Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Monday, November 8, 2010

Учир нь олдсон нь

Ганбат эхнэртэйгээ хоёул саяхан худалдаж авсан Ланд-80-аа угаахаар туулын хөвөөнд ирлээ.
Ийм тэрэгтэй болохыг удтал мөрөөдсөний эцэст сар гарун өмнө худалдаж авчээ.
Авснаасаа хойш нэг ч удаа цэвэрлэж угаахгүй байсаар өнөөдрийг хүрчээ.
********
Усны захад зогсоод хоёулаа их л идэвхтэй, бас баяр хөөртэйгээр ажилдаа орлоо.
Хойд талын суудлыг цэвэрлэж байсан эхнэр нь гэнэт дуу алдан гайхав.
Тэгээд нөхөрлүүгээ асуусан харцаар харсаар, суудлын бүрээсний завсраас эмэгтэй хүний дотоож гаргаж ирэв.
********
Ганбат  бүр гайхаж орхилоо.
Наадах чинь яахлаараа энд байж байдаг билээ гэж хэлсэн биш асуудлыг улам хурцатгажээ.
Эхнэр нь хар хорын гашуун үгсийг ар араас нь угсруулан урсгана.
Шартай ч хүүхэн аж.
Хэрүүл даамжирч эхнэр нөхөр хоёрын уур дээд цэгтээ хүрлээ.
*********
Хорон үгийг тэсч чадаагүй Ганбат, эхнэрээ алгадаж орхив.
Эхнэр нь ч мөчөөгөө өгсөнгүй.
Унаад босч ирэхдээ газар хэвтэж байсан ууттай багажнаас урт гэгчийн отверк сугалж аваад, дахин цохихоор гараа далайсан Ганбатын нүд  рүү нь нэвт хатгаж орхив
Удаж төдөлгүй цагдаа ч ирэв.
Мань хоёрын нэгийг нь хэсэг рүү, нөгөөг нь эмнэлэг рүү авч явлаа.
*********
Магнай гэж архичин байх.
Олон ч жил уусан даа хөөрхий.
Цагийн сайхан, насны залууд гэр бүлтэй эхнэр хүүхэдтэй, бусдын  л адил  хүн байлаа.
Архинд толгойгоо мэдүүлээд, арваад жилийн өмнө энэ бүхнээ алджээ.
*********
Үүр цүүрээр ухаан ортол, нэгэн нүцгэн хүүхнийг тэврэн гудамжинд  хэвтэж байх нь тэр.
Цочин ухасхийж босоод эргэн тойрноо хартал, уг хүүхний хамаг хувцасыг тараан хаялсан байх агаад, хүүхэн аль хэдийн амьгүй цогцос болсон байв.
Болсон явдлыг санах гээд яаж ч оролдоод юу ч санаанд нь орохгүй байлаа.
*********
Тэгээд хүчингийн хэргээр олон жилийн ял эдлэх болжээ.
Магнай үнэн учраа хэлэн давж заалдаад ч нэмэр болсонгүй.
Ял эдэлж байхдаа тэр хэргийн учрыг бодоод бодоод олохгүй байлаа.
Тэр, хамт уудаг хэдээсээ яаж яваад тасарчихсанаа ч санахгүй байв.
*********
Идэрхүү айлын эрх ганц хүү ажээ
Тийм болоод ч тэрүү, бусдын дээр байх, бүхнийг захирч байх сонирхолтой.
Машинтай найзаа уруу татаж хүүхэн шуухантай орооцолдох нь ч бий.
Тэр бааранд танилцсан залуухан хүүхнийг дагуулж гарч ирээд найзаа дуудав.
Найз нь нэгэн компанийн захирлын машин унадаг ажээ.
*********
Идэрхүүг дуудахад найз нь Ланд 80  машинтайгаа  давхиж ирлээ.
Тэгээд нилээн халамцсан хүүхнийг аван хотоос гарахаар шийдэв.
Харин бүсгүй тэгж хол явахыг хүссэнгүй.
Энэ нь Идэрхүүгийн уурыг хүргэжээ.
*********
Идэрхүү найзыгаа замаас гаргаж зогсоогоод, нөгөө бүсгүйг машин дотор зодов.
Бүсгүй айж балмагдан машинаас бууж зугатлаа.
Идэрхүү ч хойноос нь ухасхийж барьж аваад бүсгүйг дахин цохиж унагаав.
Тэгээд ухаан алдсан бүсгүйг машинд оруулж, хамаг хувцсы нь тайчаад  хүчирхийлжээ.
Цамцаар нь хоолойг нь боосноос бүсгүй амь тавьсан байлаа.
*********
Хоёр найз хэрэг хийснээ ухаарлаа.
Одоо ул мөрөө яаж баллах вэ гэдэг л үлдэв.
Дэмий л хотын дотуур ийш тийш давхиж явсаар үүр цайлгах дөхлөө.
Тэгтэл урдхантай нь нэгэн согтуу эр гулдайн хэвтэж үзэгдэв.
Хоёул нөгөө согтууг очиж татаж чангаавал нойроо хармалсаар босож ирлээ.
*********
Согтуу эрээс архи хүүхэн сонирхох эсэхийнь асуутал, архины сургаар нүд нь сэргээд ирлээ.
Тэгээд машиндаа аваачиж согтуу  эрийг цогцостой явалдуулав.
Ууж явсан архинаасаа согтуу эрд уулгаад, нэгэн байшингийн булан тойруулж, нөгөө цогцсыг тэврүүлж орхиод явчихжээ.
*********
Хошууч Мөнхөө, нөхрөө гэмтээсэн эхнэрийн хэргийг шалгаж байлаа.
Харин тэр дотоожны учрыг сайн магадлах хэрэгтэй болжээ.
Ганбат энэ талаар юу ч мэдэхгүй байв.
Харин машин зарсан компаний захирлыг л зааж өгчээ.
*********
Гудамжинд согтуу эр, шалдан хүүхэн хоёр хэвтэж байна гэсэн дуудлагаар жижүүрийн бүрэлдэхүүн очив.
Хэргийн газрын үзлэг хийхэд, нас барагчид дотоож байсангүй.
Хохирогчийн ар гэрийнхэн ирж цогцсыг танихдаа, бүсгүйг бүрэн хувцастай байсныг нотолжээ.
*********
Гадаад явсан хойгуур нь жолооч нь машины нь онхолдуулсныг мэдээд захирал залуу маш их уурлажээ.
Жолоочоо ажлаас нь халж, машинаа засч янзлуулаад, хямдхан зарж орхив.
Цагдаа ирж, хэсэг дээр очих ёстой болсныг дуулгахад гайхахын ихээр гайхлаа.
Харин жолоочоо зааж өгснөөр асуудал дуусжээ.
*********
Магнайг ялынхаа тэн хагасыг эдлээд байхад нь хэргий нь цагаатгасан байна.
Ганбатын эхнэр, хүнд гэмтэл учруулсан хэргээр  шийтгүүлэв.

