Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Tuesday, November 10, 2009

Тахир дутуу хүн

Түүнд хөл байхгүй.
Хөхөө өвлөөр гудамжинд тасарч унаад хөлдөөсөн.
Бөөлжисөндөө хутгалдаад хэвтэж байхад нь хэн ч түүнийг тоогоогүй орхисон.
Үнэндээ бол сэжиглээд ойртоогүй.
Эргүүлийн цагдаа ч түүнийг хараагүй. харахыг ч хүсээгүй.
Хөлдөөсөн хөлий нь эмнэлэг эвтэйхэн тайраад өгсөн.
Түүнд өрөөсөн нүд байхгүй.
Архины найзуудтайгаа зодолдоод тэс цохиулсан.
Бүлтрээд гарчихсан нүдий нь хэн ч буцааж оруулж дийлээгүй.
Цуг байсан согтуучууд нь алганы хонхорхойгоороо ээлжлэн дарсаар, тэр гэхийн тэмдэггүй халтайсан юм болсон.
Нүд ингээд гарзандаа гарав.
Түүнийг харсан болгон ад үздэг.
Хамаатан садангууд нь хүртэл тээршаана.
Яагаад гэвэл түүнээс олон сар жилээр угаагаагүй хир хулмас, согтуудаа нойтогносон шинхэг, өмхий самхай бүхэн үнэртдэг.
Тийм болохоор өөрөө ч хүмүүстэй дотносохоос зайлсхийнэ.
Тэргэнцэр дээрээ эвхийгээд сууж байгаа түүнийг зам хөндлөн гаргаад өгөх хүн ч эс олдоно.
Хэдийгээр тэр харагдах өнгөндөө үзэшгүй муухай ч гэлээ, өмнөх алдаануудаа хожимдсон ч гэсэн ухаарч чадсан эрүүл сэтгэлтэй аж.
Тахир дутуу хүн гэдэг бол тахир дутуу сэтгэлтэн билээ.

20 comments:

  1. Дараагийн бичлэг хайрын тухай

    ReplyDelete
  2. сүүлийн өгүүлбэрт тавих асуулт яагаад?

    ReplyDelete
  3. Дэнэгээ чи яагаад ийм аймар аймар юм бичээд байдын бэ???

    ReplyDelete
  4. Бид харагдах өнгөнд хууртдаг. Хууртсаар ч ирсэн. Цаашдаа бага хууртаасай. Тахир дутуу сэтгэл бол хөл гаргүй хэл чихгүй хүнээс долоон дор юмаа гэсэн санаа.

    ReplyDelete
  5. Бичихгүй байж чадахгүй байнаа Лууяа минь

    ReplyDelete
  6. Ийм л байдаг байх даа хөөрхий

    ReplyDelete
  7. http://bumerdene.blogspot.com/2009/11/14.html энд чиний блогны тухай бичсэн байхаар нь дамжиж ирлээ. Гоё блог бна үргэлж уншнаа

    ReplyDelete
  8. Аймар юм аа ... тэр сүүлийн өгүүлбэрийг ойлгодоггүй нэлээд бодлоо тэгээд сэтгэгдэл дээр байгаа хариулт дээрээс л нэг юм ойлголоо. Тахир дутуу сэтгэлтэй байснаас, үнэхээр тахир дутуу байсан дээр гэсэн үг мөн ү?

    ReplyDelete
  9. Бэхэрэ-Бид бүгдээрээ тахир дутуу юм биш биз
    Anon-Урам өгсөнд баярлалаа
    etvgen-Яаг тийм.

    ReplyDelete
  10. chinii blogiig unshih durtai bolood bga amjilt hvsie :)

    ReplyDelete
  11. Dulmaa said-Урам өгсөнд баярлалаа

    ReplyDelete
  12. Сайхан ярихад бол тахир дутуу сэтгэлтэй байснаас тахир дутуу байсан нь дээр гэж хэлж болно л доо. Гэхдээ би лав тэгэж хэлж чадахгүй. Би өөрөө хүсвэл сэтгэлээ засаж болно, харин миний хөл, гар ургахгүй.

    Ер нь хүн өөрийгөө тахир дутуу сэтгэлтэй гэдгээ мэддэггүй.

    Бас би хэн нэгний хувьд тахир дутуу сэтгэлтэн мэт байхад өөр хэн нэгний хувьд тийм биш байдаг.

    Нөгөө талаас би надад таалагдахгүй надаас тахир сэтгээд байгаа хүнийг энэ над шиг сэтгэдэг тахир дутуу хүн байгаасай гэж хэзээ ч бодохгүй. За бичээд байвал дуусахгүй нь ээ...

    ReplyDelete
  13. Аанай л Этүгэнтэй ярьсаар: Би чинь тахир дутуу л болохоос Тахир дутуу сэтгэлтэн биш шүү гэсэн тохиолдолд л ашигламаар байна.

    ReplyDelete
  14. Тахир дутуу хүн гэдэг бол тахир дутуу сэтгэлтэн билээ.

    Гэдэг нь энэ бичигч өөрөө хөлгүй, гаргүй, нүдгүй хүн биш гэдгээ л тодотгож хэлж байгаам шиг санагдаад бичих гэж явснаа төөрөөд...

    ReplyDelete
  15. Хэн тахир дутуу болчуу?
    Манай хайр биш биз дэ арай :р.

    ReplyDelete
  16. Би тахир татуу хөөн

    ReplyDelete
  17. Хоёр хөл нь ургаад, өрөөсөн нүд нь дахин харахгүй ч сэтгэл нь эдгэж, найдварын галаа ноцооход юу нь болохгүй гэж. Өнгөрсөн юм өнгөрсөндөө, ирээдүй нь өнгөрсөн шигээ байх албагүй.

    ReplyDelete
  18. Сэтгэлээрээ тахир дутуу хүн бол жинхэнэ тахир дутуу гэсэн санаа гэж ойлголоо, сүүлийн өгүүлбэрийг.

    ReplyDelete
  19. би нэг удаа Монголын хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын төв дээр очиж бүтэн өдөр болсон юм... тэд газар ширтэж явдаггүй юм билээ. Тэмтчээд л тэнгэр ширтээд явцгаана. Гунигтай, цөхрөнгүй,бас хардангуй тэдгээр хүмүүсийн... гол нь сэтгэлийн нүд нь гийчихсэн санагдсан... Буцаж явахдаа бид "Чухам хэн нь сохор болж таарваа" хэмээн чин сэтгэлээсээ өгүүлэлдэж байсан...

    ReplyDelete