Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Wednesday, June 22, 2011

Аавын үнэр

Хэдэн үе дамжсаныг хэн ч үл мэдэх адууны саран тамга манайд бий.
Манай гэрийн гол шүтээний буланд, тэр тамга, бас “Даян гүү” хэмээх даавуун дээр зурсан бурхан, аавын бүс, хөөрөг мэтсийн цомхон зүйлс байдаг.
Даян гүү, саран тамга хоёр  ч яахав намайг мэдээ орсон цагаас манай гэрийн хойморт эмээгийн онго натигайтай цуг оршсоор ирсэн.
***********
Хэдэн жилийн өмнөөс, эгч маань бөөгийн сахиус авч, улаач болсноос хойш манайд, манай хойморт байх болсон юм.
Харин аавын бүс, хөөрөг хоёрыг би сайн дураараа шүтээн болгон тахисаар ирлээ.
Аавыгаа санахдаа би бүс хөөрөг хоёрыг нь үнэртдэг.
Чухам тэр агшинд, хорвоогийн хамгийн мундаг хүн болох, аавын минь амьд ахуйн үнэр хамар нармайд мэдрэгдэж, халуун бүлээн өвөрт нь тэврүүлэх мэт хачин сайхан мэдрэмж төрдөг  юм.
***********
Тэр мэдрэмжийн дотор, холын аянаас буцаж ирээд духан дээр минь үнэрлэн үнэсэх,  зүггүйтэхэд минь ороолгох тэлээний үнэр холилдон, ертөнцийн, үгээр хэлж дийлэшгүй  нэг тийм гэхийн аргагүй зүрх огшоосон үнэр ханхалдаг.
Тэнгэрийн орноо одоод арван хэдэн жилийг үдээд байхдаа ч  үнэрээрээ  намайгаа энхрийлэн эрхлүүлж, зандран загнах аав мину.
***********
Таныхаан, өвөг дээдсийнхээн гал голомтыг унтраалгүй сахин явахдаа, таныхаа сэтгэлд дотно тэр үнэрийг муу хүү чинь мартаагүй л явна.
Өдий идэр насандаа, үр хүүхдүүддээ мартагдахааргүй дурсамж үлдээж чадаагүй яваа бядуу хүүгээ аав минь өршөө.
Сыгыдай, Саяана хоёртоо өвөг дээсийнхээ хүн чанарыг л үлдээе дээ.
**********
Уул шугамандаа би эцэг хүн.
Харин миний үнэрийг хожим хойно үр ач минь мэдрэх болов уу.

27 comments:

  1. мэдэрнэээ мэдэрнэ

    ReplyDelete
  2. Юки-Тэгэх л болтугай
    Гилийн хатан-Мэдэхгүй дээ хэхэ. Би ганцаараа шийдэхгүйшд

    ReplyDelete
  3. үнэр гэж яалтчгүй их хүчтэй эд юм шиг байгаам шүү

    ReplyDelete
  4. эцэг хүн гэдэг сайн ч бай муу ч бай үр хүүхэддээ шүтээн нь байж сэтгэлд нь хоргодон үлдэх зүйлс байлгүй яахав дээ

    ReplyDelete
  5. Дүүрнээ-Сэтгэл дотор л байдаг юм даа
    Луза-Сүүлийн үед их гансрах болж. Тэгээл аавынхаа бүсийг нүүрэндээ нааж үнэртхээр нээх сайхан мэдрэмж төрөх юм.

    ReplyDelete
  6. Төрсөн гэртээ харихаараа аавынхаа дээлийг өмсөөд суудын. Багадах талдаа байдаг ч гэсэн нэг л сайхан. Аавынхаа хөөргийг өвлөж авсан болохоор хуучин даалинг нь солилгүй хэрэглэж суух. Хэзээ нэгэн цагт хүү минь өвлөх байх даа.

