Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Tuesday, December 8, 2009

Нэгэн зураг

Хашааны сүүдэрт, бодын чинээ биетэй, дөрвөн нүдтэй, хөгшин халтар нохой нарнаас зугатан очоод залхууран хэвтжээ.
Хажууд нь дөнгөж хөлд орж буй бололтой жаал гутлын хонхоо тожигнуулан очоод, араа шүд нь ярзайсан сүртэй ам руу нь эгдүүтэй жижигхэн гараа оруулж шүлс унжралдсан урт хэлий нь атгаад гаргаад ирэв.
Бүдүүн халтар хаа очиж хүүхдэд гэмгүй амьтан бололтой.
Мөнөөх жаалын ах нь бололтой гурав орчим насны, нилээн том гамбир барьсан хацар сайртай, хамар нустай жаахан хүү дүүгийнхээ араас очоод нохойны хэлийг дүүгээсээ тавиулж, барьж байсан гамбираа халтар нохойн ам руу чихэв.
Хүүхдэд ноолуулж залхсан бүдүүн халтар, толгойгоо зайлуулаад, хүүгийн өгсөн гамбирийг авсангүй.
Жаал хүү ч нохойны шүлс болсон гамбираа жишим ч үгүй идэж байна.
Энэ үед хашааны хаалгаар хажуу айлынх нь авгай орж ирээд хоёр жаал, нохойтой эрхэлж байгааг харан уулга алдав.
Гэтэл бүдүүн халтар, хэрийн хүний цөс хальтал архиран босож ирээд өнөө авгай руу дайрлаа.

9 comments:

  1. Хөдөөний нэгэн сумын төвд

    ReplyDelete
  2. Манайд бас ийм хар халтар нохой байж билээ. Би лав байнга л дээр нь мордоостой. Бас их том биетэй нохой байсым шиг байгаан одоо бодоход. нохойн дээр мордвол өмдний салтаа урагддаг гээл ээж загнадаг байжийлээ

    Сайхан дурсамж сэдрээлээ

    ReplyDelete
  3. гэснээс энэ дэвсгэр өнгө үнэн тамтай болсон байшүү цагаанаараа байжийвал болку юу?????

    ReplyDelete
  4. Нохой айсан хүнийг анддаггүй гэсэн. Айсан хүнээс ялгарах энергийг мэдэрдэг, тэгээд дайрдаг гэж үнэн үү?

    ReplyDelete
  5. Нохой хүүхэд хоёр хүний муу энергийг хамгийн сайн мэдэрдэг гэсэн. Тэгээд жаахан хүүхэд хөгшин хүмүүс дээр очихгүй дургүйцэн уйлбал хөгшин хүмүүс "Би ч удахгүй үхэх болчиж дээ" гэж ярьдаг гэнэ лээ.

    ReplyDelete
  6. Хөөх. Дэндэв гэдэг хүнийг энд цоо шинээр нээж харлаа шүү. Ийм байсан гэж мэдэхгүй өнгөрөх шахаж. Их юм бодууллаа. Тахир дутуу хүн гэж тахир дутуу сэтгэлтнийг хэлнэ гэж...Чамин мөртлөө өгүүлэмжтэй. Дүрслэл үнэхээр сайхан. Алгаа ташаал суужийна. Одооноос зочилноо.

    ReplyDelete
  7. freestyle529-Зочилж, шүүмжилж, саналаа хэлж байгаарай.

    ReplyDelete