Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Monday, March 14, 2011

Нэгдэлжих хөдөлгөөний эргэн тойронд

Хорьдугаар зууны энэ их үйл хэрэг, өөртөө таарсан адал явдлуудыг дагуулсаар байсан байдаг.
Тавиад оны эхээр анхны  нэгдлийг яагаад ч юм баячууд байгуулсан байдаг.
Гэтэл зарим баячууд нь нэгдэлд орохоос аль болох хойш суун чаргууцалдаж байсан нь ч бий.
*********
"Ялалт" нэгдэл байгуулагдаад арваад жил болсны хойно 1959 онд хувьдаа олон малтай  чинээлэг айлуудаас малы нь хүчээр хураан авч нийгэмчилж байв.
Малаа хураалгасан нэгэн өвгөн хар буун харамсахдаа боомилж үхжээ.
Харин Авир гэгч эр нийгэмчлэлээс нууж авч үлдсэн малаа халуун намраар нядалж, хэд хоног хуушуурдсан гэнэ.
Хуушуур нь сумын наадам дээр иддэгээс тэс өөр болсон аж.
Гурил нь түлэгдэж бөөн хар юм болсон атал, мах нь улаанаараа байх нь тэр.
*********
Нэгдлийн шинэ дарга, сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт, нэгдэлд элсээгүй айл өрхийг сэнхрүүлж, ухуулах ажлаар  холын багуудад явж байлаа.
Тэд сайн малчин Дэлгэрэхийн хотонд иртэл гэрийн эзэн буу шийдэмтэй угтав.
Дарга төлөөлөгч хоёрын толгой дээгүүр хий буудаад, "Малаасаа өнчин ишиг ч та нарт өхгүй. Хүчээр авах гэвэл та хоёрын амиар солино"  гэж сүрдүүлээд цаазаар авах ял сонсжээ.
*********
Сүүлд бас л хөдөө ажлаар явж байсан нэгдлийн дарга, хамаатныхаа айлд хоног тааруулав.
Баруун талын орон дээр унтсан нэгдлийн дарга, өглөө боссонгүй.
Сандран шалгавал, гэрийн гаднаас шимээсгээр туурга нэвт сүлбэж орхисон байлаа.
Баруун хаяагаар нэлийсэн цус урсч байсан гэдэг.
*********
Нийгэмчилсэн малаа туугаад, нэгдлийн төв орохоор гурван морьтон хөдөлжээ.
Шинээр нэгдлийн дарга болсон багийн дарга Дунгар, нярав Цэжин, малчин Пэрэнлий нар аж.
Голын өтгөн ой дундуур тавиад мод газар мал тууна гэдэг тийм ч амар байсангүй.
Хавчил ганганд шахагдаад модноос гарч болохгүй байлаа.
*********
Тэд арай чуу голын шугуйгаас гарч, ойн захад, дэнж дээр хоноглоцгоов.
Шинэдийн саран хэдийнэ шингэж, түүдэг ч унтарлаа.
Тууварчдаас түрүүлж ирээд отож байсан гурван хүн тэдний зүг сэмээрхэн дөхөцгөөв.
Гэтэгсэд гартаа, голд нь тугалга цутгаж үзүүр хэсгий нь хар төмрөөр бөгжилж хүндрүүлсэн урт урт ташуур баьцгаажээ.
*********
Үүр цайж, эртэж шувууд жиргэлдэнэ.
Тууварчдын хэн нь ч боссонгүй.
Тэд үүрд нойрсоцгоожээ.
Энэ үед тувагийн хил давахаар "Дааган дэл"  хэмээх газраар мал туусан гурван хүн явж байв.
*********
Нэгдэл байгуулагддагаараа байгуулагджээ.
Хүчирхийллийн аргаар хийгдсэн энэ ажил ямартаа ч нэг талдаа гарсан байна.
Харин шинэ тутам нэгдлийн тоо томшгүй их малд хашаа саравч тун ч хэрэгтэй байжээ.
Малаа хураалгаад, хийх ажилгүй болсон нутгийнхан хашаа хорооны мод бэлдэх кампанид дайчлагдав.
*********
"Дэвсэг"  гэж  зах  хил нь мэдэгдэхгүй хавтгай хөвч байх.
Нэгдлийнхэн тэр хөвчийн модыг ч ёстой нэг хиаруулж байлаа.
Бүр нэг улангассан юм шиг, өстэй юм шиг, дайснаа дарж байгаа юм шиг хядаж байлаа.
Захгүй хөвч нэг л мэдэхэд оочин цоочин модтой,  ердөө нэг,   шүд нь энд тэндээ хугарсан сам шиг л юм үлдсэн.
Энэ их сүйтгэлийн ажил ч бас чамгүй хэл ам дагуулав.
*********
Мод бэлтгэгчдийн дотор,  ургаа мод унагаахыг нүгэл гэж үздэг улс ч мэр сэр байсан юм.
Үнэхээр ч тэдний бэлдсэн мод, нэг байтугай нэлээн хэсэг нэгдлийн малд хашаа барьж хүрэлцэхүйц байлаа.
Энэ ажлыг буруушаасан Жаргал гэгч залуу нэг л өдөр унагааж буй модонд даруулан нас барчихсан.
*********
Идэр Давааням хоёр  нэг голын хоёр.
Харин тэдэнтэй гал болсон Чулуун  мухар сүсэгтэй ч гэмээр залуу байлаа.
Чулуун мод бэлтгэлийн ажлыг бүхэлд нь буруушаах боловч мөнгө цалинд нь татагдаж иржээ.
Гэвч ажил хийнэ гэж байхгүй.
Нөгөө хоёр   хамтрагчдаа  ёстой нэг хар дараа болж байлаа.
**********
Идэр Давааням хоёр Чулууныг нэгмөсөн хашраахаар шийджээ.
Залхуу Чулуунаас урьтаж ажилдаа гарсан хоёр, хэд хэдэн ургаа  модыг хөрөөдөж, унахад бэлэн болгоод орхичихов.
Харин Чулуун цай ундаа ууж идээд злхуутай нь аргагүй мацсаар айсуй.
Явсаар тэр хоёрын хөрөөдөж бэлдсэн моддын ойр ирэхэд хамгийн дээд талын моды нь Идэр хүчлэн түлхэв.
Идрийн түлхсан мод унахдаа доод талынхаа модыг дарж, тэр мод нь  ч дараагийнхаа модыг дарна.
Тэг тэгсээр Чулууны хажууд байсан мод дээд модондоо дарагдан газар харуулдан унахдаа дороо Чулууныг аван унажээ.
Зүгээр бага зэрэг хашраая гэж бодсон бодол нь аюулт аллага болон хувирсныг хараад нөгөө хоёр арай л өмдөндөө  чацга алдах дөхжээ.

