Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Wednesday, October 14, 2009

Үнэмшинэ үү байна уу өөрснөө мэд

Гар нь өөрт нь огтхон ч захирагдахгүй байв. Өмнөө байгаа тачирхан сахалтай залуухан жолооч эрийн гайхсан, айсан, найдвар тасарсан царайг хараад, юу хийснээ мэдэрч ухаан орон цочлоо. Гэвч бүх зүйл нэгэнт болоод өнгөрсөн байлаа.
***********
Манжийн түрэмгийлэгчдийн сүүлчийн цайз болох Ховд хотоос манж хятадуудыг хөөн гаргаж, баруун монголчуудад эрх чөлөөг олгох их тулаанд бэлтгэж, цэрэг эрсийг дайчлан босгох их үйлсийг олноо өргөгдсөн Богд Жавзандамба хаан, өөрийн итгэлт жанжинууд болох, Хатанбаатар Магсаржав, Манлай баатар Дамдинсүрэн нараар гүйцэтгүүлэх лүндэн буулгажээ.
***********
Улаанбаатараас, Дархан хотоор дайран Сэлэнгэ аймгийн төв орох их замаар япон жижиг тэрэг нисэх мэт хурдлан явлаа. Жолооч нь 25, эсвэл 30 орчим насны, эрүүндээ тачирхан сахалтай залуу. Замын хажууд урд хамарыг нь сөхсөн машин, дэргэд нь гар өргөн зогсох залуухан бүсгүйг хараад, өнгөрсхийн зогслоо. Бүсгүй машинтай нь зэрэгцэн ирээд, ялдамхан, бас түрэмгийдүү ч гэмээр өнгөөр тусламж хүслээ. Залуу эр ч ганцаараа явааг хэлэх үү, залуухан бүсгүйн хүсэлтийг дор нь зөвшөөрч, машинаасаа буулаа.
***********
Ёстой хачирхалтай.
Элсний захаас гялтайн цухуйх төмөрлөг зүйлийг шүүрэн татвал хуйтай илд гарч ирэх нь тэр. Илдний ир мөр огтхон ч муудаагүй, бага зэрэг зэвний хүрэн бор түрхэцтэй харагдана. Аранжин өдий болтол жинхэнэ иртмэс барьж үзэх байтугай, нүдээрээ хараагүй байсан юм. хүүхэд байхдаа хайрцагны модоор, хүүхдийн гараар болхидуухан "урласан" сэлмээр л "байлдаж" явсан "ахмад дайчин"
***********
Зуун модны тулаанд манжийн их цэрэгт хиартлаа цохиулсан Ойрдын Галданбошигт хаан их цэргийнхээ үлдэгдлийг аван, алтайг чиглэн хөдөллөө. Тэрээр итгэлт хэдхэн нөхдөө дэргэдээ үлдээгээд, ар хударгаар нь хаан ширээг нь эзлэн авсан ач дүүдээ туслуулахаар цэргийнхээ үлдсэн хэсгийг илгээжээ. өнгөрсөн хэдхэн өдрийн дотор тэрбээр салан тусгаарлах, нэгдэн нийлэх хоёрын ач тус, хор холбогдлыг яс махандаа тултал ойлгосон ажээ.
***********

8 comments:

  1. хайр минь шинэ бичлэг оруулаа юү?

    ReplyDelete
  2. Түүхийн үнэт ховор олдвор олцым биш үү хайр минь ай?

    ReplyDelete
  3. Маргааш үлдсэний нь гүйцээнээ.

    ReplyDelete
  4. Бодлого бодуулчихлаа шүү

    ReplyDelete
  5. Эхлэл нь ч юм уу төгсгөл нь ч юм уу гэжжж... энэ одоо ямар төрлийн бичлэг вэ? сонирхолтой юм байшт... ноцтой мэдээ уншжаам шиг...

    ReplyDelete
  6. Толгой хүркүүм вайна

    ReplyDelete
  7. A.Амарсайхан said-Шалихгүй амархан бодлого шүү дээ хэхэ
    Юки said-Заа яахуудээ... наддаа л хаваасаг
    LuZa said-Толгойгоо юунд хүргэх гэсэн хүүхэд вээ?

    ReplyDelete