Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Tuesday, May 25, 2010

Тайгын дуун /хоёр/

Чандага шиг цагаан царайтай
Чандаганых шиг хархан нүдтэй
Чандаган цамцтай торомгор бүсгүй
Чандага адил оволзтол түгшээд
Чадалт гөрөөчинг шохоорхон ширтэнэ

Чадалтайд нь очдог омгийн заншлаар
Чандаган цээжээ түүнд өгчээ
Чандаган зүрхээ дотроо чагнаад
Чандаган өлгийтэй бяцхан үртэйгээ
Чармайн хүлээсээр өчнөөн уджээ

Чандага харагдамгүй цастайд явсан
Чадалт гөрөөчний хүйтэн цогцос
Чамархайндаа балтны сорвитой
Чарган дээр ирж явааг
Чандага шиг бүсгүй хэрхэн мэдэх вэ
Чарлаант учирлыг яахин зөгнөх вэ

3 comments:

  1. Таамаг №1: 1-р бадгийн 5-р мөр, 2-р бадгийн 1-р мөрүүдээс үзэхүл гөрөөчин эр баргийн хүнд дийлдэхээргүй чадалтай болох нь тодорхой болов. Иймд алуурчин хохирогчийг анзааргагүй байхад нь гэнэдүүлж алсан байх боломжтой.

    Таамаг №2: Таамаг №1-с харахад алуурчин нь хохирогч гөрөөчний сайн танил, ойр тойрны нь хүн байх магадлалтай.

    Таамаг №3: Уг хэргийн үүссэн шалтгаан гөрөөчний эхнэртэй холбоотой байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгтэн хохирогчийн эхнэрт талтай байгаад, сэтгэлтэй хүнээ бусдад алдсандаа хорсож уг хэргийг үйлдсэн байж болох.

    Таамаг №4: Тайгын дуун /нэг/-д өгүүлсэнээр бүжиглэж буй охидын зүг нэг сэжигтэй этгээд гөлрөн суусан болохыг иргэн Дэндүүв гэрчилж байна.

    Иймд энэхүү гэмт хэрэгтэй холбогдуулан иргэн Дэндүүвээс гэрчийн мэдүүлэг авах, гөлрөгч этгээдийг сэжигтнээр татаж байцаах, мөн орон гэрийг нь... биш ээ урцыг нь нэгжиж эд мөрийн баримт хайх зэрэг ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна.

    Цагдаагийн газрын Эрүүгээн цуцтал чалчих албаны "бурна даа генерал" ПАЗЛ.

    ReplyDelete
  2. Базилио-Хахаха мөрдөгч...
    Юки-Айх ч юу байх вэ хө Тайгын л хууль

    ReplyDelete