Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, December 10, 2009

Өөрөө...

Өөрөөс минь өөр өстөн дайсан гэж үгүй.
Өөрөөс минь өөр өмөг түшиг ч бас үгүй

Өөрийгөө бүхнээс илүү үзэн ядаж, бас бүхнээс илүү хайрлаж,
Өөрийгөө үгүй хийх гэж оролдож, бас
Өр зүрхнээсээ өрөвдөн өмгөөлдөг
.
Өөрийгөө олох гэж
Өчнөөн жил бэдэрч, олсон хойноо
Өөрийнхөө нүүр лүү нулимж,
Өөртэйгээ тэрсэлдэж,
Өөрийгөө эрхлүүлж,
Өөрөөрөө бахархаж,
Өөрөөсөө ичиж,
Өөлж гоочилж,
Өөртөө зусардаж,
Өр лүү нь өшиглөж,
Өөрийнхөө эсрэг
Өөртэйгээ далдуур хуйвалдаж,
Өөрөөсөө нууж,
Өөрийгөө муулж,
Өчнөөн тарчилж,
Өмөлзөн уйлаад,
Өөрийгөө мэдмэгц
Өөрөө шоолж,
Өөрөөрөө дутаад,
Өөр хэнийг ч биш
Өөрөө өөрийгөө,
Өөртэйгээ,
Өөрөөрөө,
Өөрийнхөө
Өөриймсөг дайсан.
Өөрөөс минь өөр өстөн дайсан гэж үгүй.
Өөрөөс минь өөр өмөг түшиг ч бас үгүй

6 comments:

  1. Өнөөдөр өөртэйгээ ярьдаг өдөр байжээ.

    ReplyDelete
  2. хамгийн их Ө орсон пост байна да. Гоёо гоёо.

    ReplyDelete
  3. Ynen heljeeeeee

    Chi ih sonin hyn. Odor odor oor oor medremjyydiig toryyldeg. Minii anh meddeg baisan Denegees yamar ch yner hanhlahgyi. Banjigt baidgaas chini tes oor ertonts end baidag. Gaihmaar

    ReplyDelete
  4. chinsee-Харин нэг ийм юм болчихлоо
    LuZa-Өөрийгөө хайж л байна

    ReplyDelete
  5. Үргэлж хамт байдаг ч үхэх хүртлээ таньж амжилгүй салдаг нэгэн. Өөрөө өөрийгөө ч ойлгохгүй байна, дотор хүн минь тэгж хэллээ гэж ярьдаг нь түүнтэй заримдаа танилцаж ч амжилгүй явдагийг илтгэх шиг. Өөрийгөө ч мэдэхгүй байж өрөөлийг мэднэ гэж бид барддаг.
    Өөрөө би гэхдээ заримдаа өөр нэгний тухай ярих шиг санагддаг.

    ReplyDelete
  6. freestyle529-Өрөөлд хандах бидний хандлага заримдаа арай л ширүүдээд байх шиг.

    ReplyDelete