Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Friday, September 25, 2009

Гайхмаараа

Яасан ч сайхан ая дантай юм, ямар ч гоёхон үгтэй юм,яасан ч сайхан хоолойтой юм.
Бадамлянхуа усан мандалд гандашгүй еэ хө
Бахтай чи минь ухаан бодлоос гаршгүй еэ хө
Бадрах гэрлээрээ гоолиг чи минь наддаа
Баяр цэнгэл бүхнийг авч ирэх гайхмаараа хө

Сансар хорвоо өнгөт мандалд сарнишгүй еэ хө
Сарнай чи минь санаа бодлоос салшгүй еэ хө
Саруул гэрлээрээ гоолиг чи минь наддаа
Санаж хүсэх бүгдийг авч ирэх гайхмаараа хө

Эрдэнэт наран агаар мандалд эндэшгүй еэ хө
Энхрий чи минь амин зүрхнээс эргэшгүй еэ хө
Элбэг гэрлээрээ гоолиг чи минь наддаа
Эсэн цэнгэл бүхнийг авч ирэх гайхмаараа хө

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С.Бадраа агсны шүлэг, Монгол Улсын гавьяат жүжигчин Банзрагч агсны дуулж олны хүртээл болгосон энэ дуу өнгөрсөн зууны дунд үеэр жинхэнэ хит болж байжээ. Хит болохоос ч аргагүй юм даа. Хайр дурлалыг үүнээс илүүгээр яаж ч дуулах билээ гэж санагдана

5 comments:

  1. Будилж будилж анхны бичлэгээ орууллаа.

    ReplyDelete
  2. Хамгийн сайн бичлэгийг минь хэн ч тоохгүй нь харамсалтайяа

    ReplyDelete
  3. Ziak ziak.,. Dendev gedeg hvnii blogiig ene shonojin unshij duusgav.,. Ehnees ne togsol rvv ne bish togsgol buyu hamgiin svvlees ne ene hamgiin ehniih hvrtel rvv ne bvh seegiitei ne shoo :)).,. Maaaaaaaaaaaaashshshs saihan bailaa tanaihaar zochilohod.,. Tsaashdaa tegeed bainga l unshad baihiin baih bi.,. Za Hodolmorch.,. Mash hodolmorch shig goe bichij baigaarai ;).,. Bi ene bichleg deer chine bichij baigaadaa bayartai baina shoo Oooooooooyo.,. Oo tiin bayar oirtjiine bayariin mend shvv!!!

    ReplyDelete
  4. ХАМГИЙН САЙХАН ПОСТ...

    ReplyDelete