Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Wednesday, November 17, 2010

Арван дөрөвт

Эргэлзэж, өөртөө итгэлгүй хэлсэн
Эхнэр минь болооч гэж гуйж зогссон
Эргэж ирэхгүй тэр хоромхон мөч
Эрдэнэ мэт тэр ховорхон мөч
Чиний минь цочирдох мэт харц
Чин үнэнээсээ догдолсон харц
Байраа олохгүй мэт тонгочих зүрх
Байж ядах мэт халшрах зүрх
Тэр бүхнийг би өчигдөрхөн мэт санана
Тэртээд одсон цагийг буцаасан мэт санана
Тэгээд чамайгаа харах бүр жаргана
Тэгээд чамтайгаа байгаадаа бүр их жаргана
Чиний л дэргэд
Чинийхээ л дэргэд би жаргалтай

12 comments:

  1. Нээгт!
    Сайхан гэгээлэг 14-т байна даа.

    ReplyDelete
  2. Thank you so much for all your posts. I have read everything in this blog and want to say you have a talent. Thanks again.

    ReplyDelete
  3. За байз би анх юу гэж хэллээ дээ. Юу ч хэлэлгүй зүгээр л очоод уулзчихсан. Анхны хайр тэр охин минь сайн уу гээд ярьж зогсоод л би хариулаад байсан ч билүү. Тэгснээ хажуу хаалганы орос багшийн өгсөн Вафлинаас надтай хуваалцсан. Амьдралдаа би түүн шиг амттай зүйл идээгүй л явна. Хершел, Мерси, Тофифий дэлхийн бүх брэндийг амтлаад ч тэр амтыг эргэж мэдрэхгүйгээ ухаарсан гэх үү дээ

    ReplyDelete
  4. яг тэр үе нь ирэхээр яахым болдөөөөөөө

    ReplyDelete
  5. Сайхын сайхын. Атаархаж байна чамд Дэндэгээ.

    ReplyDelete
  6. Munag ix xusel tachaaltai er baixna

    ReplyDelete
  7. Пазл-Баяр хүргье. Бас баярлалаа хэхэ
    Анон-Энэ хэлийг даанч мэдэхгүй юм даа. Тэхдээ лав сайн сайхан үгс байгаа байхаа гэж таав.
    Амараа ах-Бас л гэгээлэг дурсамж байна даа
    Луза-Их гоё юм болдог юм
    Бадман-Хэхэ юунд нь атаархах вэ дээ
    Шоовой-За ямар чи биш дээ

    ReplyDelete
  8. "Улаан Туг" гэж Дэндээээв. Би чамайг цагаан сараар очиж зодноо. Биеээ бэлдээд байж байгаарай

    Галдан

    ReplyDelete
  9. Галдан гуай бэлтгэлээ сайн хийхгүй бол би тийм ч амар зодуулахгүй шүү хахаха

    ReplyDelete
  10. Элитийн батлёоон дээр мань бас гарцан байналээ,Улаан туг гэж .Чиний элитийнх тэндээл юм байгааз.

    Галдан нь бэлтгэлээ сайн хийе дээ хаха

    ReplyDelete
  11. Галдан чинь галдан шатаагч гэсэн шүү галын хор зэхээд байж байх хэрэгтэй шүү

    ReplyDelete
  12. Шоомой муу хуухай чамайг Дэндэвтэй чинь цуг хуухалнаа Улаан туг гэж

    Галдан

    ReplyDelete