tag:blogger.com,1999:blog-16613030226826160832024-02-19T17:35:58.681-08:00ДЭНДЭВИЙН БЛОГМИНИЙ НҮДЭНД ДЭЛХИЙ ХАВТГАЙ ХАРАГДАВДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.comBlogger189125tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-36465212765802056372013-11-17T15:59:00.001-08:002013-11-17T15:59:20.739-08:00АмьдралИрээд буцах шувуудын ганганааг сонсов уу

Ургаад хагдрах өвсний үнэрийг мэдэв үү

Үрийнхээ өлгий дээр эсгий үнэг хайчилав уу

Эцгийнхээ булшин дээр харууслын нулимс унагав уу

Амьдрал гэдэг чинь л энэ шүү дээ, өөр юу ч биш

Дэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-20212048524500372442013-11-15T18:13:00.002-08:002013-11-15T18:15:25.653-08:00Үхэл гэж юу вэҮхэл...Чамаас би айх уу

Үргэж, цочиж, далдирах уу

За... Үгүй дээ... Чи зүгээр л

Заримдаа өмсдөг борооны цув шиг...

Дэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-20173002521733680102013-11-15T05:32:00.001-08:002013-11-15T17:48:10.205-08:00Нулимстай дууНутаг уруугаа адуу шиг гүйлээ дээ, Сэтгэл минь

Нутгийнхаа овоон дээр ирлээ дээ, Бодол минь

Нулимстай нүдэнд Хөх дэлийн уулс бүрэлзлээ дээ, Бурхан минь

Нугынхаа цэцгэн дээр хөрвөөмөөр санагдлаа даа, Савдаг миньДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-78211642387636827142013-11-14T01:19:00.002-08:002013-11-14T01:19:28.135-08:00Бэтгэтэй бор бялзуухайБи, бэтгэтэй бор бялзуухай

Биендээ өргөс хүргэх дургүй

Ямар ч халгай харгана хүргэхгүй

Ялаа байсан ч суулгахгүй биДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-30543452203817150892013-11-13T16:45:00.001-08:002013-11-13T16:45:21.274-08:00Чамдаа...Царайны чинь хөөрхөнд татагдлаа даа бүсгүй минь

Ярианы чинь ухаалагт автлаа даа хонгор минь

Санааны чинь сайханд дурлалаа даа ялдам минь

Үсний чинь үнэрт мансуурлаа даа амраг минь

Уруулын чинь амтанд согтуурлаа даа янаг миньДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-40440883765942466512013-11-13T04:46:00.003-08:002013-11-13T04:46:35.204-08:00Сэтгэлийн шүлэгАлтанд шунах уу

Мөнгөнд унах уу

Амттанд дурлах уу

Өнгөнд хууртах уу

Сэтгэлийн аз жаргал бүхнээс илүү

Өвчинд нэрвэгдэх үү

Өрөнд баригдах уу

Өнгөрсөнд гашуудах уу

Өрөвдүүлж уйлах уу

Сэтгэлийн зовлон бүхнээс илүүДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-81577413761672655002013-11-11T06:50:00.002-08:002013-11-11T06:50:18.227-08:00Дөрвөн мөртЭнэ бие минь чиний өмч

Эрх чөлөө минь ч чиний мэдлийнх

Дурлалын шүлгэнд минь уяран нялхарсан

Дусал нулимстай инээмсэглэл чинь л минийх шүүДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-6348026423181683302013-11-10T13:57:00.002-08:002013-11-10T14:00:18.829-08:00Наран замАмрагийн зүг болзоонд алхах замыг

Алтан алтан навчис битүү хулджээ

Намар, оройхон, чамдаа яаранхан

Нар алт хоёрыг туучинхан алхнам биДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-37498826371740675592013-11-09T06:34:00.002-08:002013-11-13T02:38:33.283-08:00Би...Чиний зовлонгийн буруутан нь би байна

Чиний жаргалын шалтгаан нь би байна

Чин сэтгэл минь хэвээрээ шүү амраг минь ээДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-30976185336227668402013-11-09T06:30:00.002-08:002013-11-13T02:31:43.659-08:00Би чамд хайртай-3Яах вэ.. би өвгөрч,

Ядарч сульдаж , доройтож

Ягтаж, өтөлж хөгширч...Гэвч..

Янаг сэтгэл минь хэвээрээ шүү

Дэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-31153004706281679742013-11-09T05:47:00.001-08:002013-11-09T06:32:15.154-08:00Би чамд хайртай-2Би чамдаа маш их хайртай шүү.

