаргалд бүдэрдэг гэдийм билээ дээ энэ амьдралд

    ReplyDelete
  8. Мягмар ахдаа баяр хүргээрэй. Сэтгэлийн тэвчээр гэдэг агуу юм шүү

    ReplyDelete
  9. Юки-Миний мэдэхгүй хэлээр айлджээ
    seriyoz-Тиймээ, ийм хүмүүсээс л суралцах хэрэгтэй байхаа.
    LuZa-Үнэн шүү
    Амар ах-Тэгнээ. Үнэхээр агуу хүн байдаг юм.

    ReplyDelete
  10. "Хэзээч битгий бууж өг". Үнэхээр их тэсвэр шүү.

    ReplyDelete
  11. Бичихэд амархан болгон биелүүлэхэд яагаад хэцүү байдгын бол?

    ReplyDelete
  12. Төгөлдөр-Үнэхээр их
    Idea-мэдэхгүй юм даа хө

    ReplyDelete