Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Monday, September 20, 2010

Намар

Навчсаа гөвсөн нүцгэн модны
Нарийхан мөчир салхинд савчихдаа
Уйтгар гунигийн яруу шүлгийг
Усан мананг зурчин бичнэ

Дэгдээхийгээ дуудан ганганаж
Дэрсэн дундаас цойлон нисэх
Хоёр тогорууг өрөвдөн бодовч
Хойтон хавар ирэхий нь хүлээнэ

Намрын энэ хонгор салхинаар
Хаврыг зөгнөн бодож байхдаа
Намайгаа орхиод дээшээ явчихсан
Настай ээжийгээ зөндөө саналаа

8 comments:

  1. бага байхад нэг тогорууны дэгдээхэйгээр оролдож байж тогоруунд алуулхаа шахаж билээ. Намар болжээ удахгүй цас ороод гоё доо өвөл архи уухаар мөн сайхан орды шүү тээ

    ReplyDelete
  2. togoruunii ondog hagalaval eh ni aimaar haraadag gesen. showtimer chamaig yag yasiin

    ReplyDelete
  3. showtimer-Шоовой гуай тогорууны дэгдээхэй татаж чангаахаа больчоод, ибэр эгч үрүүгээ мөлхдөг болсон юм бий вий. Хахахаха
    ЗОРИГТ8-Өнгө нь нээрээ л орчихлоо
    Anonymous-Өөрөөс нь асуугтий

    ReplyDelete
  4. Дэндэв миний хүү ирж бэлгээ аваарай... гэж :)
    Нөгөөхийг чинь олчихсон гэж цахим шуудан руу чинь захиа чулуудаад байхад ажиггүй суугаад байх бололтой юм аа та чинь?

    ReplyDelete
  5. Dendeviig dee delden bolgono doo

    ReplyDelete
  6. Би ч тэртэй тэргүй дэлдэн л дээ хө

    ReplyDelete