Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Sunday, November 7, 2010

Тусгай салааг үзлээ

Хамгийн түрүүнд энэ гоё киноны зохиолыг бичсэн Амарсайхан ахдаа амжилт хүсээд баяр хүргье.
Киног ерөнхийд нь уйлж л үзлээ дээ.
*********
Сүлдийн аав ээж хоёрын дүр, яг миний муу эгч хүргэн ах хоёрыг минь санагдуулсан дүр болсон байна.
Бүх л бие сэтгэлээрээ хайр болон гэрэлтэж байдаг хүргэн ах, төрсөн эгч хоёрыгоо энэ киноноос харлаа.
Царай төрхийн хувьд ч төстэй санагдсан шүү.
Хүүгийнхээ төлөө сэтгэл нь шаналж байгаа эхийг хараад үнэхээр уярч уйллаа.
*********
Сүлд Номин хоёрыг, бас Хурц Нансал хоёрыг муудалцхад харамсч, харин эвлэрэхэд нь баярласандаа болоод бас уйлчихсан.
Хурцын ээж  гадаа утсаар яриад уйлж байхад бас дагаад уйлчих шахсан.
*********
Дэндэвийн "Ааваа зорино" дууг сонсоод, арван хэдэн жилийн өмнө тэнгэрт одсон аавыгаа хичнээн их үгүйлж байгаагаа мэдэрлээ.
Сэтгэл шархирах шиг л болсон.
Киноны дуунуудыг сонсоход гол дүрүүд нь өөрсдөө дуулж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна лээ.
Тэмүүжин, Даваадалай Эрдэнэбаяр нарын оронд ондоо хүмүүс дуунуудыг дуулсан бол ингэж донж таарахгүй ч байсан байж мэднэ.
*********
Эцэст нь хэлэхэд, блог нэрийг минь кинонд мөнхжүүлсэн Амараа ахдаа маш их баярлалаа.
Цааш цаашдаа улам ихийг бүтээж, сайхан сайхан уран бүтээлээр үзэгч уншигч биднийгээ баярлуулж яваарай гэж ерөөе.

14 comments:

  1. Андын нэр ингээд канууны дүрээр ард түмнийхээ сэтгэлд мөнхрөв өө. Дэндэв ээ чи од болсон шүү.

    ReplyDelete
  2. Badman-Хэхэ тэглээ. Тэхдээ Амараа ахын хүчээр хэхэ
    ЗОРИГТ8-Хаха. Од мод нь ч юу юм бэ хэхэ

    ReplyDelete
  3. Дуугы нь дуулчуул бүр гоё.

    ReplyDelete
  4. Олон ангит кино учир чи гарчгаа "Тусгай салаануудыг үзлээ" гэж олон тоон дээр бичих ёстой байжээ.

    ReplyDelete
  5. Худлаа худлаа, тоглосон юм.

    ReplyDelete
  6. Ойрд үзэж чадсангүй. Монголын кино урлагт бас л нэг шинэ өнгө аяс болсон кино. Амжилт хүсий. Ааваа зорино ч сайхан дуу шүү

    ReplyDelete
  7. UYNCH UILANHAI UMBDE.

    ReplyDelete
  8. Баярлалаа Дэндэв ээ. Улаан туг гэж

    ReplyDelete
  9. дуусцымуу. хүмүүс яагаад улаан туг гээд байгаагын учрыг дөнгөж олтол кино нь дуусчдаг байшд хэ хэ. дажгүй л кино болсон бололтой.

    ReplyDelete
  10. УМ-Чаддагсан бол дуулчмаар л бна
    Пазл-Хэхэ сайн уу хө
    someone9-Сайхан дуу болсон байна лээ.
    Анон-Өтөлж байгаагийн шинж юм байлгүй дээ хэхэ
    Амараа ах-Энэ улаан туг гэдэг үг нөгөө илүү илүү гэдэг шиг хит болж байнаа хаха
    Дао-Дажгүй кино дажгүй.
    Анон-Бишээ

    ReplyDelete
  11. Надаа бол арай өөр сэтгэгдэл үлдсээн, тэгж бгаад бичимз..кеке

    ReplyDelete
  12. Saixan gegeeleg gegee tatuulsan kino bna lee shuu

    ReplyDelete