Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, June 10, 2010

Залуудаа сонсож явсан сонин хачин ярианууд /хоёр/

/Гэрийн бугийн тухай /
Чунчук-Оолынх нилээд чинээлэг айл.
Харин харамч хахираараа нутаг голдоо алдартай.
Тэднийх  хэд хэдэн зарц барлагаар малаа маллуулж, хэдэн ядарсан эмэгтэйгээр гэр орныхоо ажлыг хийлгэнэ.
Харин тэднийхээ  хөлс харамжий нь байнга багадуулна.
Шивэгчдийнх нэг, ганц бие бүсгүй өлссөндөө болоод, тэдний шуудайтай хуучин аарцнаас өчүүхэн төдийг  хумсалж орхижээ.
 Гэрийн эзэд үүнийг олж мэдээд, дэлбэртлээ уурлаж, хөөрхий зарц бүсгүйг нэвширтэл зодоод, өвөлжөөний арын хадтай энгэрт аваачиж, том чулуугаар даруулж алахаар чирэв.
Энэ үед ухаан орсон зарц бүсгүй эздээсээ өршөөл эрэн, сүүлчийн хүчээ шавхан энэлэн орилж эхэллээ.
Гэвч харгис хэрцгий Чунчук-Оол, хөдөлж ч чадахгүй болсон зарц бүсгүйг өчүүхэн ч өрөвдөн энэрсэнгүй.
Бүсгүйг итгэлт зарц нараараа чирүүлж аваачаад, том гэгчийн гонзгойвтор үхэр  чулуугаар ууцан дээгүүр нь даруулж орхиод харив.
Гэртээ ирээд бусад зарц нараа цуглуулж, хэрэв бүсгүйг сулласан, эсвэл хоол унд өгсөн хүн байвал оронд нь чулуугаар даруулж алах болно хэмээн сүрдүүлжээ.
Тэр үдшээс хойш гурав хоногийн турш хөөрхий бүсгүйн энэлэнт дуун сонсогдсоор байсан боловч хэн ч түүнийг сулласангүй, хэн ч түүнд балга ус өгсөнгүй.
Гурав хоногийн дараа Чунчук-Оолын хот айл өвөлжөөнөөсөө хаваржаа уруугаа нүүхээр өглөө эртлэн ачаалж эхлэв.
Харин нөгөө зовлонт бүсгүйн дуу сонсогдохоо больсон байлаа.
Очиж үзвэл хэдийнэ амь тавьжээ.
Тэр цагаас эхлэн Чунчук-Оолын гэрт  хоол унд байлгадаггүй үл үзэгдэх далдын хүч бий болсон бөгөөд, нэгэн шөнө Чунчук-Оол орондоо нас барсан байв.
Өнөөх зарц бүсгүйн сүнс эздийнхээ хоол унданд хоргодсон ба, дургүйгээ хүрвэл гэрийн эзнийг шөнө нь үхүүлчихдэг зуршилтай болжээ.
Чунчук-Оолын удам хэдэн үеээрээ энэ гэрийн бугтай хамт амьдарч байгаа юм.
Гэрийн буг нь идээнийхээ дээжийг өгөхгүй бол гэрийн эздээс хэн нэгий нь шөнөдөө үхүүлдэг болжээ.
***********
Шимекма  ажилсаг, бас авхаалжтай сэргэлэн бүсгүй билээ.
Нас бид хүрээд өөрийн хайрт хүнтэйгээ суув.
Харин хадам болох айл нь гэрийн бугтай юмсанж.
Гэрийн буг нь хадам аавынх нь гэрт ханын толгойноос өлгөсөн эсгий уутанд байдаг байлаа.
Хадам ээж нь Шимекма-д гэрийн бугийнхаа талаар хэлж өгөөд, идээ умдаа болгоныхоо дээжийг заавал тусгай аяганд нь хийж тавьж байхыг чандлан захижээ.
Шимекма ч хадмынхаа хэлснийг ягштал биелүүлж, цай чанах, хоол хийх, тогоо нэрэх болгондоо дээжийг нь гэрийн бугт зориулж аяганд хийж тавьдаг байв.
Гэрийн буг ч хүнд үзэгдэхгүйгээр нөгөө дээжий нь ууж идээд эсгий уутандаа орчихдог байлаа.
Эдний гэрийн буг нь  хилэгнэхээрээ эздийнхээ малыг хиаруулж хаядаг зуршилтай юмсанж.
Шимекма өвөг дээдсээсээ гэрийн бугийн хор хөнөөлийг сонсож өссөн болохоор, хадмынхаа бугийг устгаж үгүй хийх ухаан сийлэв.
Бэр болсныхоо хойтон зун хадмынхаа гэрт тогоо нэрж байлаа.
Тогоо нэрээд, шинэхэн халуун архины охийг гэрийн бугийн аяганд хийж тавих ба тэр тоолон буг гарч ирж уусаар байжээ.
Тогоогоо нэрж дуусаад хартал өнөөх гэрийн буг тусгай аяганыхаа дэргэд согтоод, уутандаа ч орж чадалгүй уначихсан унтаж байв.
Тэр нь тохойн чинээхэн биетэй, үзэшгүй муухай царайтай хүн гэхэд хүн биш, булай муухай юм  байлаа.
Шимекма гэнэт бодсоноо хэрэгжүүлэхээр шийдэж, өнөө бугийг шүүрэн авч буцламхай халуун цагаа уруу хийж орхив.
Тэр орой хүртэл  энэ тухай хадмынхандаа хэлсэнгүй.
Үдэш нөхөртэйгээ хоёул аарцаа шүүхээр уутандаа цагаагаа уудалж дуустал савны ёроолоос хүний сүүжний яс гарчээ.

