Баяны адуучинд дураараа сэлгээд унах унаа байхгүй.
Ээжтэйгээ хоёулхнаа тарчигхан амьдарч байгаадаа сэтгэл гутарна.
Энэ байдлаасаа гарах арга эргэцүүлсээр удлаа.
Эцэст нь шилийн сайн эрийн замаар орж амьдарлаа өөд татах аргыг сонгов.
**********
Гэвч хийж сураагүй ажил хэцүү.
Хулгай хийж адуу хөөхийг заалгахаар нутгийн алдартай сайн эрийг эрж сурсаар олж очлоо.
Гэрт орвол, жигтэйхэн том биетэй эр цааш хараад хэвтэх нь идэр шар хэвтэж буй мэт сүртэй.
Гэрийн эзэгтэйтэй мэнд мэдэлцээд суутал, унтаж байсан том биет эргэж хараад мэндлэв.
Цай цүү болсны дараа ирсэн хэргээ дуулгавал,нөгөө эр сонссон шинжгүй.
**********
Орой хонь хотлов.
-Тарган иргийн мах идэж чадах уу?
-Идэж үзээгүйээ. Тэхдээ соёолон шарын хаа, гуя хоёрыг идчихэж дөнгөдөг.
-Гадаах хониноос томоос нь барьж төхөөр. Аль зэрэг идэхий чинь шалгана.
-За
-Сүүж, шаанты нь үлдээгээд бусды нь чанахад бэлдээрэй
-За
**********
Өглөө болжээ.
Идэр /нөгөө сайн эр/ унтсаар.
Бага үдийн алдад дөнгөж өндийсөн Идэр амаа байдгаар нь дорвойлгож байгаад, сайртай хар гараараа нүдээ нухлангаа, "Намрын дунд сарын хуучдаар хүрээд ир. Харин олигтой унаатай ирж үзээрэй дээ" хэмээгээд ондоо юу ч хэлэлгүй морь харахаар гарлаа.
*********
Хоног хугацаа өнгөрч, болзсон өдрөө очвол, унаж очсон морий нь голонгуй харснаа:
-Наадхынхаа эмээлийг аваад тавьж явуул. Цаад модон дотор чинь хоёр морь бий. Авч ирээд хоёуланг нь эмээллээд уячих гэв.
Цатгалан могой багтамгүй ширэнгийг арайхийн гэтэлж, шугуйд орвол шавхартал уяж сойсон хоёр бүгээн морь байлаа.
*********
Өдөр нь тарган ирэг төхөөрч хооллож ундлаад, сар цухуйхын алдад хоёул мордов.
Өдөр унтаж, шөнө явсаар долоо хоноход дүүрэн айлтай хөндийн эхэнд ирж, захдуу байх нэгэн гэрийн гадаа буулаа.
Гэрийн эзэд гийчдийг хөл алдан угтаж, дайлж цайлна.
Аанай л шөнө болоход Идэр ганцаараа мордоод явчихав.
Сураг ч үгүй чимээ ч үгүй хоёр хоноод гэнэт нэгэн шөнө давхин ирлээ.
**********
-За нөгөөдөр л хөдөлнө дөө хоёулаа.
Тэгээд хоёр хоног унтаад бас л шөнөөр гарч давхилаа.
Мөн л шөнө явж, өдөр унтсаар хоёр хоног давхиад, хоёрдох хоногийнхоо үүрээр нэгэн хавцалд орж ирлээ.
Хаагуур яваад хаана ирснээ ер мэдэх юм алга.
**********
Хавцал өгсөөд, нилээд их, барагцаалбал зуу орчим адуу хөөсөн дөрвөн морьтон гарч ирлээ.
Дөнгөж ирүүтээ, Идэртэй морин дээрээс хөөргөөр тамхилаад буцаж давхин алга болцгоов.
Нөгөө адууг хоёул элбэн хөөсөөр, нар мандахын өмнө нэгэн богино амны эхэнд ирвэл чулуун хашаа байх аж.
Тэндээ адуугаа хашиж өнжөөд шөнө болоход хөдөлцгөөлөө.
***********
Долоо хоног давхихад амарч өнжих газар бүхэн алба юм шиг чулуун хашаатай байсан агаад, том хавтгай хадаар хаалга хийсэн байна.
Онцлог нь хашаанууд орсон хаалгаараа буцаж гарахгүй, чигээрээ цааш нь гардаг хойд хаалгатай аж.
Долоо дахь өдрөө ирсэн газар нь нилээн их зайтай агуй байлаа.
