Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Thursday, June 17, 2010

Шаштир

/Үргэлжлэл/
Маадыр-Оол үлдсэн цөөхөн малаа нутгийн айлд орхиод шилийн сайн эр болох замыг хөөхөөр шийджээ.
Хааяа бүр Ховдын хойд сумдаас хэсэг бусгаар нь адуу хөөж, Тагна давуулаад, буцахдаа бас л танил сайн эрсийнхээ дамжуулсан хэдийг туун буцна.
Хамгийн хэцүү нь орос цэргийн хараанд өртөхгүй хил давах явдал байв.
Заримдаа  хилийн харуулын сиймхийг харж хилийн цаана айлд бүгэх хэрэг ч гарна.
**********
Ингэж явахдаа зам мөрөө засуулах гэж Саяан нутгийн  алдартай бөөгийнд очлоо.
Зайран  өвгөн,  Маадыр-Оолд  хулгай хийхээ зогсоохгүй бол ойрын хугацаанд маш хэцүү зовлонд унах болно гэж сануулжээ.
Итгэж биширсэн Маадыр-Оол тэндээ үлдэж энгийн номхоноор амьдрах гэтэл өвгөн зайран бас л зөвшөөрсөнгүй.
Зайран өөрөө КГБ-ийн хараа хяналтанд байсан ажээ.
***********
Маадыр-Оол ахархан хугацаанд зайран өвгөний ганц охинд сэтгэл алдарсан.
Харин зайран өвгөн тэднийг орос газраас холдож, хилийн цаана, монгол нутагт амьдрах хэрэгтэй гэж зөвлөжээ.
Үр хүүхдийнхээ  алсын замыг нь нэвт харсан ч юм билүү.
Маадыр-Оол, эхнэр Саяанагаа дагуулсаар монгол газар ирж нутагласан түүх ийм болой.
***********
Хүүхэд гаралгүй олон жил болсны эцэст ганц хүүтэй болж, түүндээ Тавхи-Оол буюу монголоор Тавхай гэсэн сонин нэр өгсөн билээ.
***********

13 comments:

  1. Маадыр-Оол гэж танай өвөө байх нь, тийм үү?

    ReplyDelete
  2. PUZL-Тиймээ хүү минь

    ReplyDelete
  3. Ааан би тэр зайран нь алга болсон Апык байгаад, төрсөн ах дүү хоёр гэрлэчихэж байгаан байна. Тэгээд хүүхэд гарахгүй байжугаад... гээл фантаазлаад сууж байлаа.

    ReplyDelete
  4. Өөлдүүдийг дээрэмддэг байж дээ өвөө чинь
    Биеээ барилаа гээд бүх зүйл сайхан болдогсон бол биеээ хангалттай хугацаагаар барьж чаднаа

    ReplyDelete
  5. Юки-Хахаха. Сайн фантазалжээ
    Шоовой-Барьж тэвчихгүй бол тавьчих даа Шоовой минь хахаха

    ReplyDelete
  6. Би дундаас нь уншаад байна уу? Маадыр-Оол гэж хэн юм бэ? Кино жүжигчин билүү?

    ReplyDelete
  7. Амар ах-Эхний хэсэг дээр тодорхой байгаа

    ReplyDelete
  8. илгассандээтрийхүнэ

    ReplyDelete
  9. Дахиулъяа Дэндүүдэв... ДүүДэн... ёоё, Дэндүү Дэндэв ээ.

    ReplyDelete
  10. Юки-Айййй?
    PUZL-Пэээээш

    ReplyDelete
  11. Өөр сонин юм ярь л даа хө

    ReplyDelete