Хавар
Хүүхдийн цээлхэн инээдэнд хорвоо дэлхий бүлээсвээ
Хөндий талын цэцгүүд сэрвэсхийтэл ургаваа
Хүйлэн хөх зэрэглээ тодорч бүдгэрч наадваа
Хөхүүртэй цэгээ ганзагалсан морьтон шиг харагдваа
Зун
Уулын модонд хөхөөн дуун цаанаа нэг л уянгатай
Усны хөвөөнд том багагүй , чухам нэг л жаргалтай
Уяран дуулмаар хан хорвоогийн өнгө нь нэг л тодхон
Уйтгар гунигийг угаасан бороо нь хүртэл солонготой
Намар
Найрын гурван сар нь хөхүүрээн аваад буцлаа
Намираа цагаан бороо хацар норгон урслаа
Настай ээжээ санасан нулимстай минь цуг урслаа
Насны шувуу санчиганд минь сөдөө наагаад нислээ
Өвөл
Цасан хөнжил дэлхийг хучаад ачаа мэт хүндэрчээ
Цагийн модод цасыг даахгүй гунихрах мэт бөгтийжээ
Өвөл цагаар хорвоо бүхэлдээ цайвар агаад буурайхан
Өвгөд эмгэдийн тэргүүн адил цаанаа нэг л бууралхан
ХАЧИН НАМАР өгүүллэг
5 years ago