Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Tuesday, November 3, 2009

Хэрээ... улбаалаад нүд...

Хон хэрээг хүн бүхэн үзэн яддаг.
Яагаад гэвэл тэр хар зүстэй, яагаад гэвэл тэр гуагалдаг.
Хамгийн гол нь тэр үхсэн амьтны нүдийг ухдаг.
Тэр нүд ухахгүй гээд өөр яахым бэ?
Хушуу нь зөвхөн нүд ухахад л зориулагдсан ч юм билүү.
Ингэж амьдарахыг өөрөө хүссэн ч юм уу үгүй ч юм уу?
Бидэнд таалагдах гэж зүсээ хувиргаж цагаанаар будах ёстой юм болуу?
Түүнд бурхан зөвхөн гуагалах эрдмийг өгөөд, жиргэх, донгодох эрдмийг хармалсан ч юм билүү.
Бид хонины мах иддэг.
Хонь өвс иддэг.
Хэрээ харин нүд иддэг.
Бид ярьдаг, дуулдаг.
Хонь майлдаг, тургилдаг.
Хэрээ харин гуагалдаг.
****************
Нүдгүй боллоо гээд сохордоггүй аж.
Нүдгүй болсон ч сэтгэлээрээ хорвоог харсаар байдаг аж.
Нүд зөвхөн харагдах өнгө болохоос мөн чанар биш аж.
Сэтгэл амьд байхад нүд хэзээ ч сохордоггүй аж.

13 comments:

  1. Новээмбэрийн эхний бээгий оршвай.

    ReplyDelete
  2. Сүүлийн 2 мөр таалагдлаа

    ReplyDelete
  3. surhii gun uhdag huu baina shuu manai Dendew chen. bi bas gants neg hurz shoroo gargaad Dendewtee nemer bolnoo...
    Бид мах ч иддэг ногоо ч иддэг ер нь юу л бол юу иддэг болохоороо бусад дагнасан төрлийн идэштнүүдийг хачирхахаар барахгүй бултаар нь барьж иддэг.

    ReplyDelete
  4. Бүгдээрэнд нь
    Хэрээг гуагалдгийнх нь төлөө, үхсэн амьтны нүд иддэгийх нь төлөө, хар царайтайх нь төлөө бид үзэн ядсаар...
    Зоригт-Баярлалаа.
    Хөхтолбот-Тиймээ. Бусад хүмүүсээ ч бас иддэг, шууд болоод, шууд бус утгаараа

    ReplyDelete
  5. За цагаан хоолтон болий

    ReplyDelete
  6. Санаа сохор бол нүд сохор

    ReplyDelete
  7. санал нэгтэй байнаа Юк мээн

    ReplyDelete
  8. Хамаг бие арзайчихлаа
    Гэхдээ би лав өглөө эрт таарсан хон хэрээг бурханы элч гэж ярилцахыг сонсож байсым байна

    Сүүлийн хоёр мөр бол лайтай...

    ReplyDelete
  9. Chamaas suraltsah yum ih bndaa huuhee

    ReplyDelete
  10. Луужгай Борхүү 2 намайг сайхан хошгоруулж байнаа хахаха

    ReplyDelete
  11. зүгээр л хар өнгөтэйнх төлөө үзэн яддаг.

    ReplyDelete
  12. Хамгийн гол нь дотоод мөн чанар гэдэг дээ.

    ReplyDelete
  13. Bum ahiinhaas irlee

    ReplyDelete