Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Wednesday, June 1, 2011

Хогчин

Хөдөөнөөс хотод шилжиж ирсэн нэгэн эр байх.
Хоногийн хоолоо залгуулах гэж хог түүнэ.
Хэдэн жилийн өмнө нүүрлэсэн их зуднаар байдагаа бараад хот бараадсан нь энэ.
********
Хогноос юу эс гарах вэ дээ.
Шил, лааз, ундааны сав олдвол  өдрийн баяр л гэсэн үг.
Завааруулж хаясан тантангаас гарахгүй юм ч гэж байхгүй.
Холын хөдөөд эрдэнэ болмоор зарим юм энд өмхий ялгадасан дотор хэвтэх нь бий.
********
Хоолны үлдэгдэл, хатаагаад хаясан бүтэн талх, гутал хувцас, хэрэглэсэн хэрэглээгүй бэлгэвч, нялх хүүхдийн живхтэй ялгадас, томчуулын гялгар ууттай  өтгөн шингэн дундаас өөрт хэрэгтэйгээ ухаж төнхөж гаргаж авна.
Өдөржингөө хог түүгээд заримдаа, талхны ч мөнгөгүй харьдаг байхад,
 заримдаа хоёр гурван шуудай  ундааны сав, архины шилтэй буцах нь ч бий.
*********
Дунд баазын албан тушаалтай,  хээнцэр туяхан бүсгүй байх.
Нэгэн том даргын нарийн бичиг хийдэг хэрэг л дээ.
Залуухан, царайлаг, бие хаа  нуруу туруу гэж ёстой л хангайн согоо.
Загварын тайзан дээр гунхалзаж явмаар, эсвэл дэлхийн гоо бүсгүйчүүлтэй өрсөлдөж явмаар сайхан амьтан.
*********
Саяхь хүүхэн гэтэл энэ бүхэнтэй хавьцахгүй ажлаар хоолоо олж иднэ.
Дарга  нь   шударга  эр  хүн биш ажээ.
Даргын бусармаг явдал нэмэгдэх тутам, бүсгүйн өдрийн тэмдэглэл улам бүр "уншууртай"  болно.
Хааяа өдрийн тэмдэглэлээ сөхөж даргынхаа өнгөрсөн паянг сануулж мөнгө саана.
*********
Өдрийн тэмдэглэл өргөжих тусам бүсгүйн түрийвч зузаарна.
Түрийвч зузаарах тусам  авах идэхүйн шунал тачаалын гал нь улам дүрэлзэнэ.
Тэр хэрээр хэрэглээ нь ч тансагжина.
Хэрэглээгээ дагаад даргыг саах нь ч  улам даамжирна.
**********
Даргын бусармаг явдлуудаас бүсгүйн өдрийн тэмдэглэлд ороогүй үлдсэн зүйл огт байхгүй.
Авилга хээл хахууль, архидалт, хүүхэндэлт, аллага, дарамтлал гээд хорвоо дээр байж болох муу муухай бүхэн  бүсгүйд тэмдэглэгджээ.
Ёстой л хогийн тантан гэсэн үг.
Бүсгүй  энэ хогийн тантангаа өдөр бүр ухдаг болжээ.
**********
Хог түүдэг эр, ердөө л ажил олдохгүйн улмаас ар гэрээ тэжээх арга олсон нь тэр.
Гоо бүсгүй харин бусдын хогийг  ухахдаа тэндээс гарах өмхий самхайг огтхон ч үл анзаарна.

15 comments:

  1. Баярлалаа. Эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэж үнэн болуу

    ReplyDelete
  2. Сайхан бээгий байна шүү дэндүү анд аа.

    Балгадаг Бадмаа

    ReplyDelete
  3. Бадмаа-Тиймаа гэж авбал мөн алаваа хахаха

    ReplyDelete
  4. Их л пилсооплог гүн ухааны бээгий байна аа гэж.

    Балгадаг Бадмаа

    ReplyDelete
  5. Xuuxen ayultai xog uxaj baigaam bna ineed uduul aluulna daa xuurxii

    ReplyDelete
  6. Луза-Аймаар аймаар
    Шоовой-Тэгиишд

    ReplyDelete
  7. Хүүхнийг чадхийлгэчихгүй байхыг бодоход хогийн саваа найдвартай давхар давхар хадгалж дээ. Үхэх л юм бол ил болохоор

    ReplyDelete
  8. Амараа ах-Тийм ч юм уу.

    ReplyDelete
  9. хогчин хүн дотроо янз янз байх.

    ReplyDelete
  10. Тийм шүү дээ ССА минь

    ReplyDelete
  11. Бүсгүй бол өөрийгөө хог ухжаагаа гэж хэзээ ч бодку. Өөрийнхөө хангалуун амьдралын тухай л бодно. Аа харин яс юман дээрээ бүсгүй бол хэний ч ад үзэх хог новшийг дуртайяа ухжаагаа байхгүй юу тэ

    ReplyDelete
  12. Сонирхох зүйлгүй солиот-Тийм шүү

    ReplyDelete