Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Monday, January 3, 2011

Ах дүү хоёр

Батааг хоёрхон настай байхад нь аав нь ээжээс нь салж өөр айлд хүргэн орчихсон юм.
Дөнгөж ой хүрч яваа охин дүүгий нь ээж нь айлд үрчлүүлэх гэж оролдсон боловч хэн ч авсангүй.
**********
Түүнээс хоёр жилийн дараа цэргээс халагдаж ирсэн нутгийн залуу ээжтэй нь ханилан суув.
Залууг  Зоригт гэнэ.
Батаагийн ээж,  Зоригттой суугаад  бас нэгэн охин төрүүллээ.
Гэхдээ тэр, төрөлтийн хүндэрлээс болж нас барав.
**********
Тэдний нутагт гоо үзэсгэлэн, уран үйлээрээ алдартай Цээмаа гэх бүсгүй аав ээжтэйгээ амьдардаг байлаа.
Зоригт эхнэрээ нас бараад жил болсны дараа Цээмаатай гэрлэв.
Бурхан, гоо үзэмж, ухаан бүхнийг Цээмаад гар таталгүй хайрласан атал, харин үр хүүхэд төрүүлэх хувьгүй орхижээ.
**********
Арван хэдэн жил ханилсаны эцэст, тэд нэгэн оюутан бүсгүйн хүнтэй суугаагүй байхдаа төрүүлсэн хөвгүүнийг үрчлэн авлаа.
Ийм удаан хүлээсэн нь ч учиртай.
Нөхрийнхөө дагавар хүүхдүүдийг, гары нь ганзаганд, хөлийн дөрөөнд хүргэж, амьдарлын захад хүргэх гэж л тэгсэн юм байж.
**********
Зоригт Цээмаа хоёр амьдаралаа сүрхий ч өөд нь татжээ.
Бод бог нийлсэн таван зуу шахам малтай, ер хэнээс юугаараа ч дутахгүй подхийтэл амьдардаг.
Найр наадамд тохох,  гахай гөлөмтэй мөнгөн эмээлтэй, зуух гаанстай, өвөртөө өндөр үнэтэй хөөрөгтэй.
**********
Зоригт Цээмаа хоёр дөрвөн хүүхэдээ хэний нь ч ялгахгүй ижилхэн хайрлаж энхрийлж өсгөжээ.
Өргөмөл хөвгүүнийг жаахан байхад бүх юм сайн сайхан байлаа.
Харин ах эгч нар нь амьдралын эрээн барааныг эрт таньснаас ч тэрүү, өдөр цагаар өсч буй өргөмөл дүүгээ ад үзэх болов.
Аав ээжийнхээ эзгүйд, жаахан хөвгүүнийг элдвээр шоглож, ямарваа хэрэгт түүнд л хамаг бурууг тохох болов.
Зоригт Цээмаа хоёр энэ бүхнийг эхэндээ анзаарахгүй байлаа.
***********
Нэг удаа Батаа жаахан хөвгүүнийг дагуулж ойролцоох горхиноос ус авахаар явжээ.
Горхины хөвөөнд очоод дүүгээ ус руу түлхэж унагаад, хамаг хувцасы нь норгож орхив.
Жаахан дүү нь хөлд орсон боловч хэлд удаан орсон болохоор, аав ээждээ үнэнийг хэлж чадахгүй байлаа.
***********
Жаахан хөвгүүнийг гурван настай байхад нь Батаа цэрэгт явжээ.
Гурван жилийн дараа халагдаа ирэхэд нь дүү нь цовоо гэгчийн жаал болчихсон байв.
Батааг  эхнэр авч өрх толгойлоход нь аав ээж нь нилээд мал тасдан өгч, бас шинэ мотоцикл бэлэглэжээ.
Гэсэн хэдий ч Батаагийн сэтгэл зөөлөрсөнгүй.
***********
Хэргийн учир нь, аавынх нь олсон зөөсөн өмч хөрөнгө бүхнийг нэг муу өргөмөл хүүхэд хуваалцана гэхээс яс махны дургүй нь хүрч байв.
Энэ талаар хоёр охин дүүдээ ч хэлж ятгасан байжээ.
Тэгээд ч тэр үү,  Батааг өргөмөл дүүгээ элдвээр шоглоход хоёр охин ер өмөөрч хамгаалахгүй, харин ч өөрийнхөө ахыг өөгшүүлдэг байлаа.
***********
Жаахан дүү нь уул нь Баттөр гэсэн нэртэй боловч ах эгч нар нь ер нэрээр нь дуудахгүй.
"Айлын хүүхэд"  "Өргөмөл"  "Угжаа"  гэх мэтчилэн доромжлон дуудна.
Харин тэгэхдээ аав ээжийнхээ дэргэд ингэж хараахан зүрхлэхгүй.