Насан туршийн амраг минь ээ

Чамаас сайхан бүсгүйг хараагүй сохор би байна

Чамаас илүүг мэдрээгүй хөлдүү эр хүн би байнаДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-27430322988554177272013-11-09T05:26:00.002-08:002013-11-09T05:26:21.594-08:00Хаанаас чи минь ирсэн юм бэ..Хаанаас чи минь ирсэн юм бэ

Хасын ширхэгт цаснаас уу

Хаврын борооны дуслаас уу

Эсвэл солонгоноос уу

Эрээн цэцэгсээс үү

Хаанаас чи минь ирсэн юм бэ

Хаана чи минь төрсөн юм бэ

Халуун зүрхний минь тольтонд уу

Хайрын нулимсны минь дусалд уу

Эсвэл солонгоны өнгөн дээр үү

Эрээн цэцэгсийн дэлбээнд үү

Хаана чи минь төрсөн юм бэ

Дэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-72002731821613294492013-11-08T09:08:00.003-08:002013-11-08T13:12:53.211-08:00Хэрвээ хэрэг тохиолдвол...Хэрвээ хэрэг тохиолдвол,

би чинийхээ төлөө, үхэж ч чадна гэж боддог

бас эцэс төгсгөлгүй амьдарч ч чадна гэж боддог

Хэрвээ хэрэг тохиолдвол,

би чамайгаа, ухаангүй, бас харалганаар хардаж ч чадна гэж боддог

бас чамдаа итгэхийн дээдээр итгэж ч чадна гэж боддог

Хэрвээ хэрэг тохиолдвол,

би чамдаа, бүх эрх чөлөөгөө эргэлтгүйгээр өгнө гэж боддог

бас чинийхээ хайраар өөрийгөө чөдөрлөж чадна гэж боддог

Хэрвээ хэрэг тохиолдвол,

би чамдаа ...

би чамайгаа...

би чинийхээ...Дэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-9164285278778240682013-11-07T23:59:00.003-08:002013-11-08T00:02:00.297-08:00Дурлалын төлөө...Дурлалаас болж солиорогсдын хот

Солиоролд автан шүлэглэгсдийн хот

Шүлгэнд уярч мэлмэрүүлэгсдийн хот

Мэлмэрүүлэн уйлаад дурлагсдын хот

Дурлалдаа шатан солиорогсдын хот

Дурлалын төлөө амиа золигсдын хот

Дурлалын төлөө....

Дурлалын төлөө...Дэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-68117574977015999632013-11-07T23:49:00.000-08:002013-11-08T21:43:27.008-08:00Тоотой...Тооройн навчис тоотой, Тэр ч бүү хэл?

Толгойны чинь үс хүртэл тоотой

Тоорой навчисаа нэг нэгээр

хэсэг хэсгээр

унагасаар, хаялсаар

нүцгэрдэг

Толгойны чинь үс, нэгэн хоёроор

нилээн ихээр

цайрсаар, цагаан болсоор

нэг л өдөр чи үүрд

бүр хэзээч

Үсний тухай дахиад ярихаа болино

Дэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-82528143429499531122013-11-07T14:19:00.002-08:002013-11-07T18:06:54.675-08:00Яагаад заавал...Яагаад заавал надруу инээмсэглэж хардагийг чинь мэдсээн

Би чамд хайртай шиг, чи ч над хайртай юм байна

Яагаад, бусад сайхныг биш, ганцхан намайг ширтдэгийг чинь мэдсээн

Би чамд хайртай шиг чи ч над хайртай юм байна

Яагаад үргэлж, миний ая занд тааруулдагийг чинь мэдсээн

Би чамд хайртай шиг, чи над хайртай юм байна

Яагаад өөрийнхөө эрх чөлөөнөөс татгалздагийг чинь мэдсээн

Би чамд хайртай шиг, чи ч над хайртай юм байна

Дэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-7430737071433625672013-11-07T05:24:00.001-08:002013-11-07T05:24:26.758-08:00Нүгэлтнүүд мандтугайДаян дэлхийн дээрэмчид,

хүүхэд хулгайлагчид,

хүчиндэгчид, гаж донтонгууд

мандтугай

Даян дэлхийн авилгачид

алуурчид, бялангачид

эрийг эмлэгсэд

эхнэрээ худалдагсад

мандтугай

Даян дэлхийн худалчууд

залилагчид, матаачид

хорвоо бузарлагчид

хов хутгаачид

мандтугай

Та нар одоо л эс мандаваас

Там хоосорно биш үү

Тамын гал унтарна биш үүДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-72858623191439868602013-11-07T05:15:00.001-08:002013-11-07T05:15:11.629-08:00Дуугаа битгий өндөрсгөөрэйДуугаа битгий өндөрсгөөрэй

Дурлалт хосуудын зүрх нь холдохоороо

Дуугаа өндөрсгөдөг юм шүү

Зөөлөн намуун яриарай

Зүрх зүрхэндээ ойртохоороо

Зөөлөн шивнэж ярьдаг юм шүүДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-39943734992180822652013-11-07T05:10:00.002-08:002013-11-11T06:58:40.440-08:00Ийм сайхан...Ийм сайхан дэлхийг дахиад олж төрөх үү