    ReplyDelete
  7. Дээгий, үр хүүхдүүддээ аав болсон тань мартахааргүй дурсамжийн нэг санагдаад байнаа. Сыгыдайн нэрний учрыг мэднэ. Саяана ... утгыг нь бүрэн мэдэхгүй ч гоё сонсголонтой нэр байна.

    ReplyDelete
  8. Гудиггүй эр-Аавын үнэрээс аавын хайр ханхалдаг
    Лили-Саяана гэж миний эмээгийн нэр. Бас Тандын ард байдаг үзэсгэлэнт уулын нэр юм гэнэлээ. Тэр Саяан уулын дагинын тухай домог байдаг юм. Сүүлд бичнээ.

    ReplyDelete
  9. За домгийг хүлээгээд л суучна даа. Домог гэхээр уншиж, сонсож өссөн олон домог, үлгэрээ одоо бүгдийг нь нэг сонсож, уншихсан, хүүхэд нас минь ээ :) мангар охин байж дээ би.

    ReplyDelete
  10. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  11. сэтгэл зүрхнээсээ бичсэн байна шүү. Улам их амжилт!

    Саяана гэдэг нэр шинэ нэр юм, ѳ.х. орчин үеийн гэх юм уу даа. Буриадуудад нэлээд их байдаг, халимагууд ч гэсэн хэрэглэдэг.

    Саяана нэрийн тухайд:
    Соёны нурууны нэрийг оросууд Саянские горы гэж нэрлэдэгээс энэ шинэ нэр Саяана үүссэн. (Хэнтий, Хангай, Соёны ѳндѳр сайхан уулс... гэсэн шүлэг байдаг шдээ)

    тыва умшигч...

    ReplyDelete
  12. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  13. Тыва-Ойлголоо. Бас даалгаварыг чинь биелүүлж орхив. Хэхэ.

    ReplyDelete
  14. Лили-Жаахан удах байх шүү

    ReplyDelete
  15. 7 сар гарчаадээн шинэ юм хум бичээч чи... залхаг залуу юу

    ReplyDelete
  16. Uneriig chini sanah eseh chamaas l shaltgaalna daa Dendev ee kkkkk.Saihan boljee hoo.Eleg buten oluulaa bujignaj baisan tsag ergej irdeggui ni l haramsaltai ym daa

    ReplyDelete
  17. Deegii saihan naadaarai, domgiig huleej bgaa shoo

    ReplyDelete
  18. сайхан наадаарай.

    дыва умшигч.

    ReplyDelete
  19. сайн уу Дэндэвээ чи их авъяастай залуу юмаа ном гаргаач гарган гэүүл туслах хүн танина шүү

    ReplyDelete
  20. Dendevees uudtei uner uldexgui ni lavtai gexdee ur schid ni yunaas ch iluu erxem bna biz

    ReplyDelete
  21. Дэндэв said...

    Күүэээ энэ хүмүүс чинь наадаж дуусахнуу?
    Минийх арван хоёрны орой Шинэ аваргатай болоол дуусцышд.




    гээлийсан алиудэээ чи

    ReplyDelete
  22. Бяндуу Дэндэв... бишээ, Дэндүү Дэндэв хаачив?

    ReplyDelete
  23. Дэндүү Дэндэвтээ амалсан нэгэн дууг youtube-д тавилаа.
    Гоё дуу шүү таалагдана гэж бодож байна.
    Бурган өршээ

    Миний дуртай дуу, сонсохоор улам улам уярдаг юм аа.

    дыва умшигч...

    ReplyDelete
  24. Дэндэвт:
    Чухам таньд зориулж үгийг нь орчуулж, бас караоке шиг болгож хийсэн шүү.

    Амжилт... солонгос киноноос авсан үгээ хө.

    тыва умшигч.

    ReplyDelete
  25. ene dendeviin nair naadam xesch arag tsagaa xuuxen shuuxan erguulex xerees xeterlee shuu

    ReplyDelete