***********
Баттөр сургуульд орж анги дэвшсээр дунд ангийн хөвгүүн боллоо.
Батаа ах нь Баттөрийг хараад зодуур даах болж гэж бодов.
Уул уруу түлшинд явахдаа, ялихгүй шалтгаанаар дүүгээ үсэртэл нь алгадав.
Ийм зодуур үзээгүй бяцхан хөвгүүний нүүр хацар нь пэмбийтэл хавдаж орхив.
Батаа ааваасаа айж байсан учир, энэ талаар аав ээжид алтан хошуу хүргэвэл дараа бүр ч илүү зодох болно шүү гэж дүүгээ сүрдүүлжээ.
***********
Аргамжаатай морь авч ирэхдээ удав хэмээн, хээр дагуулж аваачаад, дүүгээ халгайгаар ороолгож, бас халгай дундуур мөлхүүлж шийтгэв.
Баттөрийн хамаг бие нь түлэгдээд хорсож байсан боловч, ахынхаа сүрдүүлгээс айгаад, бас ахыг нь аав ээж  зэмлэхээс айгаад хов хүргэсэнгүй.
Энэ бүхэнд Батаа жинхэнэ өөгшиж байв.
***********
Мотоцикл арчих даалгавар мартсанаас  болж Баттөр  ахдаа дахин шийтгүүлэв
Тэгэхдээ, урьд урьдынхаас ч илүү хэрцгий шийтгэжээ.
Мотоциклдээ сундалж, нилээн хол газар авч очоод хоёр гары нь мотоциклийн халуун яндан бариулж төмөр утсаар мушгин хүлэв.
Тэгээд мотоциклээ асаан хаазалж гарах нь тэр.
Угаасаа улайстлаа халсан янданд дүүгийнх нь гар хиншүү ханхалтал түлэгдэж, жаал хөвүүн байдгаараа чарлаж байв.
Азаар малын эрэлчин яваа бараанаар шийтгэлээ зогсоожээ.
Тэгээд гары нь эдгэртэл аав ээждээ мэдэгдэхгүй гэж оторт гарсан мал уруу явууллаа.
***********
Амьдрал бахь байдгаараа үргэлжилсээр, нэг л мэдэхэд Баттөр хөвүүн эрийн цээнд хүрч цэргийн зарлан авчээ.
Эр цэргийн албаа хаагаад ирэхдээ ханхар өргөн цээжтэй, булчин шөрмөс нь товойсон өсгөлүүн сайхан залуу болоод ирэв.
Барилдвал ч барилдчихаар, зодолдвол ч зодолдчихоор биетэй бол биетэй, бүлтэй бол бүлтэй сайхан залуу болоод ирэв.
Зоригт мөн л бага хүүдээ шинэ гэр тааруулж, шинэ мотоцикл авч өгчээ.
Энэ явдал Батаад таалагдсангүй.
***********
Батаа адуундаа явахаар болж, дүүгээ морь эмээлээд орхи гэжээ.
Харин дүү нь өөр ажилтай байсан тул эмээлллэж амжсангүй.
Үүнээс болж Батаа Баттөрийг зодохоор ухасхийсэн боловч, тэвчээр нь барагдсан дүү нь ахыгаа ганцхан цохиод газар өнхрүүлчихэв.
энэ явдлаас хойш Батаа Баттөрийг дийлэхгүй болсноо мэдээд дотроо их л шаналж явдаг болжээ.
***********
Батаа нутаг усандаа зартай танхай Бадарч гэгчтэй гэв гэнэт дотносох болов.
Тэгээд Баттөрийг Бадарчаар зодуулах, болж өгвөл цааш нь харуулах  бодолтой байжээ.
Бадарч Баттөрийн бага эгчийнх нь нөхрийн дүү юмсанж.
***********
Тэр зун найр наадам элбэгтэй зун байжээ.
Баруун хойд талын хэдэн сум бүгдээрээ тэр жил ойгоо тэмдэглэжээ.
Нэг тийм наадам дээр, хүний морь булааж унасан Бадарч, согтуурхаж,  хар хурдаар давхихдаа
мориныхоо хоёр талруу найган ганхаж яваад, зан мэдэхгүй мориноос ойчиж, дөрөөнөөс нь чирэгдэв.
Ингэж баларч явахад нь Баттөр тааралдаж амий нь аварчээ.
***********
Бадарч ухаан орсон хойноо хэн амий нь аварсныг мэдээд бүр ацан шалаанд орлоо.
Тэгээд бүх учрыг Баттөрд хэлээд, үүнээс хойш чамд онгирсон хэнийг ч болов над дээр дагуулаад ир гэжээ.
***********

