Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Monday, December 6, 2010

Дотнын найз

Бадрах гэртээ оройхон халамцуу  ирэв.
Тэгээд Одмааг хэвтэрт ортол нь балбажээ.
Энэ хоёр, айл болж тусдаа гараад арван хэдэн жилийг ардаа орхижээ.
Гурван хөөрхөн хүүхэдтэй ч болсон.
**********
Бадрах хартай нь хартай.
Тэхдээ эхнэрээ ингэж зодож нүдэж байсан удаагүй.
Эхнэрээ ажлаасаа оройтож ирэх болгонд нь ядаргаатай байцаалтаа эхэлнэ.
Эр эм хоёрт өөр асуудал байхгүй.
***********
Бадрахын хардах нь ч  оргүй ч биш аж.
Хэдэн жилийн өмнө эхнэр нь байгууллагынхантайгаа салхинд гарч хоноод ирсэн.
Тэгж явахдаа Одмаа бүсгүй, ажилд ороод удаагүй нэг залуутай халамцсаны харгайгаар өвөр түрийндээ орсон явдал бий нь бий.
Харин тэр явдлы нь Одмаагийн хамгийн дотны найз Урнаа нь мэдсэн байв.
***********
Урнаа мэдээд зогссонгүй, Бадрахад хэлж орхижээ.
Тэр явдлаас хойш  Бадрахын Одмаад итгэх итгэл мэдэгдэхүйц буурсан юм.
Уул нь тэднийх  бусдын л адил, жирийн л нэг айл байлаа.
Эхнэр нөхөр хоёул ажилтай.
Тийм болохоор аливаа юманд бэл дутахгүй.
Нэг үгээр олсондоо сэтгэл нь цадсан, аз жаргалтай хоёр байв.
**********
Гэвч сайн явдалд садаа мундахгүй гэгчээр, тэр хоёрын тэгш амьдралд атаархаж явдаг хүн байсан санж.
Тэр хүн нь Одмаагийн  хамгийн дотнын найз Урнаа.
Урнаа Бадрал хоёр  дээд сургуулийн ангижавууд юм.
Гаднаа төлөв төвшин Бадралд Урнаа татагдаж л явж цагтаа.
Гэхдээ энэ нь хайр сэтгэл болтлоо дэгжээгүй.
**********
Чухам үнэндээ, Одмааг бусдын өвөрлүү түлхсэн хүн бол Урнаа билээ.
Тэр явдлаас хойш, Урнаа, Одмааг уйлж хоноод бөлцийсэн нүдтэй ирэх тоолонд гаднаа санаа нь зовж өрөвдсөн царай гаргавч дотроо бол "ээ гялай, ээ гялай" хэмээн баясан дэвхцэж байдаг болжээ.
**********
Одмаа тэр явдалд гэмшихийн ихээр гэмшиж , харамсахын ихээр харамсаж байсан юм.
Бадрахад мэдэгдэхгүй өнгөрвөл дахиж хэзээ ч ийм алдаа гаргахгүй хэмээн өөртөө андгайлж байлаа.
Гэвч Бадрах энэ бүхнийг Урнаагаас  тэр дор нь  сонсжээ.
Яагаад ч юм тэр үед эхнэртээ итгээд ч юмуу, Бадрах хар цагаан дуугүй өнгөрөөжээ.
**********
Харин сүүл сүүлдээ хоёр хосын дундуур хорт могой шургалах нь хэрээс хэтэрч, хэргээ гүйцээжээ.
Худал үгийг мянга хэлэхэд үнэн болдог гэдэгчлэн, Бадрах,  Урнаагийн ховонд сүүлдээ итгэх болов.
Урнаагийн үгэнд итгэх тусам,  эхнэрийнхээ үгэнд  итгэх итгэл нь алдарч байлаа.
Тэг тэгсээр эхнэрээ хардан дарамтлах нь ихсэж, Одмаагийн хувьд амьдрал нь там болон хувирчээ.
**********
Хэрэв Одмаагийн хазгай гишгэснийг Бадрал сонсоогүй байсан бол, бас эр эм хоёрын дундуур Урнаа хэмээх илжиг орж жороолоогүй бол энэ айл аз жаргалаар бялхсан айл байх байлаа.
Босгож бүтээх хэцүү, буулгаж нураах амархан билээ.
Өнгөц харахад, энэ айл, элэг бүтэн дутах гуцах юмгүй аз жаргалтай харагдавч, үнэн чанартаа  сөнөж мөхөж байлаа.
**********
Хардалт сэрдэлтээс болж, уурандаа  ганц нэг нудраад авах нь бий боловч энэ удаагийнх шиг ингэж зодож байсангүй.
Өдөр нь Одмаа Урнаа хоёр,  даалгасан ажлы нь хэрхэн гүйцэтгэснээ тайлагнахаар захирлынхаа өрөөнд оржээ.
Захирал залуу,   хоёр ажилтантайгаа  их л эелдэг харьцаж, Урнаад бүр ч илүү санаа тавьж байгаа нь илт  байв.
 Урнаа ч гэсэн тэнэг биш болохоор энийг ойлгож л байлаа.
**********
Ажлаа танилцуулж дуусхаар нь захирал, Урнааг явуулаад, Одмааг авч үлдэв.
Учир нь Урнаатай дотносоход, Одмаагаар зуучлуулах гэсэн байж.
Энийгээ ч хэлсэн, Одмаа ч зөвшөөрсөн.
Захирал ч тэр, Урнаа ч тэр аль аль нь ганц бие улсууд.
Тэгээд л Одмаа зөвшөөрч орхиж.
**********
Харин Урнаа захирлын өрөөнөөс гарч ирээд Бадрах уруу утасджээ.
"Ганц бие залуу, эхнэрий нь татаж чангаасан л байж таараа.
Манай эргүү ч гэсэн өөрөө дуртай байгаа биз" гэж Бадрах  бодов.
Сонголтонд захирлаас доорд үзэгдэж Одмаад гологдож байгаадаа гол нь харлана.
Хэрийн эр хүн ийм доромжлолыг яаж тэвчих билээ дээ.
**********
Одмааг оройтож ирэхэд нь ээлжит байцаалт эхэллээ.
Байцаалт нь уламжлал ёсоор хэрүүл болон дэгжиж, хэрүүл нь зодоон болон хувирав.
Зодоон ч гэж дээ, эмэгтэй хүн эр хүний өөдөөс хариу барьж чадах биш.
Бадрах л дураараа боллоо.
Цохиж унагаагаад, толгой түрүүгүй өшигчин балбаж байсан.
**********
Одмаа эмнэлэгт гурав хоноод ухаан оржээ.
Толгой тархи, мөр цээж нь нуль хөндүүр.
Өчүүхэн хөдлөхөд л ухаан балартмаар өвдөнө.
Тархи нь доргиж, хавирга нь хугараад, цээжин бие нь тэр чигээрээ хөх няц,хаван булдруу болжээ.
Нүд хальтраад, харахын эцэсгүй амьд сүг хэвтэж байв.
***********
Урнаа,  дотнын ганц найзаа эргэх, далиманд нь Бадрахыг жаал худлаа  муулах, дотроо  бахдан тавлах  зорилгоор гэмтлийн эмнэлэгт очив.
Учраа хэлээд дотогш нь орж очлоо.
Одмаа  нүд хальтармаар  болчихсон, танигдахын аргагүй юм хэвтэж байна.
Орных нь дэргэд дөхөж очтол, Урнаагаа хараад мэгшин уйллаа.
Гомдол гутралын хар нулимс эцэс төгсгөлгүй мэт асгарна.
***********
Харин Одмааг харсан Урнаад баярлан бахдах сэтгэл огтхон ч төрсөнгүй.
Өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэндээ гэмшиж байлаа.
Харин энэ гэмшлээ найздаа ил гаргаж хэлсэнгүй.
Одмаагийн нүүрэнд нүүрээ наан уйлж унжив.
Ёстой чин үнэнээсээ цурхиран уйлж байлаа.
Бадрахыг ч буруутгасангүй, өөрөө өөрийгөө л хамгаас илүү хараан жигшиж байв.
Гэхдээ зөвхөн дотроо жигшиж байв.
Найздаа үнэнээ хэлэх зүрх зориг үнэндээ  алга  байлаа.
Хожим нэг нартай өдөр хэлж сэтгэлээ цайруулна бизээ.

