Харааны үзүүрт мэлтэлзэх Увс нуураа сэрээсээр
Санааны холын нутгаас усны шувууд нь ирлээ дээ
Борооноос урьтаад явчихсан аргалчин ижийгээ санаад аа
Хөдөөний бор хүү чинь аргаа бараад уйллаа даа
Хүдэнт Тагнын уулс нь ээ хүний нутгийн хангай даа
Будант цагийн аясыг ээ миний аав л дагав уу даа
Модот өндрийн цасыг ээ арван тавантаа хайлахад даа
Хадат нутгийн овоондоо аавыгаа санаад уйллаа даа
Хоосонд одсон буурлуудаа үе үехэн санахад аа
Цаасанд бичсэн бодлуудаа хааяа нэгхэн сөхөөд өө
Дуусан дундардаггүй нулимсаа байя л гэж арчаад аа
Дуулим орчлонгийн үнэнтэй заавал эвлэрэх тавилантай

Ая хийгээд дуулчий
ReplyDeleteЧи нээрээ алиа хүн шүү
ReplyDeleteшаатандаа л бай л да та 2 одоо, сониймэээ
ReplyDeleteСонин аялагдаж уншигдаад байхын
ReplyDeleteЮкисан бас тэгсэн байна хихи
миний хамгийн айдаг зүйл энэ ш дээ. Өнөөдөр яахуу зовлоо , гунилаа гээд гүйгээд очих ээж аав хоёр минь байна. Гэтэл эрээд эрэээээд олохгүй алсад одчихоор яанаа гэж...
LuZa-Эргэх хорвоогийн үнэнээс гажихын гарц үгүй
ReplyDeleteshuud l duu shig sanagdlaa ;>
ReplyDelete. -Тийм гэж үү хэхэ
ReplyDeleteSaihan shuleg bna
ReplyDeleteZuud unen axui dor amidralaas sereed
Zuser boroonii chimee amand argaj zogsoxod
Zug zugiin salxin unguteig medex sonor
Zurxnii lugshix chimeeneer zuudnees serdgee
Tegeed serenguutee aimaar changa orilsiin keke
showtimer-Чиний шүлэг ч бас дажгүй байнөө
ReplyDeleteshowtimer.bblog.mn geed blogtoi bolloo orj surgaali nomnoosoo aildana biz
ReplyDelete