14 comments:

  1. 2 dahiig ni bi bas sonsoj baisan um bna

    ReplyDelete
  2. Geriin ongon bug 2 yalgaatai yu

    ReplyDelete
  3. Эхнийх нь үйлийн үр, 2 дахь нь архины хор уршгийн тухай юм гэж ойлголоо.

    ReplyDelete
  4. tse-Энэ бол болсон явдал
    show-Ялгаатай байлгүй дээ. Ядаж л нэр нь ондоо байгаа биз дээ
    PUZL-Магадгүй. Ямартай ч болсон л явдал

    ReplyDelete
  5. за агаа та шүүүүүүүүү:P жиг шиг
    Дүү нь явлоооо---- зуны амралтаар :D
    ghdee net gui:(
    namar ireed comment savnaaa =P
    nadiig martvaa Yomega-L gd 1 dunduuk bdiim shuu :P

    ReplyDelete
  6. Sartuuluudiin Modor geed baidag ni geriin ongon yum uu bug yum uu xel chi

    ReplyDelete
  7. Сонирхолтой байлаа гэж...

    ReplyDelete
  8. чи яасан ихийм мэддиймээ? тэгээд гилс гилс бичээд гаргаад бусадтайгаа хуваалцалдаа энчодоо

    ReplyDelete
  9. чи яасан ихийм мэддиймээ? тэгээд гилс гилс бичээд гаргаад бусадтайгаа хуваалцалдаа энчодоо

    ReplyDelete
  10. Yomega-L-Сайхан амраарай
    Шоовой-Наад үгээ тэр сартуулуудаас нь асуулдаа энчодоо /Юкиээс туув/
    Зараа-Баярлав
    Юки-Хахаха хуваалцаж л байгаа биз дээ

    ReplyDelete
  11. Дандаа завгүй хүмүүс л блог хөтөлдөг юм шиг байна.

    ReplyDelete
  12. яанаа тэр ууцан дээр нь чулуугаар даруулдаг бүүр ёстой аймар юмаа. шууд нуруу өвдчихлөө. аймар аймар

    ReplyDelete