Агуйн таазнаас ус дусалж, аягын чинээ хонхорхойд тогтох бөгөөд, амсараараа хальж дүүрдэггүймөртлөө, шанагаар утгаад авахад дундрахгүй нь сонин.
***********
Шөнөдөө адуугаа хөөсөөр үүр тэмдэгрэхийн үед, уулын бэлд иртэл бас дөрвөн морьтон угтан авч аанай л морин дээрээс тамхилаад, "захиас чинь гэрт чинь хүргэгдсэн" хэмээгээд өнөө их адууг хөөн арилав.
Тэндээ унтаж өнжөөд шөнөжин ергүүлсээр Идэрийнд ирлээ.
Хоёр хоног амарч аваад Идэр шугуйгаас унагатай гүү хөтөлж ирээд, " Энэ гүүг тэр янгиагаар эмээллэ. Унагы нь зэлнээс татаад уячих" гэлээ.
**********
Хэлсэн ёсоор хийгээд гэрт орвол дунд зэргийн хоёр барваатай* зүйл түнтийгээд байж байв.
Тэр том зүйл энэ гэрийн хаанаас нь гараад ирснийг бүү мэд.
Идэр хэлэв:
-За дүү хүү чи энэ жаал зугаа юмаар амьдарлаа өөд нь татаарай.
Дахиж ийм ажилд оролцоод хэрэггүй.
Чиний дийлэх тоглоом арай биш байна.
Хоёулаа нэг нэгээр нь аваад гаръя.
***********
Хоёр барвааг Идэр сэвхийтэл өргөн гүүний нуруун дээгүүр тохоод:
-Чи энийг өргөж буулгаж чадахгүй.
Очоод холбоос суры нь огтлоод унагачих.
Харин гүүгээ нааш авч ирэх гэсний хэрэггүй.
Зүгээр л тавиад явуулчих.
Энд байгаа унагандаа ирж л таараа.
**********
Гэртээ ирээд барвааг задалтал дотроос нь хүний хэрэглэж болох бүхий л хогшил гарах нь гайхалтай.
Хөөрөг гаанс, торго дурдан, алт мөнгөн эдлэл.., дутуу юм ер алга.
Ойр дотныхондоо нарийн нандин олзноосоо хишиг хүртээлээ.
Хэд хоног хэл сураггүй алга болсныг нь хавь ойрынхон баахан гайхаж эрэл сурал болжээ
*Барваа гэдэг нь ямааны арьсыг зүйж хийсэн шуудай мэт сав. Нэг барвааг 4-5 ямааны арьсаар үйлдэх ба бүр 8 ямааны арьсаар хийсэн нь ч бий аж.
НАМИРАА САЛХИ (Өгүүллэг)
1 year ago
Хоёр хэсэг болгож бичих гэснээ больчихлоо
ReplyDeleteHulgai xiix saihan sanagdaad bna uu tuuchii mini
ReplyDeleteСайхан гээгүй л байгааздээ балай минь хахаха
ReplyDeleteИх нарийн чимхлүүр ажил байсым байнашдээ.
ReplyDeleteсонирхолтой бичжээ, таалан уншлаа
ReplyDeletedendeviin bichlegiiin ene helber neg saihan shuu. Saihan bichlee ho. Gue yer n saihan l bichdeg dee. Artag
ReplyDeleteБичас хулгай хиймээр болоодээн. ШТ-ээ хоёулаа хулгай хийх үү? Өдөр унтаад, шөнө давхиад гээл бүррр миний сонирхол мөнөөө
ReplyDeleteэртний өнгө аястай сайхан бичлэг
ReplyDeletePUZL-Яс юман дээрээ сайн эрчүүд өөрийгөө л өөд татах гэж хулгай хийдэг байж. Одоо ч цаашдаа ч тийм хэвээр байх бизээ.Торой банди хэмээх дуунд:
ReplyDeleteТорой бандийг байхад
Торгоны сайныг эдэллээ
Торой бандийг /баригдсанаас/ хойш
Тостой даавуу ч олдсонгүй гэж дуулж байгаагаас үзхэд тэгж л санагдаад байгаа юм.
Sol@ce-Баярлалаа хө
Artag-Багшаар магтуулах сайхан байнөө. Баярлалаа хэхэ
Юки-Чи минь их л учир битүүлэг дохио зангаа хэрэглэх юмаа. Би заримы нь еөөр ойлгохгүй юм
ЗОРИГТ8 -Баярлалаа хө. Чи өвөөгийнхөө тухай сайхан бичээч хө
сүрхий ажил юмаа
ReplyDelete