13 comments:

  1. болсон явдал бичээд байгаам уу, зохиогоод байгаам уу?
    яасан харгис ах гэхээрээ дүүгээ тэгэж зовооно вэ?

    ReplyDelete
  2. yooh sainaar duusval saihanshd

    ReplyDelete
  3. Цаашдаа энэ Батаа ер нь юу сэтгэхийн бол доо. Истоо нэг амилсан босоо ороолон байна даа ер нь.

    ReplyDelete
  4. Болсон (байж мэдэх) явдлыг зохиож бичээд байгаамаа Хөхөө минь.

    Танхай Бадарч бол хаа очиж гэгээлэг хүн харагдаж байшд Батаа бяндуугийн хажууд.

    ReplyDelete
  5. Хөхтолбот-Болсон явдал.
    Анон-Харин л дээ
    Бадман-Хачин л залуу байна лээ
    Паазл-Үргэлжлүүлэх гэхээр залхуу хүрээд, зав хомсдоод байх юмаа

    ReplyDelete
  6. Сайхан сэтгэлтэй хүнд хир толбо халдахгүй дээ. Баттөрд муу юм болохгүй байхаа.

    ReplyDelete
  7. Монгол бүсгүй-Тэгж л найдахаас...

    ReplyDelete
  8. Bataag bol shond xulj baigaad 20 torlogdmoor nuxur bna sht

    ReplyDelete
  9. Батаагийн id-г өгөөч, энд нэг хүн комбинааци зохиоё гээд байна гээд хэлчих

    ReplyDelete
  10. Шоовой-20 багаднаа хэхэ
    Шардээлт-Ай Ди-гий нь мэдэхгүй байна л даа хө хэхэ

    ReplyDelete
  11. Хөөрхий Батаа хөгшрөөд хүчгүй гэж

    ReplyDelete
  12. Энэ Сэрээ-Анааш гэж нэг буруу номын нөхөр байнаа. Нэрнээсээ авахуулаад. Тэгээд тамлагдаж байгаа Баттөрийг өрөвдөхгүй байж, тамлагч Батааг болохоор хөөрхий минь, эвий минь гээд унах юм!
    :)

    Гэснээс сэтгэгдлүүдэд хариулсан байдлаас нь харвал түүх ингээд төгсчихгүй бөгөөд, Дэндэв өөрөө бол жинхэнэ төгсгөлийг нь мэдээд байгаа ч бичихгүй байгаа юм байна. Хувхай Батаа л хор найруулж таарах вий. Муухайгаар төгсдөг юм бол битгий бич ээ. Аа гэхдээ л уншмаар санагдаад байх юм. Ерөөсөө бич ээ. Заза мэдэхгүй ээ, мэдэхгүй.

    ReplyDelete
  13. СэСэ-А-Баас хатавч өмхийгөө тавихгүйээ гэж...
    Паазл-Хахаха. Яаж ийгээд шордох аргаа олчих юмаа хаха

    ReplyDelete