Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, December 20, 2009

Хайрын тухай

Би есөн өрлөг шиг эр зоригтой биш, гэвч надад тэднийх шиг хайр бий.
Би Гитлер шиг харгис биш, гэлээ ч над түүний Ева Браунд дурласан шиг дурлал бий. 
Би Есенин шиг шүлэгч биш, гэхдээ над түүнийх шиг хайр бий.
Би та нар шиг эрүүл саруул биш, гэвч яг та нар шиг хайрладаг.
Би та нар шиг эрдэм мэдлэгтэй биш, гэхдээ яг та нар шиг дурладаг. 
Би бусад эрчүүд шиг царайлаг биш, гэвч тэдэнтэй адилхан сэтгэл зүрхтэй. 
Би Шварцнеггер шиг бие хаатай биш, яг Квазимодо шиг төрхтэй.
Гэвч яг тэдэн шиг хайрлаж дурладаг. 
Би Ромьео шиг оргилуун, цэл залуу биш, гэхдээ л тэр Жульеттад дурласан шиг би эхнэртээ дурласан.
Буддын гэгээрэл, Аллахын зөн билэг, Христийн хүч чадал надад байхгүйээ.
Гэвч тэднийх шиг энэрэн нигүүлсэх гал халуун зүрх сэтгэл надад бий.
Хайртдаа гал халуун дурлалаар дурлаж, харин бусдыг бурханы агуу энэрэлээр хайрлах болой.

11 comments:

  1. Утаат өглөөний мэнд хүрье

    ReplyDelete
  2. энэ блог чинь лаг утга уянгын блог байшд, хаана орж ирлээ би хэхэ

    ReplyDelete
  3. Зүрхэндээ хайртай, сэтгэлдээ дурлалтай бол амьдрал аандаа өрнөнөө :P

    ReplyDelete
  4. ee bazarvaani ulsgulung uxeld xaya uxliig jalgand xaya geed gegeereech er ni duxchixsun bn aa
    Bi bol busad ni namaig xairlaasaa durlaasai l gej yavdag xyn

    ReplyDelete
  5. иин-Чи манайд байнаа хэхэ
    Юки-Өрнөж л байна даа
    showtimer-Тэр яах вээ? Өөрийн блогоо нээгээч ээ

    ReplyDelete
  6. .-Орж ирж санал бодлоо хэлж байгаарай.

    ReplyDelete
  7. Ай харла гэж, мартагдсан дурсамж сэдрээж орхилоо байна. Тэртээ дээр үед би ангийнхаа нэг охинд унан тусан дурлаж билээ. Зовлонгоо эцэслэж, азаа үзэхээр зориглож нэг өдөр сэтгэлээ илчилсэн юм. Өнөөх чинь гэтэл өөдөөс "ангийн хөвгүүд бүгдээрээ сэтгэлээ илчлэхээр нь чамайг ганцаараа шийр заагаад үлдэх нь гэтэл, үгүй юм шив дээ" гээд л тас тас хөхрөөд байдаг байгаа. Тэгсэн гэв гэнэт нэг охин цонхоороо цухуйчихаад л "Санги ах аа, миний зурсан зургийг аваарай" гээд л орилоод байсан. Залуу нас аа гэж, замбараа нь үгүй цаг үе байж дээ.

    ReplyDelete
  8. PUZL-хахаха. Кино яриад явцан уу?

    ReplyDelete
  9. Аааааааааааая

    Хэлэх үггүй болоол гараа

    ReplyDelete