Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Saturday, December 26, 2009

Алт

Тевер-Оолын амьдрал уг нь их тайван байсан юм.
Эхнэрий нь Анжима гэнэ.
Урьд улсынх байгаад хожим хувийнх болсон нэгэн компанид насаараа ажиллаж буй.
Хүүхдүүд нь том болцгоочихсон. Том нь хүнтэй суугаад хүүхэд гаргачихсан.
Хоёрдох охин нь сургуулиа дүүргээд хувийн нэгэн байгууллагад ажилд ороод, бас найз залуутай болчихсон,
Бага хүү нь аравдугаар анги.
***************
Тевер-Оолд нэг асуудал тулгарав.
Тулгарав ч гэж дээ өөрөө бий болгочсон.
Асуудлаа шийдэх гээд байраа барьцаалаад зээл авчихсан нь төлж барахын аргагүй өр болон босч ирэв.
***************
Уул нь тэр амьдарлаа өөрчилж, бусдын адил чинээлэг амьдарахыг хүсчээ.
Хүслээ биелүүлэхийн тулд алтны наймаа хийхээр шийдэж, бөөн мөнгө аваад Заамарыг зорьжээ.
**************
Хүсэхэд хясдаг орчлон хойно, төлөвлөсөн бүхэн санаснаар болсонгүй.
Хуучин наймаачдад гадуурхагдах, шийдсэн дээрэмчдэд эд зүйлсээ булаагдах, согтуу хөлчүү нинжа нарт дээрэлхүүлэх гэхчилэн элдвийн хатуужил үзсээр олсон алт ч үгүй, мөнгө төгрөг ч үгүй гар хоосон болов.
Харин өөртэйгээ адил хоосорсон нэг нинжатай найз болж, хоёул нийлэн өөрсдөө алт ухахаар болжээ.
***************
Жилийн нүүр үзэхэд, Тевер-Оолын байр банкны мэдэлд очиж, Анжима хүүхдүүдтэйгээ гудамжинд гарлаа.
Арван жилийн найз хүүхэн нь Анжиматай санамсаргүй тааралдаж, Таван буудалд байдаг өөрийнхөө хашаа байшинд манаачаар буулгаж туслажээ.
***************
Тевер-Оол нөгөө нинжатайгаа хамтарч, хүмүүсийн хаясан, эвдэлж амжаагүй нүхэнд орж алт хайдаг байв.
Олсон жаахан алт нь заримдаа хоногийн хоолонд ч хүрч дийлэхгүй байв.
Хоосон хонохгүйн тулд нөгөө хамтрагчтайгаа хоёул дэлгүүр түцнээс хоолны материал зээлдэг байлаа.
**************
Нэгэн өдөр хоёр найз аанай хүмүүсийн хаясан нүхэнд оржээ.
Найз нь нүхний ёроолыг ухаж, Тевер-Оол гадна нь гаргасан шороогоо татаж байлаа.
Гэтэл найз нь хонины шагайн чинээ алт олоод Тевер-Оолд хэлэхгүй өмдөндөө нуужээ.
**************
Найз нь олсон алтаа Тевер-Оолд мэдэгдэхгүйгээр авч зугатах аргаа боловсруулж байхад, Тевер-Оол хоногийн хоолоо яаж олох тухай, алт яаж олох тухай л бодож байв.
**************
Найз нь санамсаргүйгээр олсон алтаа унагачихав.
Үүнийг харсан Тевер-Оол анхандаа нүдэндээ итгэсэнгүй.
Сэхээ аваад юу болж буйг ойлгож ядаж байхад нь найз нь том гэгчийн чулуу аваад түүнлүү дайрлаа.
***************
Тевер-Оолыг нүхний ёроолд ухаангүй хэвтэж байхад нь эргүүлийн цагдаа азаар олжээ.
Бүтэн гурван жил газар ухаад, Тевер-Оол байр орон ч үгүй, найз ч үгүй, олсон алт мөнгө ч үгүй болсон байв.
**************
Анжима айлын хашаанд, хүүхдүүдээ хадамд гаргахы нь гаргаад, эхнэртэй болгохы нь болгоод зовохдоо зовоод, жаргахдаа жаргаад бор борог амьдралдаа гэдэс ходоод дундуур ч гэлээ сэтгэл цатгалан амьдарсаар...
Авааль нөхөр Тевер-Оол нь газрын гаваар орсон мэт сураг ч үгүй чимээ ч үгүй гурван жилийг ардаа орхив.
***************
Нэг өдөр таньдаг хүмүүсээсээ сурагласаар өөрсдийг нь олж ирсэн Тевер-Оолыг эхнэр хүүхдүүд нь сэтгэл шимшрэн хүлээж авлаа.
Тэд эр нөхрөө, эцгээ үүрд уучлав.
Хорвоод хамгийн үнэтэй алт эрдэнэс бол гэр бүл үр хүүхэд ажээ.
Тевер-Оол алт хайж хол явах шаардлага байгаагүй юмсанж.

15 comments:

  1. Алт эрдэнэс гэрт чинь бий гэх гээд.

    ReplyDelete
  2. Гоё болжээ.

    Би 200 дахь зочин болчлоо, юу боджээн матар Дэнди

    ReplyDelete
  3. Юки said-Баярлалаа. Юки 200 дахь зочин болчлоо доо л гэж боджээнэ.
    Ингэхэд битий намайг матар дэнди гээдай.

    ReplyDelete
  4. Saya manai neg naiz barag naadax shig chini yum xiigeed orxison xetsuu yum bna lee buxel buten 50 sayaiig budaa bolgood yuchui bolson

    ReplyDelete
  5. банжиг паасуурт тайлна :D

    ReplyDelete
  6. showtimer-Алт гээч шар тахлыг яалтай.
    Юки-Тайл тайл. Блогспотын паасуурт тайлахгүй вээз?

    ReplyDelete
  7. vlger shig amar saihandaa jargajee

    ReplyDelete
  8. Dulmaa-бас америк кинонууд шиг төгсгөө хаяснуу би ай хэхэ

    ReplyDelete
  9. овоо русский школтой күн шөө


    Хэнхэг Гэндэнгээс нь

    ReplyDelete
  10. Хүүшээ Хэ Гэ сайнуу хө. Ямрымных нь русский байхавдээ хэхэ. Оросоор гурван үг хэлж мэдэхгүй амьтан шүү дээ.

    ReplyDelete
  11. Shine jiliin mend shuu

    ReplyDelete
  12. Алт хэмжээлшгүй баялагт хүргэх ч
    Ёроолгүй зовлонгийн үүд ээ гэж

    ReplyDelete
  13. shoowoi-Шинэ жилийн мэнд
    Badman-Шар шулам л гэж боддогшд

    ReplyDelete
  14. Шинэ жилийн мэнд хүргэе.

    ReplyDelete
  15. chinsee-Шинэ оны мэндээ хө

    ReplyDelete