Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Monday, November 30, 2009

Хүү чамдаа

Өвөг дээдсээс өвлөж ирсэн
          гал голомтын минь эзэн,
                     нуган үр чамдаа захиж хэлэх үг байна.
Өөдтэй дүн авдаггүй сурагч байлаа гэж зэмлэхгүйээ аав нь,
                              өөдгүй шаар л битгий болоорой доо үр минь.
Ном эрдмийг сурсангүй г
          аав нь хүүгээ зэмлэхгүй ээ,
                              номхон даруугий нь сураарай даа хүү минь.
Өөрөөсөө дорд хүнийг
           ихэмсгээр битгий хараарай,
                               өндөр дээд хүнийг зусардаж битгий гүйгээрэй үр минь
Хүмүүс чамайг магтвал
            омогшиж битгий хөөрөөрэй,
                               хүлцэнгүй даруугаар өөрөөсөө өөг нь эрээрэй хүү минь
Хүмүүс чамайг муулбал
             шаралхаж битгий гомдоорой,
                               хүмүүн төрөлхтөний уг чанар нь тийм билээ үр минь
Эцэст нь хэлэхэд ээжийгээ хайрладагийн адилаар,
                                бусдыг ч бас энэрч яваарай хүү минь
Асуултын тэмдэг шиг тахир төрхтэй аав нь,
                                анхаарлын тэмдэг шиг тэгшхэн сэтгэлтэй явлаа
Болж өгвөл аавынхаа сэтгэлийг дуурайгаарай үр минь
                              болохгүй бол битгий эсэргүүц, өөрийнхөөрөө яв даа хүү минь
Өнгөрсөн үе рүүгээ битгий нулимаарай,
                             чамд ч бас өтөл нас хэмээх ирээдүй бий шүү үр минь

12 comments:

  1. Гарчиг олдсонгүйэээ

    ReplyDelete
  2. Би бас Хүүдээ гээд хэдэн үг хэлхэж билээ

    Хүүхэд хүмүүжүүлнэ гэж агуу ухаан юм шиг байгаамаа


    Хэцүү хэцүү


    Сайн уу ойрд яагаад үзэгдэхээ байчаав

    ReplyDelete
  3. LuZa-Сайн сайнуу? Би байжилээнэ.

    ReplyDelete
  4. Сайхан хэлж шүү анд мээн.

    Асуултын тэмдэг шиг тахир төрхтэй аав нь,
    анхаарлын тэмдэг шиг тэгшхэн сэтгэлтэй явлаа гэсэн байна шүү. Энэ хүүг ийм эрт тахийдгым чинээ санасангүй явжээ би. Гэхдээ санаагаараа сайхан тэгшхэн явсан байна шүү, тэр. Сайхаан...

    ReplyDelete
  5. Huhtolbot-Чамтай нэг сайхан буу халах юмсан. Энэ бичлэгийн санааг чамаас туусым шүү уучлаарай.

    ReplyDelete
  6. Франсуа Вийоныг хааш нь хийчихэв золиг мэн

    ReplyDelete
  7. Пөөөөх, үнэн үү чи? Амжих уу? Аав гэж үү... /Нүдээ эргэлдүүлэн (лаг эргэлдэх ч нүдтэй ювм шиг ккк) нүгэлтэй эргэлзэнгүй хэсэг тээнэгэлзснээ гарч одов/

    ReplyDelete
  8. Сэгсгэр-Вионыг халаад, атаман Семеновыг авчлаа.
    Арзайсан сахалтай аав шүү би хэхэ

    ReplyDelete
  9. luza huuhedtei uym uu

    ReplyDelete
  10. Anonymous said-Луза бид хоёр хүүхэдтэй болсоон

    ReplyDelete
  11. хүүе ээ би чинь хөөрхөн хүүтэй хүн ш дэээ
    дэндэвээ танайх бас хүүтэймуу

    ReplyDelete