9 comments:

  1. учраа олж төгссөн нь яамай даа...

    ReplyDelete
  2. нүдээр үзээгүй бүхэн худлаа гэдэгдээ

    ReplyDelete
  3. Манай гэрт эхийн эрхт ёс ноёлоод авгайдаа инагаас бусдаар гар хүрүүл алуулах байхаа

    ReplyDelete
  4. Саарал-Учраа олцгоох болтугай
    Лууза-Харсан сонссон хоёр, дөрвөн хуруу зайтай гэсэн шүү
    Шоовой-Чи ч тэгнэ л дээ хахаха

    ReplyDelete
  5. Би л Бадрахын оронд байсан бол зөрөөд л өөр хүүхэнтэй явна ёодын. Хардаж байснаас онооны харьцаа 1:1 гээд суужаахгүй юу. Санаа амар.

    ReplyDelete
  6. энэ Бадмаа исто үл бүтэх нөхөр байнаа
    цагаа тулхаар зодхоос өөрөөр юу ч хийж чадкум дөө хөөрхий эрчүүд

    ReplyDelete
  7. Луузгараа чи Бадмаагаас өөдтэй үг олж сонсохгүй ээ. Цаадах чинь истоо үл бүтэх гар. ккк

    ReplyDelete
  8. Блогтой байсан хөөнDecember 25, 2010 at 4:13 PM

    Хай Дэндка сайн уу, яг иймэрхүү юм байдын штэ дараа сайхан бичнэ...

    Хүүкнүүдэээ Урнаа нараас хол явагтий гэсс... ( настай күний үгээ )

    ReplyDelete
  9. Дарцаг минь чи юм нэмээч
    г

    ReplyDelete