Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, January 30, 2011

Хэдэн сул мөртүүд

Үүрэг нуурын  зэгс нь лимбэн дуугаар наадваа
Үдшийн цолмон одон уулан цаагуур одвоо
Үүлэн дундаас шагайсан шинэдийн саран жаргаваа
Үелзүүр холын бодол нутгийн дээс алхваа.
**********
Хөлгүй далай мэт            Өвч тайгын дундах
Хөгшин гацуур мэт          Өвгөн аавын энгэрт
Хэрэм наадах мэт             Ач үрс нь эрхэлэхэд
Хэлэх үг ховордом           Аз жаргал дэлгэрнэ
**********
Хал үзсэн зүрх шиг бэлбэлзэн чичирсэн
Хачин гунигтай намрын сүүлчийн навч
Хүйтэн цагийг туулаад гарчих санаатай
Нүцгэн мөчрөөс зүүгдэн савчих нь харагдана
**********
Сариг цагаан ингэний
Яриг цагаан ботго мэт
Хариг цагийн насаа
Хэрэг болгон дурсваа

17 comments:

  1. фэйсбүүк шиг like товчлуур байсан бол дарахсан

    ReplyDelete
  2. Үелзүүр холын бодол үүлэн цаагуур нуугдаж дээ. Залуу байхад ч боддог л байж дээ, охидыг

    ReplyDelete
  3. Сул биш чанга мөртүүд л байна даг. Чи хө, хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа өгөөд байгаарай!

    ReplyDelete
  4. Sunny-Баярлалаа урам өгсөнд
    Амараа ах-Удахгүй дүү нь гуч хүрнэ дээ. Гунигтай ч юм шиг...
    Паазл-Хахаха Юу яриад байгаам бэ?

    ReplyDelete
  5. Мэдэхгүй ээ, хахаха.

    ReplyDelete
  6. Тас мөртүүд. танай часхийсэн гэрт би явжээвэл зохихгүй санагдаад байдгаас сээгий үлдээдэггүй болой

    ReplyDelete
  7. Паазл-Мэд
    Үлэмж.ком-Баярлалаа
    Гилийн хатан-Баярлалаа. Тэхдээ манай гэр бүхэнд нээлттэй гэр шүү дээ хэхэ

    ReplyDelete
  8. Jiremsen yum mum bicheed ain

    ReplyDelete
  9. Шоовой-Хаана тийм бие давхар юм болчвоо?

    ReplyDelete
  10. Хөлгүй далай мэт Өвч тайгын дундах
    Хөгшин гацуур мэт Өвгөн аавын энгэрт
    Хэрэм наадах мэт Ач үрс нь эрхэлэхэд
    Хэлэх үг ховордом Аз жаргал дэлгэрнэ

    end davxar unshigdaj bna sht

    ReplyDelete
  11. Үгүй дээ Шоовой. Эхний мөр нь бусадтайгаа еөр авцалдахгүй байгаа биз дээ.

    ReplyDelete
  12. Согтуудаа бичцэн юм аа даа тээ.

    ReplyDelete
  13. Хэхэхэ
    Хөгшин чинь архи уудаггүйшдээ

    ReplyDelete
  14. Ene dendev batska arxi gomdoogood yavdag tuuchii bna sht

    ReplyDelete
  15. Архи уудаггүй гэнэ үү? Ээ тэнгэр минь, ямар амьдрал гэхээрээ... аа биш, энэ чинь найгүй архичинд хэрэглэдэг үг ш дээ.

    ReplyDelete