Түүнд хөл байхгүй.
Хөхөө өвлөөр гудамжинд тасарч унаад хөлдөөсөн.
Бөөлжисөндөө хутгалдаад хэвтэж байхад нь хэн ч түүнийг тоогоогүй орхисон.
Үнэндээ бол сэжиглээд ойртоогүй.
Эргүүлийн цагдаа ч түүнийг хараагүй. харахыг ч хүсээгүй.
Хөлдөөсөн хөлий нь эмнэлэг эвтэйхэн тайраад өгсөн.
Түүнд өрөөсөн нүд байхгүй.
Архины найзуудтайгаа зодолдоод тэс цохиулсан.
Бүлтрээд гарчихсан нүдий нь хэн ч буцааж оруулж дийлээгүй.
Цуг байсан согтуучууд нь алганы хонхорхойгоороо ээлжлэн дарсаар, тэр гэхийн тэмдэггүй халтайсан юм болсон.
Нүд ингээд гарзандаа гарав.
Түүнийг харсан болгон ад үздэг.
Хамаатан садангууд нь хүртэл тээршаана.
Яагаад гэвэл түүнээс олон сар жилээр угаагаагүй хир хулмас, согтуудаа нойтогносон шинхэг, өмхий самхай бүхэн үнэртдэг.
Тийм болохоор өөрөө ч хүмүүстэй дотносохоос зайлсхийнэ.
Тэргэнцэр дээрээ эвхийгээд сууж байгаа түүнийг зам хөндлөн гаргаад өгөх хүн ч эс олдоно.
Хэдийгээр тэр харагдах өнгөндөө үзэшгүй муухай ч гэлээ, өмнөх алдаануудаа хожимдсон ч гэсэн ухаарч чадсан эрүүл сэтгэлтэй аж.
Тахир дутуу хүн гэдэг бол тахир дутуу сэтгэлтэн билээ.

Дараагийн бичлэг хайрын тухай
ReplyDeleteсүүлийн өгүүлбэрт тавих асуулт яагаад?
ReplyDeleteДэнэгээ чи яагаад ийм аймар аймар юм бичээд байдын бэ???
ReplyDeleteБид харагдах өнгөнд хууртдаг. Хууртсаар ч ирсэн. Цаашдаа бага хууртаасай. Тахир дутуу сэтгэл бол хөл гаргүй хэл чихгүй хүнээс долоон дор юмаа гэсэн санаа.
ReplyDeleteБичихгүй байж чадахгүй байнаа Лууяа минь
ReplyDeleteИйм л байдаг байх даа хөөрхий
ReplyDeletehttp://bumerdene.blogspot.com/2009/11/14.html энд чиний блогны тухай бичсэн байхаар нь дамжиж ирлээ. Гоё блог бна үргэлж уншнаа
ReplyDeleteАймар юм аа ... тэр сүүлийн өгүүлбэрийг ойлгодоггүй нэлээд бодлоо тэгээд сэтгэгдэл дээр байгаа хариулт дээрээс л нэг юм ойлголоо. Тахир дутуу сэтгэлтэй байснаас, үнэхээр тахир дутуу байсан дээр гэсэн үг мөн ү?
ReplyDeleteБэхэрэ-Бид бүгдээрээ тахир дутуу юм биш биз
ReplyDeleteAnon-Урам өгсөнд баярлалаа
etvgen-Яаг тийм.
chinii blogiig unshih durtai bolood bga amjilt hvsie :)
ReplyDeleteDulmaa said-Урам өгсөнд баярлалаа
ReplyDeleteСайхан ярихад бол тахир дутуу сэтгэлтэй байснаас тахир дутуу байсан нь дээр гэж хэлж болно л доо. Гэхдээ би лав тэгэж хэлж чадахгүй. Би өөрөө хүсвэл сэтгэлээ засаж болно, харин миний хөл, гар ургахгүй.
ReplyDeleteЕр нь хүн өөрийгөө тахир дутуу сэтгэлтэй гэдгээ мэддэггүй.
Бас би хэн нэгний хувьд тахир дутуу сэтгэлтэн мэт байхад өөр хэн нэгний хувьд тийм биш байдаг.
Нөгөө талаас би надад таалагдахгүй надаас тахир сэтгээд байгаа хүнийг энэ над шиг сэтгэдэг тахир дутуу хүн байгаасай гэж хэзээ ч бодохгүй. За бичээд байвал дуусахгүй нь ээ...
Аанай л Этүгэнтэй ярьсаар: Би чинь тахир дутуу л болохоос Тахир дутуу сэтгэлтэн биш шүү гэсэн тохиолдолд л ашигламаар байна.
ReplyDeleteТахир дутуу хүн гэдэг бол тахир дутуу сэтгэлтэн билээ.
ReplyDeleteГэдэг нь энэ бичигч өөрөө хөлгүй, гаргүй, нүдгүй хүн биш гэдгээ л тодотгож хэлж байгаам шиг санагдаад бичих гэж явснаа төөрөөд...
Хэн тахир дутуу болчуу?
ReplyDeleteМанай хайр биш биз дэ арай :р.
Би тахир татуу хөөн
ReplyDeleteХоёр хөл нь ургаад, өрөөсөн нүд нь дахин харахгүй ч сэтгэл нь эдгэж, найдварын галаа ноцооход юу нь болохгүй гэж. Өнгөрсөн юм өнгөрсөндөө, ирээдүй нь өнгөрсөн шигээ байх албагүй.
ReplyDeleteСэтгэлээрээ тахир дутуу хүн бол жинхэнэ тахир дутуу гэсэн санаа гэж ойлголоо, сүүлийн өгүүлбэрийг.
ReplyDelete. said-Зөв ойлгожээ.
ReplyDeleteби нэг удаа Монголын хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төв дээр очиж бүтэн өдөр болсон юм... тэд газар ширтэж явдаггүй юм билээ. Тэмтчээд л тэнгэр ширтээд явцгаана. Гунигтай, цөхрөнгүй,бас хардангуй тэдгээр хүмүүсийн... гол нь сэтгэлийн нүд нь гийчихсэн санагдсан... Буцаж явахдаа бид "Чухам хэн нь сохор болж таарваа" хэмээн чин сэтгэлээсээ өгүүлэлдэж байсан...
ReplyDelete