Хайлаас модны мөчир нь болбол хө
Хавар оройхон навчилваа даа хө
Ханьхан хонгор бүсгүйтэйгээ ээ хө
Халуухан зүүдэндээ хоёулхан аа даа хө
Зулзган хайлаасны мөчир нь болбол хө
Зуны сардаа гоёмсог хон доо хө
Зүрхний амраг бүсгүйтэйгээ хө
Зүүдэн дундаа хоёулхан аа даа хө
Найгал зандан хайлаас нь болбол хө
Намар оройтовч ногооноороо хө
Найланхай амраг бүсгүйтэйгээ хө
Нарнаар ч сарнаар ч хамтдаа яа хө
Өвгөн цохиотын хайлаас нь болбол хө
Өвлийн сардаа цантайхан даа хө
Өөрийн амраг бүсгүйтэйгээ хө
Өвлөөр ч зунаар ч хамтдаа яа хө
ХАЧИН НАМАР өгүүллэг
5 years ago