22 comments:

  1. Энд орж ирээд триллер кану үзчихээд гарах юм доо :)

    ReplyDelete
  2. За тэр нь ч арай юу юм бэ хэхэхэ

    ReplyDelete
  3. Чи арай тэдний дунд нь мод унагалцаад шимээсэг ирлэлцээд гүйж явсын биш бээз.

    ReplyDelete
  4. Бадмаа яг мөрдөн байцаагч шиг голыно олоод асуучлаа.
    Хариуг нь шүүгч поркроор шиг хүлээгээ суучий

    ReplyDelete
  5. ИЙМ СЭДЭВТЭЙ ЗҮЙЛСЫГ ХААНААС ОЛЖ АВДАГ ЮМ БОЛ..... НУГАЛАА........

    ReplyDelete
  6. Бадам-Хаха Би тэр үед төрөө ч үгүй байж дээ хө хаха
    Дандар-Хариуг нь хэлчлээ хаха
    Анон-Олышд

    ReplyDelete
  7. Tuva nar ugaasaa mash xetsuu xumuus shuu
    Durvud bayaduudiin ix muug ni uzsen gedeg dee

    ReplyDelete
  8. Хахаха
    Шоовой гуай баримттай ярина шүү хө
    Ингэхэд чи хаагуур дэмийрч яваад ирвээ

    ReplyDelete
  9. Нэгдэл байгуулах гэсэн биш бөөн задрал бутрал үүсч байж дээ.

    ReplyDelete
  10. Сураг тасарсан Паазл атаман хаанаас гараад ирвээ

    ReplyDelete
  11. manai neg naiz tuva baidiin CH Galsangiin xuu l dee nadaas nileed ax ter xun turulxtun tuvagaas uussen gejeelee

    ReplyDelete
  12. Aa tiin bas Chingis xaan tuva xun baisan gesen

    ReplyDelete
  13. Хахаха
    Шоовой амаа мэдэж цуураарай чи

    ReplyDelete
  14. amid arzaigaad mend meltiigeed yag ter yumaa yariad yavaad baigaa xuniig daguulaad irj chadiishuu

    ReplyDelete
  15. Хахаха
    Хүн төрөлхтөн Шоовойгоос үүссэн гэж ярьсан байсан ч би гайхахгүй.

    ReplyDelete
  16. sonirholtoi bichihiiimaa. urgeljluuleed bicheed baigaarai.

    ReplyDelete
  17. Зочилсонд баярлалаа

    ReplyDelete
  18. бvгдийн эхэнд тува урианхайчууд байсан гэдэгт би ч гэсэн итгэлтэй байдаг шvv.

    тува умшигч... :)

    ReplyDelete
  19. Хэхэхэ
    За яахвэ яахав

    ReplyDelete
  20. za ter xaraa biz dendevee

    ReplyDelete
  21. ха, ха....
    showtimer-ийн айж байгааг нээ. :-))

    тува умшигч...

    ReplyDelete
  22. нэгдлийн үед нэг хүнд хэдэн мал ноогддог байсан талаар мэдээл байвал өгч туслаач

    ReplyDelete