Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Tuesday, December 22, 2009

Реквием

Харааны үзүүрт мэлтэлзэх Увс нуураа сэрээсээр
Санааны холын нутгаас
усны шувууд нь ирлээ дээ
Борооноос урьтаад явчихсан
аргалчин ижийгээ санаад аа
Хөдөөний бор хүү чинь аргаа бараад уйллаа даа

Хүдэнт Тагнын уулс нь ээ хүний нутгийн хангай даа
Будант цагийн аясыг ээ миний аав л дагав уу даа
Модот өндрийн цасыг ээ
арван тавантаа хайлахад даа
Хадат нутгийн овоондоо аавыгаа санаад уйллаа даа

Хоосонд одсон буурлуудаа үе үехэн санахад аа
Цаасанд бичсэн бодлуудаа хааяа нэгхэн сөхөөд өө
Дуусан дундардаггүй нулимсаа байя л гэж арчаад аа
Дуулим орчлонгийн үнэнтэй заавал эвлэрэх тавилантай

10 comments:

  1. Ая хийгээд дуулчий

    ReplyDelete
  2. Чи нээрээ алиа хүн шүү

    ReplyDelete
  3. шаатандаа л бай л да та 2 одоо, сониймэээ

    ReplyDelete
  4. Сонин аялагдаж уншигдаад байхын

    Юкисан бас тэгсэн байна хихи

    миний хамгийн айдаг зүйл энэ ш дээ. Өнөөдөр яахуу зовлоо , гунилаа гээд гүйгээд очих ээж аав хоёр минь байна. Гэтэл эрээд эрэээээд олохгүй алсад одчихоор яанаа гэж...

    ReplyDelete
  5. LuZa-Эргэх хорвоогийн үнэнээс гажихын гарц үгүй

    ReplyDelete
  6. shuud l duu shig sanagdlaa ;>

    ReplyDelete
  7. Saihan shuleg bna
    Zuud unen axui dor amidralaas sereed
    Zuser boroonii chimee amand argaj zogsoxod
    Zug zugiin salxin unguteig medex sonor
    Zurxnii lugshix chimeeneer zuudnees serdgee

    Tegeed serenguutee aimaar changa orilsiin keke

    ReplyDelete
  8. showtimer-Чиний шүлэг ч бас дажгүй байнөө

    ReplyDelete
  9. showtimer.bblog.mn geed blogtoi bolloo orj surgaali nomnoosoo aildana biz

    ReplyDelete