Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Saturday, January 2, 2010

Өдрийн тэмдэглэлээс...

Тэтгэврийн мөнгөө авах санаатай тэргэнцэр дээрээ эвхийгээд сууж байхад минь нэгэн бүдүүн хүүхэн дугаарын урдуур дайрч ороод тэнд байсан өрөөл татуу хэдийг амьд амьтан байна ч гэж тоолгүй /уг нь хэн нэгний тэтгэврийг авах санаатай л явах шиг болно лээ/ кассын бүсгүйг загнаж байгаад мөнгө тоолж аваад гарч одов.
*****************
Нилээн хүлээсний эцэст тэндээс гарч явахдаа довжооны шатнаас буух гэж мунгинаж байтал 19-20 орчим насны давжаахан залуу ирж туслаад нэгэн удаагийн зовлонгоос салгав. / Манай нийслэлийн албан газрууд тэргэнцэртэй болон, хараагүй хүмүүст зориулсан замтай болчихвол мөн ч олон хүн ерөөнө дөө тэднийг./
****************
Гэртээ харих санаатай мунгинаж байхад нилээн яаруу яваа болов уу гэмээр бүсгүй тэргэнцрийн хүйтэн төмөр бариулнаас халшралгүй түрсээр зам хөндлөн гаргаж өгөв.
****************
Байраа чиглэн гэлдэрч явах замдаа амарч байтал миний үеийн халамцуу залуу ирж, нийгмийн шаар шавхруугаар минь дуудаж агсрав.
Түүнийхээр бол Улаанбаатар, цаашлаад Монгол улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэн нэртэй хоолны савнуудыг бүгдий нь устгачихвал л эх орон хөгжих юм байна.
***************
Сайн муу нийлж сав дүүрдэг гэдэг ч, хорвоо дэлхий дээр сайн нь муугаасаа хавьгүй илүү байх ёстой гэж итгэж бодож найдаж явдаг юм. Хорвоогийн тоос хөдөлгөж явахад минь бага ч атугай тус хүргэсэн хүмүүсийг ерөөж залбирч явдаг, харин нүүр лүү минь нулимж, бага зүйл дээр ч дээрэнгүй , эсвэл өрөвдсөн харцаар ширтэх хүмүүст хэзээ ч гомдож өширхөж явсангүй. Гомдлоо гээд ч яах вэ дээ. Бусдын буруу зөвийг шүүх эрх мэдэлтэй ч биш дээ.

17 comments:

  1. Хоёр жилийн өмнө ингэж бичиж байжээ.

    ReplyDelete
  2. Сайхан сэтгэлтэй хүн хорвоод хавьгүй олон байдагт баярлаж явдаг шүү

    ReplyDelete
  3. A.Амарсайхан-Тиймээ. Энэ их чухал.

    ReplyDelete
  4. muu buhen martagdaad ungurnu, saiahn buhen urgelj dursagdana

    ReplyDelete
  5. ЦЭГ-Чи нэг нэр олоод авчаачээ. Сэтгэгдэл чинь сэтгэл хөдөлгөдөг ч нэр чинь нэг л бишээ хэхэ
    Юки-ШИНЭ ОНЫ МЭНД МЭДИЙ хэхэ

    ReplyDelete
  6. сэтгэл хөдөржээтэл л цэг дуусаа :D

    ReplyDelete
  7. Амьдрах гэж зүтгэж яваа хөөрхийсийг дээрэлхэх хүн мундах биш. Нөгөө нэг номхон үед ноён олон гэдэг чинь энэ дээ.

    ReplyDelete
  8. Юки-Дуусна ч гэж байхгүйл дээ
    Badman-Харин тиймээ. Яах гэж ингэдэг юм, ер ойлгохгүй юм.

    ReplyDelete
  9. Дэнэгээ шинэ оны мэнд шүүүүүүүү

    Хэрвээ чи хэн нэгнийг сайн хүн гэж харах юм бол тэр үхэн үхтэл чинь чиний хувьд сайн хүнээрээ байх болно харин муу хүн бол бас л адилхан.

    Хэрэв чамд дээрэнгүй хандаж муухай загнасан нэгэн байх ахуул хөөрхий тэрний бухимдаж явах замд нь би тааралдаж дээ. Жаахан ч гэснэ сэтгэлийг нь онгойлгож чадсан бол болоо гэж сэтгэлээ баясгаж яв.

    Муу гэж бодсон хэзээд сэтгэлд муугаар л үлддэг

    ReplyDelete
  10. LuZa-Чи хаанаас гараад ирэв? Шинэ оны мэнд мэдий.
    Тэгээд бас ОЙЛГОЛОО хэхэ

    ReplyDelete
  11. за танайд хэсэг шүгэлджаагаад гарнаа яадын зус

    ReplyDelete
  12. Сарнайха-Чихний хэнгэрэг хагалчив даа үлээж байгаад..

    ReplyDelete
  13. Манай аниа гэж сайхан шүгэлддэг хүн нэг байнаа хихи

    Дараагийн бээгий хаанына гэснээс энийг хоёр жилийн өмнө бичиж байжээ тэгүүл одоо юу гэж тэмдэглэж байнам дээ

    ReplyDelete
  14. LuZa-Дараачийн бичлэгээ нийтлээ хаясаа

    ReplyDelete
  15. Neeree sain ni muugaasaa hamaagui olon baih oo. Shine oni mend.

    ReplyDelete
  16. ganga-Баярлалаа. санал нэгтэй байнаа. шинэ оны мэнд шүү

    ReplyDelete