Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Wednesday, June 15, 2011

Аврагч

Эмч залуу хариуцлага алджээ.
Үнэндээ  туршлага дутсан ч байж мэдэх.
Тэрээр хүнд өвчнөөр шаналсан  нэгэн бяцхан хөвүүнд буруу онош тавьж, буруу оношоороо эмчлээд үхэлд хүргэсэн аж.
*********
Хүүгийн эцэг эх болох  хос хоёр залуу галзуурахад ганц хуруу дутуу байлаа.
Хүүхэд нь буруу оношлогдсоноос болж эндсэн гэдгийг мэдсэнгүй.
Зүгээр өвчин хүндрээд, эмнэлэг эмч хоёрт дийлдсэнгүй л гэж ойлгоцгоожээ.
*********
Харин эмч залуу хариуцлага алдсанаа нуугаад өнгөрөв.
Уул шугамандаа түүний ажилладаг  тасгийнх нь бусад эмч нар хуйвалдаж өнгөрөөжээ.
Тэрнийхээ төлөөсөнд хамтрагч нараа баардуулж,  дайллаа.
Тасгийнхаа эрхлэгчид тусгайд нь бэлэг сэлт гардуулж, хойшдын замаа ч засаж амжив.
*********
Тасартлаа ууцгаасан эмч нар гэр гэртээ харьцгааж,  эмч  залуу ч гэрээ зүглэв.
Гэртээ иртэл,  саяхан ханилсан эхнэр нь цаг наргүй ажилтай эр нөхрөө хаяад арилжээ.
Цочиж, цочирдсон эмч залуу, эхнэрээ эргүүлж авч ирэхээр хадмынх уруугаа яарав.
Тэгээд  гараажаас машинаа асаан гарлаа.
*********
Налайхын замд аймшигт осол гарчээ.
Спорт загварын япон тэрэг, өөдөөс ирсэн ачааны том тэрэгтэй мөргөлдөөд, замын хажуу уруу онхолдож, хэд хэд хөрвөөгөөд базсан цаас шиг болчихсон байв.
Жолооч нь шал согтуу байх агаад, шамшийж орхисон машинаасаа гарч чадахгүй ухаан нь балартсан байлаа.
********
Аврагчид,  түргэний эмч, замын цагдаагийнхан бүгд тэр даруй хүрч очжээ.
Машины сэгэн дотроос жолоочийг нь гаргаж авах гэж бүх хүчээ дайчилцгаав.
Ямартаа ч хүн танихын аргагүй болчихсон жолоочийг амьтай голтой юм гаргаж авчээ.
Тэдний дотроос нэгэн шавилхан биетэй залуу бусдаас илүү идэвхийлэн ажиллаж,  дөнгөж гаргаж ирсэн жолоочид, хиймэл амьсгаа хийж ухаан оруулсан байна.
********
Үхэл хагацал гэдгийг биеэрээ мэдэрч хаширчихсан тэр аврагч, шавилхан биетэй залуу, бэртсэн жолоочийг үхчих вий гэхээс яс хавтайж байлаа.
Хэрэв үхчихвэл, бас нэгэн эх, нэгэн эцэг, нэгэн бяцхан үр, нэгэн халамжит хань өнчирч хоцрох болно гэж бодож байв.
Учир нь тэр хэдхэн хоногийн өмнө хайрт үрээсээ хагацаад өнчирч үлдсэн эцэг билээ.
*********
Жолооч залуу, олон сар хэвтэж эмчлүүлсний эцэст хөл дээрээ босчээ.
Өөрийнх нь амийг аварсан, аврах албаны гурван ажилтанд  баярласан талархсанаа илэрхийлэх гэтэл ямар ч боломжгүй болсон байжээ.
Галын аюулаас хүний амь аварч яваад хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байлаа.
Үлдсэн нэг нь мөнөөхөн өөрийнх нь буруугаас эндсэн бяцхан хүүгийн аав байжээ.

11 comments:

  1. Хийсэн үйл заавал эзнээ олдог тийм үү

    ReplyDelete
  2. тийм юмааа Дүүрнээ минь :P

    ReplyDelete
  3. Ай яаяаяа. Хүний амьдрал ийм л ээдрээтэй шүү.

    ReplyDelete
  4. Дүүрнээ-Юки ихээ тодорхой хариулжээ
    Юки-Баярлалаа. Ажлыг минь хөнгөвчилж өгсөнд бас бус юманд
    Гудиггүй эр-Ээдрээнд нь орооцолдчих гээд хэцүү юмооо.

    ReplyDelete
  5. iim l uchraas olon hun buyan uildej, nugliig tevchij yavdag gej bi oilgood baidgiin

    Chi uuniig zohiochiviv uu? bolson yavdal umuu?

    ReplyDelete
  6. Цаанаа бас нэг юм хэлээд байна аа. Гүн гүнзгий утгатай.....

    ------------
    www.internews.mn Мэдээллийг мэдлэг болгоно.

    ReplyDelete
  7. Болсон явдал гэж саналаа ш дээ. Зохиосы гэчихэж ээ. Ийм тохиолдлууд амьдралд мэр сэр байдаг даа

    ReplyDelete
  8. Дэндэв маань гүн ухааны холбогдолтой зохиол бичих юм аа.
    Юмс дандаа учир холбогдолтой байдаг.
    Монголд нэг хүн найтаахад Нью-Йоркод түүнтэй үл мэдэгдэх шижимээр холбоотой өөр нэгэн амьдрал унтарч дуусч байдаг гэх жишээтэй. :))
    Үүнийг хэн ч мэдэхгүй, баталж ч чадахгүй.
    Амжилт хүсье!

    тыва умшигчв

    ReplyDelete
  9. Мэндээ-Элдэв санаагүй бичсэн болно
    Амараа ах-Зохионшдаа хахаха
    Тува-Хэхэ баярлалаа

    ReplyDelete
  10. хмм айхтар юмаа. өөрт тохиолдвол гай зовлон болох зүйлийг бусдад бүү хий гэдэг үг санаанд оров..

    ReplyDelete