Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, February 17, 2011

Чамдаа

Сэтгэлийн минь диваажинд ганцхан цэцэг ургаж,  
                                                                 Тэр нь чи
Сэрүүн сайхан хангайд нь ганцхан согоо дүүлж, 
                                                                 Тэр нь чи
Зүрхний минь нууранд ангаахайтай ангир хөвнө
                                                                 Тэр нь чи
Зүүдний минь ууланд зулзагатай хэрэм эрхэлнэ
                                                                 Тэр нь чи
Алжааж сөхөрхөд минь ганцхан бүсгүй түшнэ
                                                                  Тэр нь чи
Амармагийн тэнгэр ганцхан дагина бий
                                                                  Тэр нь чи

17 comments:

  1. Эхний сэтгэгдлийг бичиж
    Салхийг нь хагаллаа шүү дээ
    Эвдэж хагалахдаа
    Сайн хүн юм болохоороо.

    ReplyDelete
  2. Шүлэг уншсан биш шал худлаа толгой холбомор аяддаг байшд хэхэ. Айхтар нөлөөлж байна шүү.

    ReplyDelete
  3. Алжааж сөхөрхөд минь ганцхан бүсгүй түшнэ

    odoo 2 boloo biz dee, Sayaana geed goo ohin

    neeree chi ene saihan neriig yaj bodoj olovoo, ohiniihoo neriig, bi asuuya gej bodood l yavaad baidgiin

    ReplyDelete
  4. Нэг амьсгаагаар ингэж урсгаж үзхиймсан.

    ReplyDelete
  5. minii setgeliin divaajind nud ereeljlem olon tsetseg urgaj

    ReplyDelete
  6. Паазл-Салхийг сайн хагалжээ хахаха
    Гилбэрийн хатан-Миний охин чинь хорвоогийн хамгийн мундаг охин байхгүй юу хэхэ. Саяана гэж миний эмэг эхийн нэр байгаа юм. Тува заншлаар охиндоо нэрий нь өгсөн хэрэг.
    Бадмаа-Чи өөрөө нэг амьсгаагаар урсгадаг шүү дээ хө. Бүр уншсан хүнд амьсгаа ч авах сөгөө өгөлгүй урсгана гээч хэхэ.
    Шоовой-Хахаха. Чи ч тэгнэ л дээ хэхэхэ

    ReplyDelete
  7. miniihd ch bas neg urgachaad uhehgui hetsuu bn :[ yu yarichivda

    ReplyDelete
  8. би харин хүний сэтгэлд юу болж очдог бол? Яруу найрагчийг дурлуулахынсан..

    ReplyDelete
  9. Дүүрнээ-Анд минь юу л яриад байнав дээ
    Эртний анд-Тун дэмий юм хүсэж явдаг хүүхэд байхнь ээ

    ReplyDelete
  10. силер дыва кижи болур силер бе?

    ReplyDelete
  11. Hanidaa shulgiig unshaad nulims garav.

    ReplyDelete
  12. Энэ нэг муу аргатай тэгжээж айн. Сардаа нэг тавьдаг юм болохоор Мартыг далимдуулаад буудаад авч.

    За сэвгэрт чинь Ээмэгтэйчүүдийн баярын мэнд хүргий

    ReplyDelete
  13. силер дыва кижи болур силер бе?
    Энэ хэлийг үнэндээ сайн мэдэхгүй байнаа.
    Анон-уйлсныг бүү асуу
    Галдан- Баярлалаа Гавын галзуу анд минь

    ReplyDelete
  14. "силер дыва кижи болур силер бе?" гэдэг нь -Та тыва хүн үү? гэж асуусан бүлгээ.
    Тувачуудын тухай бичээд байхаар нь асуусан юм.

    ReplyDelete
  15. Миний аав тува хүн байсан юмаа. Би өөрөө тува нэрнээс цаашгүй. Тува хэл сайн мэдэхгүй

    ReplyDelete
  16. Аан зөв, зөв.
    Бичсэн тань их таалагдаж байгаа шүү.
    Эки бижиир силер - Сайн бичдэг шүү та.

    ReplyDelete