14 comments:

  1. Хмм... Баян айлын эрх нусгай, тэрний гар хөл болсон долдой 2-оос болж ийм олон хүн хохирох ч гэж дээ.

    ReplyDelete
  2. паах яаж ч ууралсан байсан гэсэн. атвертка барьж дайрах нь ч дээ мммммммм муу л байна даа

    ReplyDelete
  3. ийм аймрым бичжийхаар хөөрхөн маамууныхаа тухай бичэээээээ
    одоо ч муухай дээрээ л байгаалдаа тээ
    даавуу их угаажийнуу
    блогдох ч зав муутай л болоодоо

    ReplyDelete
  4. aistar yumaa dendev mini aimaar yum
    Orost neg tsuvral aluurchnii uildsen xereg deer 3 xun tsaatsluulj 7 xun bux nasaaraa xorigdood baisan yum gene lee bazartvaani

    ReplyDelete
  5. Пазл-Харин тэглээ
    Анон-Одоо харин тийм л болчоод байна шүү дээ
    Лууз-Даавуугаа ч угаана, блогоо ч бичнэ гэжугаа хэхэ.Нээрээ л зав зай маруухан байна шүү.

    ReplyDelete
  6. Шоовой-Энэ ч одоо монголд л болж байгаа явдал л даа

    ReplyDelete
  7. zaa yashigaa land 80 avch unaj bj archaagui yen shan ugaalgiin gazraar ugaalgachihgui tegeed ch ehner ni yun aimshgiin yen shuuud nudruu n durjil baidag ingehed ene 80 iig heden jiliin daraa ugaaj baigaan bolooo magnai ni olon jiliin yal avaad taliin edelsen gehiiin tegtel hudaldaj avanguutaa ugaalgah gej ochood boon yum bolson bhiiin dendevee bi dutuu oilgood bn uu uchriin gargaach ho......neeh aimar aimjgiin bichleg bn

    ReplyDelete
  8. Уур биеийг зовооноо гэж энэ дээ

    ReplyDelete
  9. anchi-Амьдрал өөрөө маш их баян. Над Ландтай ч танил бий, аксенттай ч танил бий. Аксенттай найз маань таксинд явж халтуур хийнгээ машинаа бараг өдөр бүр шахуу угаалгын газраар угаалгадаг. Гэтэл Ландтай найз минь хааяа хөдөө гадаа яваад ирэхээрээ л Сэлбэ Туул хоёрын нэгэнд очиж өөрөө угаадаг байх жишээтэй. тэхлээр Ландтай болгон цамаан байдаг гэвэл туйлшрал болох бий.
    Бадман-Мөн их уур шүү тэ

    ReplyDelete
  10. ziak ho ter tuul selbe zavaaruuldag nohor dendeviin nzn baih ni....minii heleh gsn sanaa unetei mashin avch unaj bj heden togrogiin tolood ugaadag gazraarn ugaalgahgui gsn sanaa baisiimaa tsamaandaa gol ni bish

    ReplyDelete
  11. tanai aksenttei nz sain baina shd baigali orchinoo bohirduulahgui ugaadag gazraarn ugaalgaad....ter landtai nohor mashin ugaalgah mongoo hemnedeg mortloo baarand orj beer uudagdaa gsn

    ReplyDelete
  12. luza dendeb ingehed aab bolsiimuu eej bolsiimuu , ene lab aimshigiin kino ih uzdeg bhaa tiimu dd

    ReplyDelete
  13. Анч-шүүмжлэлийг тань хүлээж авлаа.
    анон-Эрэгтэй хүн аав болдог юм шүү дээ хүү минь
    Монгол бүсгүй-Тиймээ хө

    ReplyDelete