Ийм сайхан ээжээс дахиад аль насандаа төрөх вэ

Ийм сайхан амрагтай төрөл тутамдаа учирах ууДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-25020624783027612352013-11-06T12:31:00.000-08:002013-11-06T12:31:08.895-08:00Чи минь гэрэл гэгээХаранхуй болчихжээ хонгор минь

Хамаг хотыг харанхуй нэгэнт нөмөрчихөж

Харанхуйлж гэрэлгүй болсон,

хальтаргаатай, халгаатай, бас дэндүү нарийхан гудамжууд

хөлчүү эрсийн өмхий амьсгаа

хөвгүүдийн зодоон, охидын хашгираан

хөл доор гэнэт гаслах, золбин гөлөг

хаанаас ч юм нисэн ирэх тоосго чулуу

халаас хоослохоор гэтэн мяраах "гонио"

чамайг минь энэ бүхэн тосож байгаа

Гэхдээ чи минь өөрөө гэрэл гэгээ...

...гэрэл гэгээ гэдгээ ер нь мэдэх үү хонгор минь

Дэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-11539110121398381832013-11-04T02:19:00.001-08:002013-11-04T02:19:11.699-08:00Чамайгаа санах нь сайхан юмЧамайгаа санан суух нь сайхан юм

Чинийхээ хөхиүн цовоо инээдийг,

чин сэтгэлийн дулаахан харцыг чинь

чимж хачирлаагүй ухаант үгсийг чинь

зөөлөн эелдэг ааш занг чинь

санан санан гуних нь сайхан юм

Чамайгаа санан суух нь сайхан юм

Чинийхээ, халамж, халуун сэтгэлийг

бас уурлахыг чинь хүртэл

уяран суухыг чинь хүртэл

хүүхдийнх гэмээр цовоо занг чинь

хүүхэн болгонд байдаггүй халуун журмыг чинь

санан санан суух сайхан юм

санан санан гуниглах сайхан юмДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-62872347328983409812013-11-04T02:09:00.003-08:002013-11-08T21:46:44.389-08:00ДурлалАжиг ч үгүй, хэнэг ч үгүй амгалан залуу насанд минь

Амар тайвныг үймүүлэн, сэтгэлийг минь соронзодсон

Алиа хонгор ааштай бүсгүй чамайг харснаас хойш

Мөс, чулуу, баримал шиг царцуу зүрх минь

Мөрөн голын цөн адил түрхрэн нурлааДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-75302653315226924612013-11-04T00:43:00.000-08:002013-11-04T00:43:10.038-08:00Саран дээр бичихсэнШинийн саран хэдийнээ баруун уулын оройд очжээ

Чиний минь тэндээс бас л ийм харагдаж байгаа даа

Хэрвээ чамайг гадаа зогсоод, сарыг харж байгааг чинь мэдвэл

Хэлж амжаагүй тэр нандин үгсээ, энэ саран дээр сийлэхсэнДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-46138873820421378192013-11-04T00:05:00.000-08:002013-11-04T00:05:00.895-08:00Бардамнах зүйлгүй...Зовлонт эхийн нүүрлүү нулимаад

юуны бардамнал буй

Эрвээхэйн авгалдайг няц гишгээд,

юуны бардамнал буй

Нялхсын амнаас угжийг нь булаагаад,

юуны бардамнал буй

Чонын үүрнээс бэлтрэг суйлчихаад,

юуны бардамнал буй

Инээд алдан тэврэх атлаа, ар нуруу луу хутгалчихаад

юуны бардамнал буй

Арга тасрагч нэгний сүүлчийн найдвары нь бөхөөчихөөд

юуны бардамнал буйДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-1661303022682616083.post-18615430204113961822013-11-02T05:52:00.001-07:002013-11-13T16:59:45.759-08:00Алсын аянд чамайгаа үдэхүй Нар улайран гэрэлтэвч

Цаанаа л жихүүн

Намрын салхи

Башё Мацуо

Алсын аянд хонгор чамайгаа мордуулаад

Амраг цээжинд минь цагаахан гуниг сүүмэлзвэй

Саран наран ээлжилж, тоотой хоногууд өнгөрнө

Сайхан чамтайгаа учирч гунигийн мананг сарниана

Холын замд амраг чамайгаа мордуулаад

Хонгор цээжинд минь хөнгөн уйтгар үлдвэй

Тоотой хоногууд өнгөрч, өдөр шөнө ээлжилнэ

Торомгор чи минь ирж, гэрэл цацруулан учирнаДэндэвhttp://www.blogger.com/profile/13726220573351186364noreply@blogger.com0