Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Tuesday, April 20, 2010

Хайр

Тэр угаасаа ядарсан амьтан
Нарантуулын цайны газруудаар эргэлдэж байгаад, хүмүүсийн анхаарал сулрангуут тавагтай хоолы нь туучихдаг болоод уджээ.
Энэ ажилдаа бүр мэргэшч орхиж.
Хааяадаа цагдаад баригдана.
Цагдаа түүнийг харин нэг болгож тавина даа.
Мөрөн дээрээс нь чирч гулдарч ирээд өвдөг тахим уруу нь өшиглөж, унаад өгвөл маяглаж баашиллаа гээд элэг бөөр эрүү шанаа уруу нь элдэв ёсорхолгүйгээр цохиж балбаж өшигчиж өшигчөөд, аахилж ядартлаа энэ зодуураа үргэлжлүүлнэ.
Бүдүүн цагдаад баригдвал аз таарлаа л гэсэн үг.
Яагаад гэвэл бүдүүн эр амархан аахилдаг.
Ялангуяа огцом таргалж байгаа бол бүр сайн.
************
Нэгэн зовлонт эх аврал эрэхээр лам дээр ирлээ.
Хүүхэд нь эдгэшгүй өвчнөөр өвдөөд хэдэн сарын нүүр үзжээ.
Эмнэлэгээр мөнгөө дуустал яваад "эмчилгээгүй"  гэсэн хариу сонсов.
Эцсийн эцэст хүүхдийнхээ зовлонг бага ч болов нимгэлэхээр лам бараадсан нь энэ.
Ламд эх хүүхэд хоёрын зовлон огтхон ч падгүй.
Өргөл барьц нь гайгүй бол, хэн ирж юугаа ярих нь ердөө ч санаа зовох зүйл биш.
Ингээд тэр зовлонт хүмүүнд хүйтэн хөндий царайлж байгаад хэдэн үг хэлнэ.
Юу гэвэл: "төдөн сая төгрөг өгөөд хүүхдээ өвчнөөс салгавал салга, өөрөө л мэд" гэжээ. 
************
Энэ бол өнөө цагийн хайр ажээ.

8 comments:

  1. Лаглайн суух, сагсаганан үсчих, сандран гүйлдэх ялгаатай боловч
    Лам бөө хувийн эмнэлэг гурав агаар нэгэн бөлгөө

    ReplyDelete
  2. "Хайртайдаа л чамайг зодож байна" гээд цагдаа нар ирээд нүдээд байвал хэцүү юм болох нь ээ.

    ReplyDelete
  3. Юки-Энэ гурав нэг агаараар амьсгалдаг юм бий вий
    Пузл-Тэгж л хайрладаг хойно доо

    ReplyDelete
  4. Аймрым

    ингэхэд ойрд харагдахгүй хаагуур явжийгаад ирүүү

    ReplyDelete
  5. Dendeviig zodox yumsan xaaguur yavaad bna aa

    ReplyDelete
  6. Луза-Майр хайр
    Шоовой-Ингэхэд луза Шоовой хоёр надаар яахгэж байгаам?

    ReplyDelete
  7. Oo yasan gunigtai hair ve!

    ReplyDelete
  8. Amar bainuu gesen gai bolov gelee gex shig chamaar yadiin bi mend medej baihad

    ReplyDelete