Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, June 3, 2010

Залуудаа сонсож явсан сонин хачин ярианууд /нэг/

Хүүхэд байхдаа мөн ч хэрэгт дуртай жаал байж дээ би.
Нөгөө өрөөний онгорхой хаалгаар томчуулын хуучлахыг зөндөө сонсдог байж билээ.
Тэр үед сонссон сонин хачнаасаа хуваалцахаар шийдлээ.
**********
Манай нутагт 50-60-аад оны үед нэг их марзан өвгөн байж гэнэ.
Нэрий нь  мартчиж,  Балдан гээд нэрлэчье.
Балдан гуайн хаваржааны  буурин дээр  залгаа сумын айл дураараа ирээд хашаа хороогоо бариад явчиж гэнэ.
Тэгээд сум багийнх нь дарга нарт хэлтэл тоогоогүй юм байх.
Тэхлээр нь мань Балдан гуай нөгөө барьсан хашааных нь хажууд газар ухаж цайны хунз өрөөсөн өнцгий нь цухуйлган булаад, хайрцагны завсраар сарлагийн сүүл бага зэрэг цухуйлгаж, эмэгтэй хүний хөндөгдсөн, хуучин оршуулганы булш маягтай болгоод орхичиж гэнэ.
Тэгтэл хэд хоногийн дараа нөгөө хашаагаа барьсан эзэд нь буулгаж аваад ум хумгүй явчихсан байсан гэнээ. Бодвол сэжиглэсэн байх.
***********
Тэр үед нэгдэл малчиддаа уналгын морь, ачилгын тэмээ олгодог байж л дээ.
Хүмүүс заримдаа бусдын тэмээг эзэнд нь хэлэхгүйгээр ачилганд хэрэглэж, эцээж тураагаад хаядаг байсан гэнэ.
Балдан гуай тиймэрхүү хүмүүсээс тэмээгээ хамгаалахдаа бөх, чихнээс нь хөсрий  хохимой толгой зүүгээд явуулчихдаг байна.
Ийм тэмээнд  хүмүүс сэжиглээд ойртдоггүй, бас сураг ажиг нь байнга сонсогдож, хаана байгаа нь мэдэгдэж, эрэл сурал болохгүй хоёр сайн талтай гэнэ.
***********
Ирвэстэй хэмээх газар хүрэхэд хэцүү уулын мухар.
50-иад оны үед Дарам гэдэг хүн энэ газар нэгэн хадны доогуур гялалзсан шар зүйл харжээ.
Арайхийж мацсаар дэргэд нь очиж үзвэл шингэвтэр алт байж гэнэ.
Тэгээд захаас нь татаж үзвэл зуурсан гурил шиг сунаж байж.
Ташуурандаа ороож эвхсээр байтал тасралтгүй хөвөрч бүдүүрсээр нэг литрийн бидон шиг болох мөртлөө огт тасрахгүй байж гэнэ.
Тэгэхлээр нь буцааж орхичоод, өртөө хэрийн хол байсан гэрээсээ хүрз жоотуу аваад гурав хоногийн дараа очтол нөгөө хадны доор шар  эрээн могой цагариглаад байж байсан гэдэг.
***********
Увс нуурын араар битүү модтой Шивэр гэж газар байдаг.
Дэнзэн  эндээс гэртээ харихаар сумын төв рүү мориор оройхон гарчээ.
Цагаан гэгээ тасрахын алдад ойн захад гарч иртэл өмнө нь багашаархан гэр горхины захад харагдаж гэнэ.
Бууж цай уугаад мордох санаатай морио шонгоос уяад гэрт ортол халуу дүүгээд цай чанаж байх бололтой гэнэ.
Гэрийн хүмүүстэй мэндэлж дуусаад арагшаа эргэж араг налаад эргэж хартал эргэн тойрон юу ч байхгүй, ганцаараа тушаатай мориныхоо өмнө сууж байсан аж.
***********
Чойжоо гэж толгой холбож ярьдаг өвгөн  60-аад оны дундуур нутаг сольж, хотод нүүж иржээ.
Автобусны урд хаалгаар дайрч орж ирсэн Чойжоо гуайг кондуктор загнаж, урд хаалгаар орж ирчихээд мөнгөө төлөхгүй санаатай. Даналздаг дөрвөд вэ энэ тэр болоо л явчиж.
Тэгтэл Чойжоо гуай хэдэрлэж:
Төв хороонд Цэдэнбал даналзаж
Төв цэнгэлдэхэд Баянмөнх даналзаж
Төв театрт Түмэндэмбэрэл даналзаж байхад
Төв замын түрэмгий улаанд  /автобусыг хэлсэн бололтой.  зох./
Би даналзахад яадаг юм гэсэн гэдэг.

11 comments:

  1. настай хүмүүсийн яриаг сонсоход ч найзуудтайгаа нийлж чалчахаас илүү сонирхолтой байдаг шүү. даанч одоо надад хууч хөөрч өгөх настан байхгүй дээ. эмээгээ санажийна

    ReplyDelete
  2. Сайхан хууч байна. Хо хо хо.

    ReplyDelete
  3. Балдан сүрхий эр байжээ

    ReplyDelete
  4. deer ued neg nuxur sumandaa anx jorlon uxaad noil xiisen xaviin amitad baagaad baixaar ni xoximoi ushigluj avaachaad xiichix sen gesen xaxaxa

    ReplyDelete
  5. Yu genee saya nuutslaliin ug shivsen deer fuckyou gej baisan saya pizdaiya gene yy dendev naag uduud albaar iim ug oruulaad bna uu

    ReplyDelete
  6. REDCOURSE-Хажууд нь очоод суухлаар хөөгөөд байдаг байсан болохоор яалт ч үгүй нөгөө өрөөнөөс сонсоход хүрч байгаа юм.
    Бадман-Хэхэхэ
    Амараа ах-Майр сэжгийн байгаа биз хахаха
    Шоовой-Таар ч дээ хахаха

    ReplyDelete
  7. Dendev ahaas yum asuujhii teho? :D :?
    1st: ta tiim hugshin umuu svel zugeer l zaluudaa gd bijtsen umuu :P
    2nd : goy um bichij ugsund gyalalaa :D

    ReplyDelete
  8. Yomega-L-Ах нь нас өндөр хүн шүү дээ.
    http://www.barbagsh.mn/2010/03/blog-post_6310.html
    Эндээс ахынхаа насыг харж болно.
    Тэгээд гялайсанд чинь гялайлаа хэхэ

    ReplyDelete
  9. Багадаа сонссоноо санаж байдаг балиар ой сайтай наасан. Гэтэл би өчигдрийнхөө явдлыг санах гэж тархиа дэлбэртэл бодлогоширч байшд.

    ReplyDelete
  10. PUZL-Хахаха. Тархи яаж дэлбэрдэг вэ?
    Омега-:Р

    ReplyDelete