Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, January 17, 2010

Мөргөлийн дуун

Сансрын салхи билүүдсэн
Арван гурван Алтай мину
Салгахын орноо одсон
Аавын минь заяагч сахиулсан мину

Хөврөн хөврөн нүүдэллэх
Хөвөн цагаан үүлс мину
Хөхөөрөөн даллаад хурайлдаг
Ээжийн минь заяагч сахиулсан мину

Түрхрэн түрхрэн шаагидаг
Түргэн урсгалт угаасан* мину
Түмэн дөрвөдийн мишээл
Турьхан хонгорын минь сахиулсан мину

Буурал сахлаа намируулсан
Нутгийн цагаан савдаг мину
Буруу энгэртээр** эрхэлсэн
Нуган үрийн минь сахиулсан мину

Мөргөж байна таньдаа би
Мөрөн дээр минь оршигтун
Буруу бүхнээс хамгаалагтун
Бусдыг энэрч сургагтун


*Угаасан ус, төрсөн газар гэсэн утга
**Буруу энгэртэй баривч өмсгөж энхрий хүүхдээ муу зүгийн эздээс хамгаалдаг ёс тувачуудад бий.

11 comments:

  1. Зүүдэнд орсныг бага зэрэг өөрчлөөд оруулчлаа.

    ReplyDelete
  2. буруу энгэртээр эрхэлсэн гэж юугжээгаан хө?

    ReplyDelete
  3. сайхан дууны үг болмоор бичиж байна шүү чи ер нь.

    Цаашдаа дууны шүлэг бичих гээд оролдоод байвал яана? Дууны үг гэдэг бас л өөр байдаг эд байна лээ. Чиний энэ бичиж байгаа тун дөхөж шүү. Дажгүй дуу болох байх гэж би бодоодохлоо.
    Мөргөл гэхээр ая дантай байвал бүүр л сүртэй шүү дээ тээ.

    ReplyDelete
  4. Хөхөө-Хэхэ нэр нь дээр чинь дарж байж танилаашд.
    Бөөгийн ёсноос улбаатай байж болох нэг заншил манай тувачуудад байдаг юм. Юу гэвэл өвчин ороомтгой ч юмуу, эсвэл онцгойлж үзэх болсон хүүхэддээ буруу энгэртэй баривч өмсгөдөг. Тэрийг л хэлсэн санаа. Харин тэр дууны тухайд ёстой бодож байгаагүй юм байна хэхэ.
    ЗОРИГТ8-Аатай арслангийн ач хүүгээр со са юутайв дээ?

    ReplyDelete
  5. ая зохиогч нар хараатахаасайнаа

    ReplyDelete
  6. Юки-Ая зохиогч нар иймэрхүү юмыг нээх тоохгүй байлгүй хэхэ

    ReplyDelete
  7. Ингэхэд Дэнэгээ ши Тува юмуу? Хаанахын

    ReplyDelete
  8. LuZa-Сайн уу? Би тува хүн л дээ. Яасан хө?

    ReplyDelete
  9. Цэнхэр дөл-Баярлалаа. Тэхдээ энийг мөргөл гэж бичсэн юм. Гэтэл чамд магтаал шиг ойлгогддог байжээ хэхэхэ.

    ReplyDelete