Subscribe

RSS Feed (xml)

Powered By

Skin Design:
Free Blogger Skins

Powered by Blogger

Friday, September 3, 2010

Мөрөөдлийн шүлэг

Гэнэ гэнэхэн ээжийгээ би ихээр санадаг
Гэнэн багынхаа алдааг нэг давтаад
Гэр тойрон зугатааж эжийдээ ороолгуулаад
Гэмшиж өмнө нь урвайж  нэг зогсохсон

Үе үехэн ээжийгээ би ихээр санадаг
Үймээнч багын зангаа нэг гаргаад
Үсээ засуулсангүй удлаа гэж зэмлүүлээд
Үүдэнд бүдчин ээждээ нэг нудчуулахсан

Заримдаа би ээжийгээ ихээр санадаг
Захисан үгсий нь тээршааж өөдөөс хялалзаад
Захан дээрээсээ дугтчуулж  зэмлүүлээд
Загнуулж өмнө нь  гэмшиж нэг зогсохсон

11 comments:

  1. Bi ch bas sanachihlaa...

    ReplyDelete
  2. бичас ижийдээ ороолгуулмаар санагдчлаа кк, гоя бичжээ

    ReplyDelete
  3. Muu taliigaach emeeteigee tuleenii modoor daxiad shideltsex yumsan Bi ch zuggui xuuxed baisan daa

    ReplyDelete
  4. манай ээж бол шууд л таавчикддаг байсан
    харин тавчикдуулаагүй даруй нилээн хэдэн жил өнгөрчиж гээч

    ReplyDelete
  5. Ээжтэйгээн байхдаа баян байжээ би

    ReplyDelete
  6. Ээж бид хэд нэг зун хөдөө айлын гадаа майхантай хэд хонож билээ. Тэр айл ээжээр ганц үнээ саалгаад сүүг нь өгдөг, өөр юм хялайлгадаггүй чанга айл байсан. Эсвэл хотын хүүхэн гэж ойшоодоггүйдээ ч тэгдэг байснуу бүү мэд.

    Мань ээж зайлуул нэг өдөр сүүгээ гашилгалгүй хурааж байгаад өрөм загсаасан чинь би нэхээд. Ээж маргааш айлынхныг оруулж цай уулгахад хэрэглэнэ гэж гүрийгээд өгдөггүй. Тэгээд яг таваглах болсон чинь тэр өрмийг нь майхны хаяагаар ямаа идчихсэн байсан. Би аймаар чангаар айлын хүмүүсийн хажууд "Тээр харамласан юм хар ямааны аманд" гэж ирээл орилж билээ.

    Дэндэвийн энэ шүлгийг уншсан чинь гэнэт тэр явдал санаанд ороод, яах гэж ч муу ээжийгээ тэгж амьтны дэргэд түлж байсын. Байгаа жаахан юмаараа хүн дайлах гэж ядаж байхад нь. Одоо ч би овгорддог хэвээрээ, мөнгөө гамнасангүй, нуршуу ярилаа гээд л. Зайнаас хайр хүрээд, очихоороо уцаарлаад л, хэзээ ингэдгээ болих юм бүү мэд.

    ReplyDelete
  7. hosh chi shuleg nairgaa terlexgui deldiicheed chat mataar chalchiad Burxad soliorson bain yy ntr geed l burxad soliorson bna uu solioroogui baina uu shoovoi dendev 2t bol padgui sht

    ReplyDelete
  8. шоовой ойлголд... бурхадаас хамааралтай хүн ч ен билүү? ай?

    би зүгээр болдын бол ойр ойрхон бичлэг хийгээд байгаасай энэ Дээгий л гэж бодды...

    ReplyDelete